УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

2019 оны 05 дугаар сарын 09                                                                                                                                                                                    Улаанбаатар хот                                                               

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага   Шалгуур үзүүлэлт  
ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
  МУ-ын Засгийн газрын 2018 оны 62-р тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо”-ны 2019 оны төсөвт тусгагдсан 10,0 тэрбум төгрөгөөр агаар бохирдуулах эх үүсвэрүүдэд 1110 ширхэг шүүлтүүр суурилуулах техникийн тодорхойлолт гаргах, Үнэлгээний хорооны Ажлын хэсэгт ИБХ, ХИХУГ орж ажиллаж байна. Уг ажилтай холбогдуулан  төсөл арга хэмжээнд хамруулах халаалтын зуухны судалгаа, саналыг 2019.05.20-ны дотор албан тоотоор ИБХ-т ирүүлэх.   “ХИХУГ” ОНӨААТҮГ,  Дүүргүүдийн ЗДТГ Халаалтын зуухны судалгаа, санал
   “Агаарын чанарыг сайжруулах бүсэд дагаж мөрдөх журам”-ын төсөл батлагдахаар өргөн баригдаад байгаатай холбогдуулан журмыг хэрэгжүүлэх бэлтгэл зохион байгуулалтын хүрээнд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх. Журмын 3.4-т Хатуу түлш хэрэглэж буй айл өрхийн хаягдал үнс, хогийг 7 хоног тутам татан зайлуулах, тээвэрлэх ажлыг Дүүргүүдийн Засаг дарга нарт хариуцуулж байгаатай холбогдуулан нүүрснээс 2 дахин их гарах үнсийг тээвэрлэх хуваарийг боловсруулж ЗАА-ны ТХХУХ-т ирүүлэх, бэлтгэл зохион байгуулалтыг хангах.Журмын   3.7-д Эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй этгээдэд эрчим хүчний эх үүсвэрийн нормативийн дагуу хэрэглээг нь тооцож, түүхий нүүрс тээвэрлэх зөвшөөрлийг УБЗАА-наас олгоно гэж заасан. Иймд дүүргийн нутаг дэвсгэрт түүхий нүүрсээр эрчим хүчний эх үүсвэр ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад тогтоол журмыг хүргүүлж , ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаархи тайлан мэдээг 6 дугаар сарын 01-ний дотор УБЗАА-ны ИБХ-д албан тоотоор ирүүлэх. Дүүргүүдийн ЗДТГ НМХГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан
  Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалан дулааны станц орчмын 41 халаалтын зуухны 91 барилга байгууламжийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлыг “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээний зураг төсвийг хийлгэх, дулааны төв магистраль шугамын хөрөнгийн асуудлыг 2019 оны нийслэлийн төсөвт батлагдсан Агаар орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд шийдвэрлэх. “УБДС” ТӨХК НАБГ НХТХГ   Зохион байгуулсан арга хэмжээ, зарцуулсан төсөл
  Монгол улсын Засгийн газрын 2018 оны 73 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод бохирдуулагч үйлдвэрүүдээс 5582/2006 стандартын дагуу бохир ус нийлүүлэх ажлын хүрээнд БХБЯ- дэд сайд Н.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсэгт ИБХ-н дарга  ажиллаж 180 гаруй бохирдуулагч үйлдвэрийн удирдлагуудыг оролцуулсан уулзалт зөвлөгөөнийг 2019.05.08 ны өдөр зохион байгуулсантай холбогдуулан дээрхи ажлын хүрээнд “Харгиа” урьдчилан цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж шинэчилэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын судалгааг 2019.05.15 ны дотор гаргаж ИБХ-т ирүүлэх. ИБХ “УСУГ” ОНӨААТҮГ Хөрөнгө оруулалтын судалгаа
  “Авто зам, тохижилт ногоон байгууламжийг ашиглах хамгаалах” журмын 2.10-т заасны дагуу 2018-2019 оны өвлийн улиралд инженерийн шугам сүлжээнд гарсан 28 удаагийн гэнэтийн аваар, саатлын үед гэмтлийг засварлах зорилгоор авто зам, ногоон байгууламжийн нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэх нөхцөлтэй сэтлэх, сүвлэх зөвшөөрөл олгогдсон. Уг олгогдсон зөвшөөрлийн дагуу гүйцэтгэсэн нөхөн сэргээлтийн ажлын тайланг 2019 оны 06 дугаар сарын 01-ний дотор ИБХ-т ирүүлэх.    ИБХ “УБЦТС” ТӨХК, “УБДС” ТӨХК “УСУГ” ОНӨААТҮГ “ОСНААУГ” ОНӨААТҮГ “УБЗЗАГ” ОНӨААТҮГ       Нөхөн сэргээлт хийсэн ажлын тайлан
  Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд дайрагдсан, өнгө үзэмж муудсан, стандарт шаардлага хангахгүй байгаа авто замын босоо тэмдэг, тэмдэглэл, хайс, хашлагыг засварлах, хураан авах, шинээр нөхөн байршуулах зэрэг арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх. Ажлын гүйцэтгэлийн тайланг долоо хоног бүрийн Баасан гарагт ИБХ-т ирүүлж байх. ИБХ “УБЗЗАГ” ОНӨААТҮГ   Засварласан, нөхөн байршуулсан авто замын босоо тэмдэг, тэмдэглэл, хайс, хашлагын тоо.
  Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилтын элементийн аюулгүй, өнгө үзэмжтэй, бүрэн бүтэн байдлыг хангуулах. /худгийн таг, гэрэлтүүлгийн шон, шилэн болон ил задгай кабель, цахилгааны утас гэх мэт/ ТХХУХ, ИБХ Дүүргүүдийн ЗДТГ, ХТГ, ОСНААУГ, ГУББГ, УСУГ, МХС,НМТГ, Гэрэлтүүлгийн компаниуд Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоон мэдээ.
  Дулааны шугам сүлжээний 2019 оны их болон урсгал засварыг зогсолтыг графикт хугацаанд нь хийж гүйцэтгэх, 3-7 хоногоос хэтрүүлэхгүйгээр хэрэглэгчдийг хэрэгцээний халуун усны хангах. УБДС ТӨХК, ОСНААУГ, Орон сууц, нийтийн аж ахуйн Мэргэжлийн холбоо, Хөгжлийн төв, бусад орон сууцны конторууд Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоон мэдээ.
  Агаарын шилэн кабелийг цэгцлэх аяны хүрээнд хийгдэж байгаа ажлуудыг дуусгах, дүгнэх, танилцуулах,  цаашид тогтмол хяналт тавьж, аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн арга хэмжээ авах.   Дүүргүүдийн ЗДТГ Гэрэлтүүлгийн компаниуд Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоон мэдээ.
  Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны өвөлжилт өнгөрүүлсэн тайлан, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөө НЗД-ын зөвлөлийн хуралд танилцуулах ИБХ Төлөвлөлт, үр дүнг танилцуулсан байна
ТОХИЖИЛТ, ХОТ НИЙТИЙН АЖ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР:
  Оршуулгын журмын төслийн шинэчилсэн найруулгыг эцсийн байдлаар 2019.05.08-нд хэлэлцүүлсэн бөгөөд иргэдэд эрх зүйн үр дагавар үзүүлэх голлох заалтуудын саналыг цахим хэлбэрээр авах ажлыг зохион байгуулах, идэвхитэй оролцуулах, журмыг захиргааны хуулийн дагуу нөлөөлийн шинжилгээ хийх ажилд Дүүргэг санаачилгатай хариуцлагатай оролцох. Дээрх 2019.05.08-ны өдрийн “Хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулахтай холбогдуулан Дүүргүүдийн Засаг даргын орлогч, ТНААХ-ийн дарга, асуудал хариуцсан мэргэжилтэнүүд оролцох, Хороо, иргэдийг өргөнөөр татан оролцуулах чиглэлээр ХЕМ-ийн албан бичиг хүргэгдсэн, телевиз хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим, сошиалаар хангалттай мэдээлэл цацагдсан байхад Дүүргүүд маш хангалтгүй оролцсон. Дүүргээс БЗД-ийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга, иргэдээ авчирч өөрийн биеэр оролцсон, ЧД-ийн цөөн иргэд ирсэн,ХУД мэргэжилтэн  оролцсон, бусад Дүүргүүд оролцоогүй, удирдлагууд ч ирээгүй. ИБХ, Дүүргүүдийн ЗДТГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоон мэдээ 
  ААНБ-ын орчны тохижилт, ногоон байгууламж, цэвэрлэгээний хариуцах орчны 50 метр талбайн зураглалыг гаргаж ААНБ-уудаар тохижилт ногоон байгууламж, цэвэрлэгээний ажлыг гүйцэтгүүлэх, өдөр тутам хяналт тавих. НЗД-ын 2019 оны 03 тоот Албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавьж, Дүүрэг хариуцаж ажиллах  ХЕМ-ийн тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ажлаа эрчимжүүлэх, үзлэг шалгалтыг явуулах.   УБЗАА, ажлын хэсэг Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоон мэдээ
  Авто зам угаах, чийгшүүлэх, ногоон байгууламж услах зорилгоор 2018 онд нийслэлийн төсвөөр худалдаж авсан 2ш машин механизмыг бүрэн ажиллагаанд оруулах ТХХУХ ХТГ ОНӨААТҮГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн.
  ХЕМ-ийн 2019.05.09-ний өдрийн “Бүх нийтийн их цэвэрлэгээний хуваарийг шинэчлэн батлах тухай” А/130-р тушаалын хүрээнд 2019 оны 05-р сарын 25-нд хийгдэх “Зуслан ногоон бүсийн их цэвэрлэгээ”-ний бэлтгэл ажлыг хангуулж,   2019 оны 06-р сарын 07-ны өдрийн ХЕМ-ийн шуурхай зөвлөгөөнд танилцуулах. ТХХУХ Дүүргүүдийн ЗДТГ, Хяналтын ТББ-ууд Бэлтгэл арга хэмжээний зохион байгуулалт, хийсэн танилцуулга.
