Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 04-р сарын 23-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөр өгч буй үүрэг даалгавар

2019 оны 04 дүгээр сарын 22                                                                                                                                                                      Улаанбаатар хот

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага   Шалгуур үзүүлэлт  
ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
  Агаарын шилэн кабелийг цэгцлэх аяны хүрээнд ХЕМ-ээс Харилцаа, холбооны зохицуулах хороонд явуулсан албан бичгийн дагуу эзэн холбогдогч нь тодорхойгүй, эмх замбараагүй байгаа шилэн  кабелийг цэгцлэх, тасдах, албадаж буулгах ИБХ,Дүүргүүдийн ЗДТГ,Гэрэлтүүлгийн компаниуд Авч хэрэгжүүлсэн арга хэмжээФото зураг
ТОХИЖИЛТ, ХОТ НИЙТИЙН АЖ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР:
  2019.04.22-ны өдрийн Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас өгсөн үүргийн хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх. Хот тохижилт, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн асуудлаар УБЗАА, Дүүрэгтэй 2019.04.29-ний өдрөөс хийх уулзалтын бэлтгэл ажлыг хангах, танилцуулах,Сар бүр хийх “Их цэвэрлэгээ”-г ямар зохион байгуулалттай хийх, ААНБ-уудын оролцоог хангах, ТХХУХ,Дүүргүүдийн ЗДТГ,Хот тохижилтын газар УБЗАА, Дүүрэгтэй хийх уулзалтын бэлтгэл ажил хангагдсан эсэхАвч хэрэгжүүлсэн арга хэмжээ /санал/  
  1.Нийслэлийн Засаг даргын “Хот нийтийн аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” “Албан даалгавар”-ыг хэрэгжүүлж, ажлыг эрчимжүүлж ажиллах.   Дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, тохижилтын элементийн бүрэн, аюулгүй байдлыг хангах, ААНБ-аар орчны тохижилт, ногоон байгууламжийг хийлгэх, арчлуулах, Дүүрэг, хороодын Засаг дарга гудамж талбайгаар үзлэг шалгалтыг явуулах, мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудтай уялдаа холбоог хангаж ажиллах,Дүүргүүд ХЕМ-ийн 2018 оны А/326-р тушаалыг мөрдлөг болгож, ААНБ-уудтай гэрээг шинэчилж, орчны 50м-н зураглалыг хийлгэх, мэдээллийн сан үүсгэх, ААНБ-уудыг үүрэгжүүлж тохижилт, цэвэрлэгээ хийлгэх. Дүүргүүдийн ЗДТГ,Харьяа газрууд,Инженерийн хангамжийн газрууд,“ОСНААМХ” ТББ,“ХОСНААХТ” ТББ   Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, фото зурагААНБ-ын шинэчлэгдсэн гэрээний тоо, ААНБ-ыг үүрэгжүүлсэн байдал
  Нийслэлийн төсвөөс 2019 онд 6 эмнэлгийн гадна талыг тохижуулах, үүнээс худалдан авах ажиллагаа хийгдсэн 4 эмнэлэгийн тохижилтыг хийлгэх гэрээ байгуулах, ажлыг эхлүүлэх, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх байгууллагын ажлыг эрчимжүүлэх ТХХУХ,НАЗХГ Гэрээ байгуулж, тохижилтын ажлыг эхлүүлсэн эсэхАвч хэрэгжүүлсэн арга хэмжээ
  “Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай” НЗД-ын захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд 2019.04.20-ны өдөр зохион байгуулсан “Бүх нийтийн их цэвэрлэгээ”-ний мөрөөр үүссэн, шуудайлсан хогийг тээвэрлэж дуусгах, хяналтыг хэрэгжүүлэх. Хог тээвэрлэлтийн байгууллагаХяналтын ТББ-ууд Авч хэрэгжүүлсэн арга хэмжээФото мэдээ
