Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Шуурхай зөвлөгөөнөөр өгч буй үүрэг даалгавар

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2019 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 12-НЫ ӨДРИЙН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

2019 оны 04 дүгээр сарын 12                                                                                                                                                                           Улаанбаатар хот

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага   Шалгуур үзүүлэлт  
ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
  Орон сууцны хороолол, төв зам, явган хүний зам талбайд байрлах цэвэр, бохир ус, дулаан, холбоо мэдээлэл, ус зайлуулах системийн худгийн тагнуудад үзлэг шалгалт явуулж, бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангуулах, өнгө үзэмжийг сайжруулж, зөрчлийг арилгах хүрээнд сарын хугацаатай аян, компаничилсан арга хэмжээ авч ажиллах, НЗД-аас өгсөн үүргийн дагуу зардал хөрөнгийг ашиглагч байгууллага шийдвэрлэж ажиллах. ИБХ“УБДС” ТӨХК,“МХС” ТӨК“ОСНААУГ” ОНӨААТҮГ“УСУГ” ОНӨААТҮГ “ХИХУГ” ОНӨААТҮГ “ГУББГ” ОНӨААТҮГ“ОСНААМХ” ТББ, “ХОСНААХТ” ТББ Үзлэг шалгалт явуулсан байдал,Илэрсэн зөрчил дутагдлын тоо,Засварласан тагны тоо,Шинээр хийсэн тагны тооЗарцуулсан төсөв
  “ОСНАА-н Мэргэжлийн холбоо,  “ХОСН-н хөгжлийн төв, ОСНААУГ, ШУЗТ, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд орон сууцны асуудлаар ирж буй гомдол, дуудлага, мэдээллийг “Хотын дарга сонсож байна” шууд утасны системд холбох ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтарч шийдвэрлэх.   ИБХ,НМТГОСНААУГ,ШУЗТ,“ОСНААМХ” ТББ,“ХОСНААХТ” ТББ,МСӨХДЗ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
  УБЗАА, ОСНААУГ, ШУЗТ, “ОСНАА-н Мэргэжлийн холбоо,  “ХОСН-н хөгжлийн төв”–д хувийн орон сууцны конторуудын үйл ажиллагаатай холбоотой ирүүлсэн дуудлага, мэдээлэл, өргөдөл гомдол, тэдгээрийн шийдвэрлэлтийн хугацаа, чанар байдалд 2019 оны 01-р улирлын байдлаар шинжилгээ, хийж, дүгнэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг 04-р сард багтаан ХЕМ-ийн шуурхай зөвлөгөөнд танилцуулах.   ШУЗТ-д ихээр ирж буй дуудлага мэдээлэлтэй холбогдуулан хэрэгцээний халуун усны температурыг 50С-с буулгахгүй байх мөн халаалтын тохируулгын байдалд анхаарч ажиллах. ИБХ,ОСНААУГ,ШУЗТ,“ОСНААМХ” ТББ“ХОСНААХТ” ТББМСӨХДЗ   Ажлын хэсэг байгуулсан байдал,Шинжилгээнд хамруулсан байгууллага, нэгж,ХШҮ хийсэн байдал, явц, үр дүн.
