Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн Шуурхай зөвлөгөөнөөр өгч буй үүрэг даалгавар

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

2019 оны 03 дугаар сарын 29                                                                                                                                                                      Улаанбаатар хот

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага   Шалгуур үзүүлэлт  
ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
  Агаарын шилэн кабель татах, зөвшөөрөл олгох тохиолдолд Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай зөвшилцөх, зөвшөөрөл авдаг байх, ашиглагч байгууллагуудын оролцоог хангаж, ажлын уялдаа холбоог сайжруулах хүрээнд цаашид бодлого, зохицуулалтын хүрээнд хэрхэн хамтран ажиллах талаар санал боловсруулж танилцуулах. Тухайлбал: Санамж бичиг байгуулах, хамтран ажиллах гэрээ хийх болон бусад. НЗД-ын 2018 оны захирамжаар байгуулагдсан НЗД-ын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор ахлуулсан “Агаарын кабелийг цэгцлэх талаар санал боловсруулах” Ажлын хэсгийн ажилтай уялдуулах. ИБХ, Дүүргүүдийн ЗДТГ, Мэдээлэл холбоо сүлжээ ТӨК, НМТГ   Санал боловсруулж танилцуулсан байх,Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн,  
  Орон сууцны болон гэр хорооллын гудамж зам талбайн гэрэлтүүлгийн шонгуудын унжсан цахилгааны болон шилэн кабелуудыг стандартын дагуу цэгцлэх, гэрлийн шонг тагжуулах ажлыг зохион байгуулж аюулгүй байдлыг хангах. ИБХ, Дүүргүүдийн ЗДТГ, Гэрэлтүүлгийн компаниуд Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, зураг, тоон мэдээ
  Авто зам дагуух нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эвдэж гэмтээсэн,  эзэн холбогдогч нь тогтоогдож,  нөхөн төлбөр хийгдэж хэрэг шийдвэрлэгдсэн ажлуудын мөрөөр  эд хөрөнгүүдийн эвдрэлийг засварлуулах  ажлыг мэргэжлийн байгууллагуудаар Гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулах. АДХХ, ИБХ Тушаал гаргаж, хууль эрхийн хүрээнд баталгаажуулсан байх,Гүйцэтгэгчийг тогтоож, гэрээ байгуулсан байх,
  Орон сууцны хороолол, төв зам, явган хүний зам талбайд байрлах цэвэр, бохир ус, дулаан, холбоо мэдээлэл, ус зайлуулах системийн худаг, камер, гэрэлтүүлгийн шонгийн холболтын тагны бүрэн бүтэн байдлыг хангаж, сэргээн засварлах, их болон урсгал засварын үед аюулгүй ажиллагааг тогтмол ханган ажиллах. Худгийн тагны түвшин тааруулах судалгааг гаргаж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ИБХ-т 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн дотор ирүүлэх. “УБДС” ТӨХК, “МХС” ТӨК “ОСНААУГ” ОНӨААТҮГ “УСУГ” ОНӨААТҮГ “ХИХУГ” ОНӨААТҮГ “ГУББГ” ОНӨААТҮГ “ОСНААМХ” ТББ “ХОСНААХТ” ТББ Судалгааг эцэслэсэн байх.Мэргэжлийн байгууллагуудын саналыг харгалзсан байх,Баримтын бүрдэл бүрэн байх,
  “Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл, хариуцлагыг сайжруулах тухай” Хотын Ерөнхий менежерийн 2019.03.26-ны өдрийн 02 тоот “Албан даалгавар”-ыг сурталчилж, хэрэгжилтийг хангуулах хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө гаргаж батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих. АДХХ, Нийслэлийн Тээврийн газар Төлөвлөгөө гаргаж батлуулсан байх,Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн.
  Олон улсын стандарт шаардлага хангасан автобусны тохижилтыг бий болгох хүрээнд 2013 оноос УБЗАА-аас Жэй Си Дэко ХХК-тай байгуулсан Хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулах ажлыг зохион байгуулах. 2019 онд шинээр 50 байршилд барилга угсралтын ажил хийх байршлын судалгааг гаргаж танилцуулах. ТХХУХ, АДХХ, ИБХ, Нийслэлийн Тээврийн газар Гэрээний шинэчилсэн төслийг боловсруулж танилцуулах.Байршлын судалгааг гаргаж танилцуулсан байх, мэргэжлийн байгууллагуудаас саналыг авах ажлыг эхлүүлсэн байх.
  СХД 19-р хороо, 21-р хорооллын троллейбусны автобаазын ард, цэвэр усны Ф400мм-н шугамд усны алдагдал илэрч, гэмтэл нь “ОСНААУГ” ХҮТ16-ийн харьяа 1-58-р байрны 1 давхрын өргөтгөлийн барилгын доор зааж байгаа ба УСУГ-аас засвар үйлчилгээ хийхэд хүндрэлтэй байгаа тул  тухайн хэсгийн газрыг яаралтай чөлөөлөх талаар санал танилцуулах. ИБХ, НХТЕТГ, НМХГ, НГА Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, зураг, тоон мэдээ
