“Нүүлгэн шилжүүлэх болон нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулах” ажлын хэсгийн 3 дугаар хуралдаан боллоо

Нийслэлийн Засаг даргын А/88 дугаар захирамжаар Гамшиг, аюулт үзэгдэл, ослоос хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах урьдчилан сэргийлэх аврах, дадлагажуулах зорилгоор “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг 04 сарын 24, 25, 26-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Тус ажлын хүрээнд “Нүүлгэн шилжүүлэх болон нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулах” ажлын хэсгийн 3 дугаар хуралдаан боллоо.

Хурлаар төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын танилцуулгыг мэргэжлийн байгууллагууд болох Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн иргэний бүртгэлийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн тээврийн газар, Тээврийн цагдаагийн алба, Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар дулааны сүлжээ зэрэг газрууд тус тус хийв. Мөн нүүн болон нүүлгэн шилжүүлэх ажлын зураг бэлтгэх, түр цугларах 111 талбай, нүүлгэн шилжүүлэх 31 байршлын тухай дэлгэрэнгүй тайлагнан Дүүргүүдийн Засаг даргын орлогч нар бэлтгэл ажлын хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын тайлан, тулгамдаж буй асуудлын талаар ажлын хэсэгт танилцуулж Хотын Ерөнхий менежер үйл ажиллагаатай холбоотой үүрэг даалгаврыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өглөө.