  “Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээ болон “Нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтийн гэрээ”, гэрээний хавсралт болох гэрээ дүгнэх үзүллэлт аргачлалыг эцэслэн боловсруулж, сонсох ажиллагааг явуулж, гэрээний загварыг батлах, тээврийн үйлчилгээ эрхлэгч 19 байгууллагатай байгуулах ажлыг зохион байгуулах.  АДХХ, ИБХ,Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Гэрээний загварыг эцэслэж дууссан эсэх,Загвар батлуулсан тушаал,Гэрээ байгуулах болон байгуулсан ААНБ-ын тоо
  НЗД-ын 2019 оны 01 тоот албан даалгавар, ХЕМ-ийн 2019 оны 02 тоот албан даалгавар, ХЕМ-ийн 2019 оны А/97-р тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгээс нийтийн тээврийн байгууллагуудад батлагдсан хуваарийн дагуу үзлэг шалгалтыг тогтмол хийх, үйл ажиллагаанд хяналтын ТББ-уудыг татан оролцуулах. АДДХ,ИБХ,Нийтийн тээврийн үйлчилгээний газар,УБ смарт ХХК,ЗХУТ, Үзлэг шалгалт явуулах тоо, явуулсан тоо,Шалгалтад хамрагдсан ААНБ-ын тоо,Тээврийн хэрэгсэл,Илэрсэн зөрчлийн тоо,Шалгалтад хамрагдсан байгууллага, ажилтаны тоо,Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,
  Жэй Си Дэко ХХК-ийн 2019 онд тохижуулах автобусны 50 буудлын  байршлын судалгааны дагуу газар дээр нь явж үзэх, инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц, аюулгүй байдал, цахилгаан хангамжийн эх үүсвэрийн хувьд тохижилт хийх боломжтой эсэхийг эцэслэж судлах, танилцуулах. ИБХ,Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар,Нийслэлийн газар зохион байгуулалтын алба,Нийтийн тээврийн үйлчилгээний газар,УБ смарт ХХК, Байршлын тооны дагуу явж үзлэг шалгалт хийсэн байдал,Эцэслэж тогтсон байршлын тоо,Эргэлзээтэй болон дахин судлах байршлын тоо.
  Нийслэлийн 2018-2019 оны өвөлжилт өнгөрүүлсэн тайланг 2019 оны 05 дугаар сарын 01-ний дотор УБЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтэст албан бичгээр болон batmunkh@ubservice.mn хаягаар /бичмэл тайланг/ файлыг ирүүлэх. ДҮҮРГҮҮДИЙН ЗДТГУБЦТС ТӨХКМХС ТӨХКОНААУГ ОНӨААТҮГУСУГ ОНӨААТҮГУБ лифт ОНӨААТҮГХИХУГ ОНӨААТҮГГУББГ ОНӨААТҮГХТГ ОНӨААТҮГУБЗЗАГ ОНӨААТҮГЗХУТ ОНӨҮГНТГНАЗХГНЭМГНийслэлийн боловсролын газар 16. Гэрэлтүүлгийн компаниуд Ирүүлэх ёстой байгууллагын тоо,Хугацаанд нь ирүүлсэн байдал, тоо, чанар,Төлөвлөлтийн нэгтгэл
  Яармагийн гүүрийг гэрэлтүүлж чимэглэх асуудлаар судалж, зураг, эскизийг яаралтай гаргаж танилцуулах, НЗД, ХЕМ-ээс өгсөн чиглэлийн дагуу чимэглэх.   ИБХМонголын гэрэлтүүлгийн холбоо ТББ   Судалгааг эцэслэсэн байх.Мэргэжлийн байгууллагуудын саналыг харгалзсан байх,Баримтын бүрдэл бүрэн байх,
