Мэргэшсэн шинжээчид үнэмлэхээ гардан авлаа

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан уг хуулийг хэрэгжүүлэх, хэрэглэгчдийг чанартай, аюулгүй, тохирлын баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн эрх, ашгийг хамгаалах зорилгоор Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолоор “Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт”-ыг баталсан. Энэхүү жагсаалтад багтсан хүнсний худалдаа, нийтийн хоолны газрууд, үсчин, гоёлын гоо засал, халуун ус, саун, хими цэвэрлэгээ зэрэг ахуйн үйлчилгээний газруудыг тохирлын баталгаанд хамруулахад шаардагдах  мэргэшсэн шинжээчийн эрх олгох сургалтыг Стандарт, хэмжил зүйн газраас 2019 оны 2 дугаар сард зохион байгуулж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн салбар хариуцсан мэргэжилтнүүдийг хамруулсан.

Уг сургалтанд хамрагдсан албан хаагчид шалгалтаа амжилттай өгснөөр өнөөдөр мэргэшсэн шинжээчийн үнэмлэхээ гардан авлаа.