Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудад хийсэн шалгалтын үр дүнгийн тайланг танилцууллаа

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр албан даалгавар, Хотын ерөнхий менежерийн 2019 оны 02 дугаар албан даалгаврын зарим заалтын хэрэгжилтэд буюу нийтийн тээврийн үйлчилгээний чанар соёл, хүртээмж, өнгө үзэмж цэвэр цэмцгэр байдал, зорчигчдын аюул, осолгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрэн хангасан байдалд хяналт тавьж, үзлэг шалгалт явуулах үүрэг бүхий Ажлын хэсэг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны А/97 дугаар тушаалаар баталсан удирдамжийн хүрээнд 2019 оны 04 дүгээр сарын 06, 12, 19, 26-ны өдрүүдэд Зайсангийн эцэс, Нисэх, Яармаг, Мишээл экспо, ТЭЦ-3, 5 шар, ХМК, Зүүн салаа, Баянхошуу, Вокзал, 3,4-р хорооллын эцэс, Зүрх уул, Хайлааст, 7 буудал, Шар хад, Ботаник, Улиастай, Монел, Улаанхуаран, Халдвартын эцэс, Дүнжингарав худалдааны төв зэрэг нийт 21 эцсийн зогсоолд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан.

Нийтийн тээврийн үйлчилгээний Шалгалтын өдрүүд
Аж ахуйн нэгж, байгууллагууд Чиглэ-лийн тоо гаралтын тоо IV/06 IV/12 IV/19 IV/26
шалгалтанд хамрагдсан тоо
Үндсэн ХО Ажлын өдөр амралтын өдөр чиглэл тээврийн хэрэгсэл зөрчил чиглэл тээврийн хэрэгсэл зөрчил чиглэл тээврийн хэрэгсэл зөрчил чиглэл тээврийн хэрэгсэл зөрчил
1 Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ 22 2 232 173 3 7 23 12 78 200 5 61 41 6 81 86
2 Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ 5 6 65 50 2 6 31 2 13 11 2 9 11 2 5 2
Нийслэлийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын дүн 27 8 297 223 5 13 54 14 91 211 7 70 52 8 86 88
3 Автобус нэгдэл ХХК 2 0 21 15 1 20 9 2 22 21
4 Атибус ХХК 3 1 36 25 3 16 20 2 18 119 1 11 7 2 2 1
5 Автотерминал трейд XXK 3 0 26 16 3 22 83 1 3 5
6 Аз сервис ХХК 1 0 4 3 1 4 1 1 4 6
7 Блюбус ХХК 2 0 34 26 1 11 7 1 22 18 1 14 13
8 ГБУС ХХК 1 0 15 10 1 15 162 1 10 103
9 ДЮЦ ХХК 2 1 14 9 3 13 4
10 Мяралзаа ХХК 3 0 30 21 1 15 7 2 30 20
11 Сайхан ирээдүй ХХК 1 0 15 9 1 4 17 1 15 19
12 Сутайн буянт ХХК 6 0 61 45 3 22 47 3 29 20 1 15 14 1 14 28
13 Трансбус ХХК 4 0 44 29 1 4 4 3 32 85 1 9 19
14 Тэнүүн дэлгэр ХХК 1 0 0 0
15 Тэнүүн – Огоо ХХК 8 0 112 75 3 34 64 2 40 79 2 29 59 4 55 136
16 Тэнүүн – Огоо гурав дугаар бааз ХХК 3 0 28 19 1 11 4 1 19 23
17 ЭМСИД ХХК 3 0 35 24 1 15 6 2 26 21
18 Эрдэм транс ХХК 13 4 163 118 8 35 60 5 62 138 6 62 99 5 41 70
19 Эс Энд Эй ХХК 3 0 10 8 2 2 2 1 10
Хувийн өмчийн компаниудын дүн 59 6 648 452 22 150 229 22 244 639 23 263 356 19 180 396
НИЙТ ДҮН 86 14 945 675 27 163 283 36 335 850 30 333 408 27 266 484

            Дээрх зөрчил дутагдлуудад тээврийн Улсын байцаагч 7 аж ахуйн нэгж, байгууллагуудад  1,2 сая төгрөг, 2 иргэнд 40,0 мянган төгрөгний торгууль тавьж, 12 аж ахуйн нэгж, байгууллагад 18 удаагийн албан шаардлага өгч биелэлтийг хангуулан ажиллалаа.

          ХЕМ-ийн А/97 дугаар тушаалаар томилогдсон Ажлын хэсгийн бүрэлдхүүн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч нийт 21 аж ахуйн нэгж, байгууллагад батлагдсан хуваарийн дагуу 2019 оны 04 дүгээр сарын 23-наас 27-ныг дуустал ажиллаж нийтийн тээврийн хэрэгслийн угаалга цэвэрлэгээ, автобусны өнгө үзэмжийг сайжруулах хүрээнд хэрэгжүүлж буй ажил, угаалгын цэг, хангамжийг шалгалаа.

Иж бүрэн автомат угаалгын цэгтэй 6, механик буюу даралттай усаар угаадаг 12, гараар угаадаг 5 аж ахуйн нэгж, байгууллага байна.

Мөн нийтийн тээврийн соёл, өнгө үзэмж, үйлчилгээнд тавих хяналтыг эрчимжүүлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран ажилладаг тохижилт, хог хаягдлын 6 төрийн бус байгууллагуудын ажилтнуудыг хуваарь гарган хөдөлгөөнт хяналт тавин ажиллалаа.