Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нүүн болон нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгуулах ажлын хэсгийн 4 дүгээр хуралдаан боллоо

Нүүн болон нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийн ажлын хэсгийн 4 дүгээр хурал болж ажлын хэсгийн гишүүдэд нэгдсэн ойлголт өгөх, ажлын хэсэг дээр тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах зорилготой боллоо.

Ээлжит хуралдаанаар Эрчим хүчээр хангах, Дулаанаар хангах, Усаар хангах, Тээвэр зохицуулалт, Хэв журам сахиулах, Замын хөдөлгөөн зохицуулах, Эрүүл мэндийн албууд болон Улсын бүртгэлийн газар тус тус бэлтгэл ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг танилцууллаа.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, Нүүн болон нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Т.Гантөмөр дараах үүрэг чиглэлийг холбогдох албаны гишүүдэд өглөө.

1.  Нүүн болон нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийн хүрээнд айл, өрх бүрт тараах хуудсыг энэ 7 хоногийн 5 дахь өдөр гэхэд хэвлэгдэж бэлэн болно. Гарын авлага тараах ажлыг Дүүргийн ЗДТГ, дүүргийн Онцгой байдлын хэлтэс хамтарч Иргэний бүртгэлийн газар, Орон сууц, Нийтийн аж ахуйн удирдах газар, Сууц өмчлөгчдийн холбоо, Орон сууцны контор, хэсгийн ахлагч нарыг татан оролцуулж зохион байгуулах.

2. Нүүлгэн шилжүүлсэн иргэдийг түр орон байраар хангах ажлыг урьдчилан жишиг байдлаар тохижуулах дүүргүүдийн бэлтгэл ажлыг 04 дүгээр сарын 22-ны өдөр шалгах тул бэлтгэл ажлаа сайн хангаарай.

3. 04 дүгээр сарын 25-ны өдөр автомашины хөдөлгөөн хязгаарласан үед хөдөлгөөнд оролцох тусгай чиг үүргийн автомашины судалгааг ажлын 2 хоногт багтаан гаргаж ирүүлэх.