Авто зам сэтлэх, сүвлэх, орц гарц гаргах тусгай зөвшөөрлийн хурал боллоо

Нийслэлийн инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалт, их засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан авто зам, талбай, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц, гарц гаргах болон нөхөн сэргээх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгож, гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийн 3 дугаар хурал 2019 оны 04 дугаар сарын 16-ны өдрийн 11 цагаас хуралдаж авто зам сэтлэх, сүвлэх хүсэлт гаргасан 7, орц, гарц гаргах хүсэлт гаргасан 13, нийт 20-н иргэн, аж ахуй нэгж байгууллагын асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэв.

Хурлын шийдвэр Иргэн, аж ахуй нэгжүүд
1 Ажил гүйцэтгэх техникийн зураг төсөл дутуу, холбогдох байгууллагаас тодруулах аваагүй улмаас дахин хурлаар хэлэлцэх “Монинжбар” ХХК
2 Газар дээр нь очиж үзэж холбогдох байгууллагаас тодруулага авах шаардлагатай Эрүүл мэндийн яам “Ситибылдинг” ХХК Иргэн Б.Санжаажав
3 Батлагдсан зураг төсөл хийлгэх шаардлагатай Иргэн Б.Энэбиш
4 Инженерийн шугам сүлжээ болон үерийн далан дайрсан, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахааргүй зураг төсөл хийгдсэн Иргэн Д.Пүрэв-Очир “Сайхан төмөрт” ХХК “Будда Гүрү Ренбүчи” ХХК Иргэн Г.Болдбаатар
5 Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах, батлагдсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэх нөхцөлтэйгээр ажлыг гүйцэтгүүлэх зөвшөөрөл олгогдсон “Бумбод” ХХК Соёл урлагийн их сургууль “Даймонд роуд” ХХК “М-Си Эс пропертийз холдинг” ХХК Иргэн Гантулга “ЭСПИ Интернэйшнл” ХХК УБЦТүгээх сүлжээ ТӨХК Зүүн түгээ төв
6 Хуралд оролцоогүй “СН Трейд” ХХК “Ихэр түрүү” ХХК “Темп ланд” ХХК “Ажигана Хунчир” ХХК
  Нийт 20