Авто зам, талбай сэтлэх сүвлэх, орц гарц гаргах зөвшөөрөл олгох хурал хуралдлаа

Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээний засвар, үйлчилгээний ажил эхэлсэн тул иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад авто зам, талбай, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц, гарц гаргах болон нөхөн сэргээх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгож, гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийн хурал боллоо. Ажлын хэсгийн ахлагчаар УБ хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, дэд ахлагчаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, гишүүдээр НЗДТГ-ийн Бодлого, төлөвлөлтийн хэлтэс, УБЗАА-ний Инженерийн байгууламжийн хэлтэс, УБЗАА-ний Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс, УБЗАА-ний Аудит дотоод хяналтын хэлтэс, Замын хөдөлгөөн удирдлагын төв, Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн тээврийн газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар,  Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Шуурхай удирдлага зохицуулалтын тав, Геодези усны барилга байгууламжийн газрын албан хаагчдийн нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хуралдаж зөвлөмж, шийдвэрийг гарган ажилладаг юм.

Авто зам сэтлэх, сүвлэх хүсэлт гаргасан 3 иргэн аж ахуй нэгж, орц, гарц гаргах хүсэлт гаргасан 11 иргэн, аж ахуй нэгжүүд оролцохоор хүсэлт гаргаснаас 1 байгууллага хуралд ирээгүй байна.

            Хуралд оролцсон иргэн, аж ахуй нэгжүүдээс ажил гүйцэтгэх техникийн зураг төсөл дутуу, холбогдох байгууллагаас тодруулах аваагүй улмаас 2019 оны 04 дүгээр сарын 9-ний өдрийн хурлаар дахин хэлэлцэхээр болсон 5-н аж ахуй нэгж, газар дээр нь очиж үзэж холбогдох байгууллагаас тодруулага авах шаардлагатай 5-н иргэн, аж ахуй нэгж, байгууллага, батлагдсан зураг төсөл хийлгэх шаардлагатай 1 байгууллага байна.

Авто замын орц гарц гаргах хүсэлт ирүүлсэн 2 байгууллагыг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах, батлагдсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэх нөхцөлтэйгээр ажлыг гүйцэтгүүлэх зөвшөөрөл олгохоор тус тус шийдвэрлэв.