  Холбогдох журмын хүрээнд 2018.10.01-2019.04.01-ний хугацаанд аваар, ослын нөхцөл шалтгаанаар авто зам, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц гарц гаргах зөвшөөрөл авсан байгууллагууд нөхөн сэргээлт, засварлалтыг бүрэн чанартай хийсэн байдалд үзлэг шалгалт явуулж, нөхөн сэргээлтийг хийлгэх, авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал танилцуулах.  ИБХ, АДХХ,НАЗХГ, УБДС ТӨХК,УБЦТС ТӨХК,УБЗЗАГ ,ОСНААУГ, УСУГ,Тохижилт, Ногоон байгууламжийн хяналтын ТББ Үзлэг хийх байршлын тоо,Үзлэг шалгалт явуулсан тоо,Илэрсэн зөрчил,Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,Зарцуулсан хөрөнгө, эх үүсвэр,Нөхөн сэргээлт хийсэн байгууллагын тоо, нэр
  Инженерийн шугам сүлжээ угсрах зорилгоор 10-р хороолол МТ Шатахуун түгээгүүрийн өмнөх талбайг сэтэлж, орчны тохижилтыг засварлаагүй байгаатай холбогдуулан  Магнай трейд ХХК-аар хийж хаягжилтын хэсэг дэх талбайн тохижилтыг  хийж гүйцэтгүүлэх,10-р хороолол МТ Шатахуун түгээгүүрийн зүүн талд Кюкүшү цамхагийн урд хэсэгт УСУГ-аас гэмтэл саатал арилгах зорилгоор явган хүний замыг эвдсэн, нөхөн сэргээлт гүйцэд хийгээгүй байгаа тул засварлах, ИБХ, АДХХ,УБДС ТӨХК,УСУГ Зөрлийг арилгуулсан байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,
  Агаарын шилэн кабелийг цэгцлэх аян, арга хэмжээг үргэлжлүүлэх, ажлыг эрчимжүүлэх, журмын төслийг танилцуулах ИБХ,НМТГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
ТОХИЖИЛТ, ХОТ НИЙТИЙН АЖ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР:
  1.Нийслэлийн Засаг даргын “Хот нийтийн аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” “Албан даалгавар”-ыг хэрэгжүүлж ажиллах, хяналт тавих. Үүнд: Дүүрэг бүрт АД-ыг хэрэгжүүлж ажиллах байнгын ажиллагаатай Ажлын хэсгийг байгуулж, даалгасан үүргийг хэрэгжүүлэх хүрээнд “Нарийвчилсан төлөвлөгөө” гаргаж ажиллах, сурталчлах,Дүүргүүд ААНБ-уудад мэдээлж сурталчилж ажиллах, хэрэгжилтэд хяналт тавих,Дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, тохижилтын элементийн бүрэн, аюулгүй байдлыг хангах, ААНБ-аар орчны тохижилт, ногоон байгууламжийг хийлгэх, арчлуулах,Хороо, ТҮК-үүд, мэргэжлийн нэгжүүдийг  /МХХ, ЦХ, ОБХ, ГА/ татан оролцуулах,  үзлэг шалгалтыг байнга хийж, АД-ыг хэрэгжүүлээгүй Хороо, нэгжүүдэд хариуцлага тооцож ажиллах.Дүүргүүд ХЕМ-ийн 2018 оны А/326-р тушаалыг мөрдлөг болгож, ААНБ-уудтай гэрээг шинэчилж, орчны 50м-н зураглалыг хийлгэх, мэдээллийн сан үүсгэх, ААНБ-уудыг үүрэгжүүлж тохижилт, цэвэрлэгээ хийлгэх.Хэрэгжилт үр дүнг сар бүр УБЗАА-ны чиг үүргийн хамаарлын хэлтэст ирүүлж нэгтгүүлэх, тайлагнах. 2.Албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын зохион байгуулалтыг гаргаж танилцуулах. /УБЗАА-ны хэлтсүүд/ Дүүргүүдийн ЗДТГ,Харьяа газрууд,Инженерийн хангамжийн газрууд,“ОСНААМХ” ТББ,“ХОСНААХТ” ТББ   Ажлын хэсгийн тоо, ажилтаны тоо,Төлөвлөгөөнд тусгасан ажлын тоо,Мэдээлэл хүргүүлэх байгууллага, ААНБ, хорооны тоо, хүргүүлсэн тоо, хэлбэр,Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, зохион байгуулалт, хүрсэн үр дүн, зарцуулсан төсөв.
