УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2019 ОНЫ 03 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2019 ОНЫ 03 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2019 ОНЫ 03 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

2019.03.15                                                                                                                                                                                                      Улаанбаатар хот

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага   Шалгуур үзүүлэлт  
ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
  ОСНАА-н мэргэжлийн холбоо, Хувийн орон сууц нийтийн аж ахуйн хөгжлийн төвийн Дуудлага мэдээллийн төвийг ОСНААУГ-ын дуудлага мэдээллийн төвийн системтэй холбох, мөн Хувийн орон сууцны конторуудын үйл ажиллагаатай холбоотой иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын барагдуулалт, цаашид ажлыг эрчимжүүлж, уялдуулах, чанар байдалд хяналт тавьж, үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, хяналт тавих. ИБХ, ОСНААУГ, ОСНАА-н мэргэжлийн холбоо, Хувийн ОСНАА-н хөгжлийн төв ЭХЗХ ХСУХАТАҮЗЗ ШУЗТ Дуудлага мэдээллийг төвийг ОСНААУГ-тай холбосон байдал, Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн  
  Гэрэлтүүлгийн стандартыг батлуулах ажлыг эрчимжүүлэх, явц үр дүн, авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал танилцуулах, ИБХ, Монголын гэрэлтүүлгийн холбоо, /Ажлын хэсэг/ Асуудлыг шийдвэрлүүлэхээр хандсан байдал, явц үр дүнТанилцуулсан байдал, үүрэ, хэрэгжилт
  а/.Гэрлийн шон дээрх эзэн холбогдогч нь тодорхойгүй шилэн кабелийг цэгцэлж, авсан арга хэмжээний талаархи мэдээг ИБХ-т  ирүүлэх.   б/.Шуурхай удирдлага, зохицуулалтын төвөөс телеграм программ, иргэдийн мэдээлэл, телехяналтын камераар нийслэлийн гэрэлтүүлэгт хяналт тавьж байгаа боловч гэрэлтүүлгийн ТББ байхгүй байгаагаас газар дээр нь тавих хяналт суларч байгаа тул хяналтын  ТББ-ыг сонгон шалгаруулж, эзэнжүүлэх ИБХ, НХТЕТГ, НМХГ, НАЗХГ, Монголын гэрэлтүүлгийн холбоо. Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, Санал дүгнэлт гаргасан эсэх, хэрэгжилт
  НОБГ-аас 2019.03.18, 19-нд зохион байгуулах “Нүүн шилжүүлэх болон нүүлгэн шилжүүлэх үеийн  сургалт”-д дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй СӨХ-үүд болон хувийн ОСК-уудыг бүрэн хамруулах, бүртгэлжүүлэх, мэдээ тайланг ИБХ-т ирүүлэх. Дүүргүүдийн ЗДТГ, МСӨХДЗ, ОСНАА-н мэргэжлийн холбоо, Хувийн ОСНАА-н хөгжлийн төв Нийт оролцвол зохих СӨХ-ийн тоо,Оролцсон тооХэрэгжилт үр дүн,Фото зураг
  Эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй “Биндэгноров” ХХК, “Эрчим хүч сүлжээ” ХХК-иуд өөрсдийн хариуцсан ЦТП, цахилгаан шугам сүлжээнд гарч байгаа зөрчлийг удаашралтай шийдвэрлэж байгаад хяналт тавьж ажиллах, зөрчлийг шуурхай шийдвэрлүүлэх ИБХ                 Албан бичиг хүргүүлж, зөрчлийг шуурхай шийдвэрлүүлэх арга хэмжээ авсан байх
ТОХИЖИЛТ, ХОТ НИЙТИЙН АЖ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР:
  ХЕМ-ийн 2019 оны А/04 дүгээр тушаалаар байгуулагдсан “Дүүрэг бүрт нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журмын тавигдах шаардлагад нийцсэн хаяг, хаягийн байгууламж бүхий жишиг гудамжийг бий болгох ажлын хэсэг”-үүд ажлыг эрчимжүүлэх хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж, мэдээ судалгааг ТХХУХ-ээс өгсөн маягтын дагуу гаргаж, 2019.03.18-нд нэгтгэж, 17.00 цагаас өмнө АДХХ-т ирүүлэх. Нутаг дэвсгэрт байгаа тулгуурт болон хаяг, хаягийн байгууламжийн судалгаа,Хаяг, хаягийн байгууламжийн Жишиг гудамжид байршиж буй ААНБ-уудын талаархи судалгааг гаргаж ирүүлэх. /үйл ажиллаганы төрөл, чиглэл,  гудамж, байршлын хаяг, ААНБ-ын нэр, оноосон нэр, фото зураг/, Дэд ажлын хэсгээс жишиг гудамж дахь ААНБ-уудад батлагдсан зургийн дагуу ажлыг гүйцэтгүүлсэн, үр дүнг тооцсон, идэвхижүүлэлтийн болон хариуцлагын талаар авч хэрэгжүүлсэн тайланг цаас болон цахим хэлбэрээр тус тус ирүүлэх. Дүүргүүдийн ЗДТГ   Судалгаанд хамрагдсан ААНБ-ын тоо,Жишиг гудамжид байршиж буй ААНБ-уудын талаархи судалгаанд хамрагдсан байдал, тоо,Хууль тогтоомжийн дагуу тайлант хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тоо, үр дүн
