Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтын хүнсээр хангах алба сургалт зохион байгуулж байна

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/88 дугаар захирамжийн дагуу гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 4 дүгээр сард зохион байгуулахаар шийдвэрлэсэн болно. Үүний дагуу НОБГ-тай хамтран болзошгүй гамшиг, газар хөдлөлтийн үед голомтод ажиллаж байгаа шуурхай бүлэг, аврагчид, нэрвэгдэгсдийг хоол хүнсээр хангах үүрэг бүхий Нийслэлийн Онцгой комиссын “Хүнсээр хангах алба”-ны бүрэлдэхүүнд сургалт зохион байгуулж, бэлтгэл бэлэн байдлыг хангах чиглэлээр үүрэг даалгавар өглөө.