  “Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай” НЗД-ын захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд 2019.04.20-ны өдөр зохион байгуулагдах “Бүх нийтийн их цэвэрлэгээ”-нд байгууллага бүр идэвхитэй оролцох, ажилтнуудыг бүрэн хамруулах, ААНБ-уудыг орчны цэвэрлэгээ, барилга байгууламжийн цэвэрлэгээг бүрэн чанартай хийлгэх, хяналт тавих, захирамжийн хэрэгжилтийг хангаагүй байгууллага, нэгжид хариуцлага тооцох, авч хэрэгжүүлсэн арга хэмжээг нэгтгэж тайлагнах, сурталчлах. Бүх байгууллага Бэлтгэл зохион байгуулалтыг хангасан байдал,Оролцвол зохих байгууллага, нэгж, ААНБ, иргэн, хуулийн этгээдийн тоо, оролцсон байдал, хувь,Цэвэрлэсэн элэментүүдийн нэр төрөл, тоо хэмжээ,Үүссэн, тээвэрлэсэн хогны хэмжээ,Зөрчил тооцсон болон авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
  НЗД-аас өгсөн үүрэг чиглэлийн дагуу байгууллагын дансанд бүртгэлтэй, хот тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ, зам засварын  машин тоног, төхөөрөмжүүдийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж, зориулалтын дагуу гудамж зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд бүрэн гаргах, ашиглалтыг сайжруулах. Хот тохижилтын газар,УБЗЗАГ,Дүүргүүд Нийт машин, механизмын тоо, төрөл, зориулалт,Ажил, үйлчилгээнд тогтмол гаргасан машин механизмын тоо,Ашиглалтын шаардлага хангахгүй байгаа тоо, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,
  Дүүргүүдийн ТҮК-ууд зам талбайн цас, мөс арилгахдаа тэвшин дээрээс цацдаг байсныг зогсоох, давс бодис цацдаг зориулалтын машин механизмыг ашиглах чиглэлээр холбогдох арга хэмжээ авах. Дүүргүүдийн ЗДТГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
16. Ногоон байгууламжийн хэлбэржүүлэлтийг ХЕМ-ээс өгсөн зөвлөмж чиглэлийн дагуу чанартай хийж гүйцэтгэх, өдөр тутмын хяналтыг сайжруулах, өдөр бүр явцыг ХЕМ-т танилцуулж байх. ТХХУХ, АДХХ, ЗСХХТГ ОНӨААТҮГ,Дүүргүүд,Ногоон байгууламжийн хяналтын ТББ Хяналт тавьж буй байршилын тоо,Хэлбэржүүлэлт хийсэн модны тоо,Хяналтын мөрөөр илэрсэн зөрчил, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,
ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР:
17. “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад явуулж буй Аттестатчилалыг чанартай явуулах, бүрэлдэхүүнд байгаа УБЗАА-тай гэрээтэй Тохижилтын хяналтын ТББ-ын хяналтын мэргэжилтэнг оролцуулах, дараах шаардлагыг тавьж ажиллах. орчны тохижилт, эд хөрөнгийн эвдрэл гэмтлийг засварлуулах,цэвэрлэгээ үйлчилгээг хийлгэсэн байх,гадна хаяг, хаягийн байгууламжийн биет үсгэн, гадна болон дотор гэрэлтүүлэгтэй болгуулах, журмыг мөрдүүлэх,орчны аюулгүй байдал алдагдсан байдалд хяналт тавьж, зөрчлийг арилгуулах,ААНБ-уудын тусгай зөвшөөрөл, гэрээг цуцлах хүртэл арга хэмжээт авах. ХХҮХ,Дүүргүүд,НМХГ, Аттестатчилалаар илрүүлсэн зөрчлийн тоо,Авсан арга хэмжээ /санал/Явцын үр дүн
18. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018.12.11-ний “Гэрээний үлгэрчилсэн загвар батлах тухай” А/326 тоот тушаалын хэрэгжилтийн мэдээг 2019.04.19-ний дотор илтгэх хуудсаар болон файлаар УБЗАА-ны ХХҮХ-т ирүүлэх Дүүргүүдийн ЗДТГ Нийт худалдаа үйлчилгээ эрхлэгч байгууллагын тоо,Гэрээний хугацаа дууссан, шинэчилэгдсэн ААНБ-ын тоо, хувь,Тушаалын хавсралтаар батлагдсан загвар, аргачлалыг мөрдлөг болгосон байдал.
19. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ил задгай хүнсний худалдаа болон түргэн үйлчилгээний цэгүүдэд хадгалалтын онцгой горим, нөхцөл шаардагддаг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хадгалах, худалдан борлуулах, хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхийг таслан зогсоох талаар Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас ирүүлсэн шаардлагын дагуу ил задгай хүнсний худалдааг таслан зогсоох, ХХҮХ-ээс хүргүүлсэн загварын дагуу ил задгай худалдаа, үйлчилгээ эрхлэхийг хориглосон самбарыг хийж 2019.04.19-ний дотор ХХҮХ-ээс өгсөн байршлуудад байршуулах. Төвийн 6 Дүүргийн ЗДТГ Ил задгай худалдаа үйлчилгээ эрхэлж буй байршлын тоо,Шалгаж, зөрчлийг арилгасан байршлын тоо, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,Мэдээллийн самбар байршуулах тоо болон байршуулсан тоо.