  Дүүргүүд сургууль цэцэрлэг, ОСХ дотор, ААНБ-уудын гаднах орчны ногоон байгууламжийн хэлбэржүүлэлтийг мэргэжлийн бус байгууллагаар, буруу хэлбэржүүлэлт хийлгэх ажлыг зогсоох, тэдгээрт хяналт тавих.   Цаашид хэлбэржүүлэлтийн ажил хийгдэх тохиолдолд ЗАА-нд хандаж, зөвшөөрөлтэй, туршлагатай мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байх. Дүүргүүдийн ЗДТГ,Ногоон байгууламжийн хяналтын ТББ-ууд. Хяналт хэрэгжүүлсэн байдал, фото мэдээМодны хэлбэржүүлэлтийн ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлсэн байх  
  Энхтайваны өргөн чөлөө, Наадамчдын зам дагуух троссон хашлага шинээр хийх, засварлах ажлыг зохион байгуулах ТХХУХ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээФото мэдээ
  Хаврын хуурайшилт ихтэй байгаа энэ цаг үед гэр хорооллын айл өрхүүд шар өвс шатааж, галын аюул гаргах нөхцөл байдал ихээр үүсгэж байгаа тул сануулга, сэрэмжлүүлэг өгөх, тараах, уг үйлдлүүдийг таслан зогсоох, Дүүргүүдийн ЗДТГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
9. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 77 дугаар тогтоолоор “Хөрс хамгаалах өдөр”-ийг жил бүрийн 04 сарын 27-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэний дагуу “Жорлонгоо ариутгаж-Хөрсөө хамгаалъя” 4 сарын аяныг 4 сарын 27-ны өдрөөс эхлэн зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Уг ажилтай холбоотойгоор нутаг дэвсгэрийн хамрах хүрээ нь гэр хороололд байрлалтай хорооны Засаг дарга нарт НИТХ-ийн Тэргүүлэгчдийн шийдвэрийг танилцуулж, аяны хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа 2019.05.04-ны дотор УБЗАА-ны ТХХУХ-т ирүүлнэ үү. Дүүргүүдийн ЗДТГ Заасан хугацаанд саналаа ирүүлсэн эсэх
10. 2019.05.25-ны өдөр “Хэрэггүй эд зүйлээ-Хэрэгтэй нэгэндээ өгцгөөе” уриатай “Өгөөмөр өдөр” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Уг арга хэмжээг зохион байгуулах талаархи ХЕМ-ийн тушаалыг албан бичгээр Дүүргүүдэд хүргүүлэх бөгөөд шийдвэрийг Хороо, аж ахуйн нэгж байгууллагуудад мэдээлж, сурталчилах, бэлтгэл ажлыг хангуулах. Дүүргүүдийн ЗДТГ   ХЕМ-ийн тушаалыг сурталчилсан хороо, аж ахуйн нэгж байгууллагын тоо
11. “Шарилжгүй Улаанбаатар-4” аяныг 2019.05 дугаар сараас 2019.09 дүгээр сарын хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна. Аян зохион байгуулах тухай ХЕМ-ийн тушаалыг албан бичгээр Дүүргүүдэд хүргүүлэх бөгөөд шийдвэрийг мөн Хороо, аж ахуйн нэгж байгууллагуудад мэдээлж, сурталчилах, бэлтгэл ажлыг хангуулах. Дүүргүүдийн ЗДТГ   ХЕМ-ийн тушаалыг сурталчилсан хороо, аж ахуйн нэгж байгууллагын тоо
ТАНИЛЦСАН: УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР                                                                             БӨГӨӨД  ЗАХИРАГЧИЙН   АЖЛЫН    АЛБАНЫ                                                                               ДАРГА                                             Т.ГАНТӨМӨР                          ХЯНАСАН: АУДИТ, ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН                                                                                ДАРГА                                   Ц.РЭГЗЭДМАА