Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх менежментийн төсөл хэрэгжинэ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Сангийн Яам, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн 3.85 сая франкын буцалтгүй тусламжийн хүрээнд 2019-2022 оны хооронд Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх менежментийг үр дүнтэй, зардал багатай, бүх оролцогчдод хүртээмжтэй болгох замаар гэр хорооллын оршин суугчдын цэвэр, эрүүл орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх төслийг хэрэгжүүлэхээр болоод байна.

Төслийн хүрээнд Сонгосон дүүргүүдийн хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйлчилгээний чанар, үр ашгийг сайжруулах, Хог хаягдлын санхүүгийн тогтвортой байдал, үр ашгийг дээшлүүлэх, Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтэнд шаардлагатай журам, дүрэм боловсруулах зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Зөвлөх багаар Дани улсын КОВИ, Швейцарь улсын ИБиПи, Монгол улсын ИКОН ХХК байгууллагууд ажиллах юм.