Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн Зөвлөлийн ээлжит 5 дугаар хурал боллоо

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн Зөвлөлийн ээлжит 5 дугаар хурал 2019.04.09-ний өдөр хуралдаж, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах, хаягийн өөрчлөлт хийх, хүчингүй болгох асуудал болон байгууллагын эд хөрөнгийн тооллогын дүн, өргөдөл гомдол, албан бичиг шийдвэрлэлтийн 1 дүгээр улирлын мэдээ, тайланг хэлэлцлээ.

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хүсэлтийг шийдвэрлэх ажлын хүрээнд 2019.03.18-ны өдрөөс 2019.04.08-ны өдрийг хүртэлх хугацаанд хүсэлт ирүүлсэн 118 газраас 25 ААН-д стандартын шаардлага хангах, гадна орчны гэрэлтүүлэг, тохижилтыг сайжруулах чиглэлээр үүрэг даалгавар, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, 30 ААН-ийг аттестатчилалд хамруулахаар болсон. Ийнхүү нийт 63 ААН-д согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах, хаягийн өөрчлөлт хийх асуудлыг шийдвэрлэлээ.