  Барилгын ажил эхэлж байгаатай холбоотойгоор шөнийн цагаар зам дээр шороо асгах, орц гарц хаах, хайс хашлага эвдэх, голын хамгаалалтын бүсэд шороо асгах, мод бут сүйтгэх асуудлыг хариуцаж буй  мэргэжлийн байгууллагууд утсаа авахгүй байгаагаас иргэдээс ирсэн гомдлыг шийдвэрлэхэд  хүндрэл учирч байгаатай холбогдуулан холбогдох нэгж, албан хаагчдыг утсаа нээлттэй байлгах, хариуцлагатай ажиллах талаар үүрэгжүүлж ажиллах. НАЗХГ, НМХГ, НГА   Авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үр дүн, тоон мэдээ
  МУЗГ-ын 2018 оны 62-р тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд сургууль, цэцэрлэгийн халаалтын асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай тоног, төхөөрөмж, техник хэрэгслийн худалдан авахад шаардагдах хөрөнгийн асуудлыг салбарын яамд /Байгаль, орчин аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам/-тай хамтран шийдвэрлэх ажлыг зохион байгуулах. ИБХ, ХИХУГ, Нийслэлийн Агаарын бохирлыг бууруулах газар Авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үр дүн, тоон мэдээ
ТОХИЖИЛТ, ХОТ НИЙТИЙН АЖ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР:
  Тохижилт, нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаанд хяналт тавьж, газар дээр нь үзлэг хяналтыг тогтмол хэрэгжүүлэх, ажлын уялдаа холбоог хангах ажлыг зохион байгуулах буюу “Дүүрэг хариуцаж ажиллах ажлын хэсэг” байгуулах, чиг үүргийг тодорхой болгох. Дүүргийн удирлагуудын оролцоо, хариуцлагыг өндөржүүлэх. ТХХУХ Тушаал боловсруулж батлуулсан байх,Холбогдох чиг үүргийн байгууллагуудыг оруулах.Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн,
  Дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх. Үүнд:   Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, ногоон байгууламжид худалдаа үйлчилгээ явуулах зорилгоор тавигдсан ч ашиглагдахгүй байгаа сүүдрэвч, саравчнуудыг буулгах, суурийг бүрэн авах, орчныг цэвэрлэх.Явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж буй шон, гадас, хаалт, хашлага зэргийг буулгаж аюулгүй байдлыг хангуулах, Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээний байгууллагуудын гаднах орчны 50 метрийн зураглалыг хийлгэж мэдээллийн сан үүсгэх, “Худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээ”-гээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангуулж, тохижилт, ногоон байгууламжийг арчлах, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээ авах, хэрэгжилт, үр дүнг тооцох. Дүүргүүдийн ЗДТГ Авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үр дүн, тоон мэдээ
  Хот тохижилтын газрын  авто баазын хашаанд байгаа зар сурталчилгаа самбар, хаяг, хаягийн байгууламжийг тоолж бүртгэлжүүлэх, холбогдох газруудад хүлээлгэн өгөх, хашааг чөлөөлөх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх ТХХУХ, НӨХГ, ХТГ Хашааг чөлөөлсөн байх,ААНБ-уудтай байгуулсан гэрээний нөхцлийг харгалзсан байх,
ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР:
13. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019.03.27-ний өдрийн А/76  дугаартай “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад аттестатчилалын шалгалт явуулах тухай” тушаалын  дагуу худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, гадна фасад, орчны тохижилт, гэрэлтүүлэг, хаягжилт, хотын өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанар, соёлыг дээшлүүлэх чиглэлээр аттестатчиллын шалгалтыг 2019.04.01-ний өдрөөс 2019.05.22-ны хүртэлх хугацаанд зохион байгуулах. Дүүргүүдийн ЗДТГ, НМХГ, НОБГ, НЦГ Аттестатчиллын шалгалтын явц.Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ.
                         ТАНИЛЦСАН: УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР                                                                             БӨГӨӨД  ЗАХИРАГЧИЙН   АЖЛЫН    АЛБАНЫ                                                                               ДАРГА                                             Т.ГАНТӨМӨР                          ХЯНАСАН: АУДИТ, ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН                                                                                ДАРГА                                Ц.РЭГЗЭДМАА