”Гэрэлт гудамж”-нд 2019 онд хүүхэд залуучуудад чиглэсэн соёл урлаг, спорт, аялал жуулчлалын арга хэмжээ зохион байгуулах талаар ажлын хэсгийн хурал боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах ”Гэрэлт гудамж”-нд  2019 онд хүүхэд залуучуудад чиглэсэн соёл урлаг, спорт, аялал жуулчлалын арга хэмжээ зохион байгуулах талаар ажлын хэсгийн хурал боллоо.

Ажлын хэсгийн хуралд Нийслэлийн Аялал, жуулчлалын газар, Соёл урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Сүхбаатар дүүргийн  Засаг даргын Тамгын газар зэрэг холбогдох байгууллагууд оролцон саналаа солилцож цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар төлөвлөгөө гарган танилцуулж, хамтран ажиллахаар  шийдвэрлэлээ.