  2019 оныг ногоон байгууламжийн хэлбэржүүлэлтийн жил болгож байгаатай холбогдуулан Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа модны хэлбэржүүлэлт хийх ажлыг эхлүүлэх, технологи горим, УБЗАА-аас өгч буй зааварчилгааны хүрээнд мэргэжлийн ажилтнаар болон мэргэжлийн байгууллагаар хийлгэх, тоон мэдээг ирүүлэх. Дүүргийн ЗДТГ Хэлбэржүүлсэн ногоон байгууламжын төрөл, тоо ширхэг,Ажлын зохион байгуулалт, үр дүн, фото зураг
  Дулаарч байгаатай холбогдуулан хотын өнгө үзэмжийг сайжруулах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх. авто замын болон хөдөлгөөн тусгаарлах хайс хашлагыг угааж цэвэрлэх /ХТГ/, Гэрэлтүүлгийн шонгуудын шар бүрээсийг даралттай усаар угаах. Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Гэрэлтүүлгийн засвар үйлчилгээ хариуцсан компаниуд Угааж цэвэрлэсэн хайс хашлаганы тоо /у/м.Угааж цэвэрлэсэн гэрэлтүүлгийн шонгийн тооАжилласан хүн хүч, авч хэрэгжүүлсэн арга хэмжээХувь /нийт хариуцсан эд хөрөнгийн хэдэн хувьд цэвэрлэгээ, арчлалт хийсэн/Фото зураг
  БЗД-ийн тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ, тээвэрлэлтийг хариуцаж буй БЗД НҮГ 1, 2,3,4 ОНӨААТҮГ-уудын үйл ажиллагааг сайжруулах, шаардлагатай тохиолдолд бүтэц, зохион байгуулалтын хэлбэрийг өөрчлөх талаар санал боловсруулж танилцуулах. ТХХУХ, НӨХГ, БЗД-ийн ЗДТГ, Авч хэрэгжүүлсэн арга хэмжээГаргасан сан дүгнэлт, хэрэгжилт
  Авто замын нэгдүгээр эгнээ болон дугаарын хязгаарлалтгүй явах зөвшөөрөл авсан байгууллагууд машин механизмынхаа торгуулийг төлж, баримтыг 2019.03.28-ны дотор ИБХ-т ирүүлэх. ШУЗТ, ГУББГ, УСУГ, УБЗЗАГ, ОСНААУГ, ХИХУГ, УБ лифт, Зорчигч тээврийн нэгтгэл, НОБГ, Төвийн 6 Дүүргийн ОБХ Төлбөл зохих торгуулийн дүн,Төлсөн торгуулийн дүн /хувь/Үлдсэн эсэх, хувь, тэдгээрийг шийдвэрлэх хугацаа
  СХД-ийн 21 дүгээр хороо Рашаант хэсэгт үүссэн  7,5га хур хогийг цэвэрлэх ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай 137,0сая.төгрөгийн төсөв хөрөнгийг Дүүргийн төсвөөс шийдвэрлэх талаар танилцуулж, холбогдох арга хэмжээ авах. ТХХУХ, СХД-ийн ЗДТГ Хөрөнгийг шийдвэрлэж, танилцуулсан байх
  БГД болон БЗД-т үүсмэл хогийн цэгүүд ихээр нэмэгдэж байгаатай холбогдуулан НМХГ-т явуулсан албан бичгийн дагуу яаралтай арга хэмжээ авч, хариуцлага тооцож ажиллах, тайлагнах. НМХГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээний гүйцэтгэл
ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР:
13. Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/1008 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргүүд “Хүнсээр хангах алба”-ны төлөвлөгөөг боловсруулж, тодотгол хийн, 2019.03.25-ны дотор ХХҮХ-т ирүүлэх. Дүүргүүдийн ЗДТГ ХХҮХ Бодит тооцоо хийж, хугацаандаа ирүүлсэн байх  
14. Худалдааны газрын стандарт шинэчлэгдэж байгаатай холбогдуулан 2019.03.19-ний өдөр зохион байгуулах Хэлэлцүүлэгт дүүргүүдийн худалдаа хариуцсан мэргэжилтнүүд оролцож, саналаа ирүүлэх. Дүүргүүдийн ЗДТГ ХХҮХ   Стандартад саналаа тусгасан байдал, саналын агуулга
15. “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” II-р шатны арга хэмжээний хүрээнд 2019.03.19-ний өдөр МХЕГ дээр зохион байгуулагдах сургалтад хоол үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнүүдийг хамруулах.      Дүүргүүдийн ЗДТГ               ХХҮХ Мэдээлэл авч, сургалт зохион байгуулах
16. Хориглосон бүсээс мал бүхий иргэдийг гаргах ажлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын хооронд байгуулах санамж бичигт санал тусгах мөн Эрчимжсэн мал аж ахуйг дэмжих хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй мал бүхий иргэдийн судалгааг ирүүлэх, мэдээллээр хангах, нэгтгэж танилцуулах. ХХҮХ, НХХААГ, НМЭГ, СХД, ХУД, БЗД Санамж бичигт тусгах саналыг боловсруулсан байх,Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй мал бүхий иргэдийн мэдээллийг ирүүлсэн байх,
17. Хархорин захын хойд талын авто зам дундах ногоон байгууламжинд гар дээрх худалдаа наймаа эрхэлж байгаа иргэд тухайн бүсийн ногоон байгууламжийг талхалж, сүйтгэж байгаад БГД болон СХД-ийн Засаг даргын Тамгын газар үр дүнд чиглэсэн бодитой арга хэмжээ авч, танилцуулах, БГД-ийн ЗДТГ СХД-ийн ЗДТГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг ирүүлсэн байх
18. Архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах тусгай зөвшөөрөл бүхий кафе, баар, рестораны ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах асуудлыг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах. ХХҮХ, Дүүргүүдийн ЗДТГ, НЦГ   Ажиллах цагийн хувиарт өөрчлөлт оруулах асуудлыг Засаг даргын зөвлөлийн хуралд хэлэлцүүлэх