  Бүх нийтээр Мод тарих өдөр 2019.05.11-ний Бямба гарагт болж байгаатай холбогдуулан ААНБ-уудыг идэвхитэй оролцуулах, шинээр тарьсан мод сөөгнүүдийг Дүүргийн ногоон байгууламжийн мэдээллийн санд бүртгэх, тарьсан мод сөөгний тоо мэдээг НБОГ-т хүргүүлэх. Тарьсан мод сөөгийг эзэнжүүлэх, арчлалтыг хариуцуулах.   Мод мөөгний суулгацыг Ялалтын болон Барилгачдын талбай дээр гарч байгаа үзэсгэлэн худалдаанаас авч болно. Дүүргүүдийн ЗДТГ Бэлтгэл зохион байгуулалт,Шинээр тарьсан модны тоо,Оролцвол зохих болон оролцсон ААНБ, хүний тооЭзэнжүүлж, арчлалтыг хариуцуулсан мод, хариуцагчийн тоо, хувь,Мэдээллийн  цахим санд бүртгэсэн модны тоо
  Ногоон байгууламжийн арчлалт хариуцаж байгаа гэрээт байгууллагууд  мод сөөг нөхөн тарилт болон шинээр тарилт хийх ажлыг 05-р сарын 20-ны дотор бүрэн дуусгаж, ажлын гүйцэтгэл тайланг ТХХУХ-т ирүүлэх. ХТГ ОНӨААТҮГ, Ногоон байгууламжийн гэрээт байгууллагууд, Хяналтын ТББ-ууд. Шинээр тарьсан болон нөхөн тарилт хийсэн модны тоо,Тарилтыг бүрэн хийж дууссан эсэх,Модны төрөл
  – Дандарбаатарын гудамжны зүүн талд тохижилт, авто машины зогсоол байгуулахтай холбогдуулан   5  ТҮЦ-ийг яаралтай авахуулах. –  Баянзүрх дүүргийн хог цэвэрлэгээ, тээвэрлэлттэй холбоотой гомдол бусад дүүргүүдтэй харьцуулахад нэмэгдсэн тул тус дүүргийн Засаг даргын Тамгын газар анхаарч ажиллах. БЗД-ийн ЗДТГ Нүүлгэн шилжүүлэх, албадан буулгах  ТҮЦ-ний тоо,Нүүлгэн шилжүүлсэн, албадан буулгасан ТҮЦ-ний тоо
  НЗД-аас өгсөн үүргийн СБД, Турк Монголын Найрамдлын цэцэрлэгт хүрээлэнд 2 байршилд нийслэлийн төсвөөс Цагдаагийн пост, ус хуримтлуулах сан хийхтэй холбогдуулан тухайн байршилд ТҮЦ-нүүдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх. СБД-ийн ЗДТГ Нүүлгэн шилжүүлэх, албадан буулгах  ТҮЦ-ний тоо,Нүүлгэн шилжүүлсэн, албадан буулгасан ТҮЦ-ний тоо
    ХҮНС,ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР:
  Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад хийсэн аттестатчиллын дүнг нэгтгэн баталгаажуулж, удирдамжид заасан хугацаанд  УБЗАА-ны ХХҮХ-т ирүүлэх Дүүргүүдийн ЗДТГ-ын ХХҮХ, Баянзүрх давалгаа хяналтын ТББ   Ажлын тайлан, аттестатчиллын дүн. Аж ахуйн нэгжүүдийн орчны 50 м талбайн тохижилт, цэвэрлэгээ хийлгэсэн талаарх фото зураг, жагсаалт, хавсралт хүснэгт
  “Улаанбаатар марафон-2019” автомашингүй өдрөөр НЗД-ын захирамжаар баталсан төлөвлөгөө, хуваарийн дагуу сонгосон талбайд худалдаа, үйлчилгээ зохион байгуулж, илтгэх хуудсыг 2019.05.20-ны дотор ХХҮХ-т ирүүлэх. Дүүргүүдийн ЗДТГ-ын ХХҮХ   Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, фото зураг Хүнсний эрүүл ахуй аюулгүй байдлыг хангаж ажилллах   
  Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхдэд зориулсан эрүүл, эко бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг Д.Сүхбаатарын талбайд болон дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулж, илтгэх хуудсыг 2019.06.03-ны өдөр ХХҮХ-т ирүүлэх. Дүүргүүдийн ЗДТГ-ын ХХҮХ   Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, фото зураг Хүнсний эрүүл ахуй аюулгүй байдлыг хангаж ажилллах 
ЗАХИРАГЧИЙН ХАРЬЯА ГАЗРУУДАД
  2019 оны улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй худалдан авах ажиллагааны тайланг Монол Улсын Сангийн сайдын 2018 оны 281 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам”-ын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Маягт 3, 4, 5, 6, 7”-ын дагуу бэлтгэж  2019.05.17-ны дотор zaa.audit@gmail.com хаягаар ирүүлэх. Захирагчийн харьяа газрууд Зохион байгуулсан арга хэмжээ, явц, үр дүн
                      ТАНИЛЦСАН: УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР                                                                             БӨГӨӨД  ЗАХИРАГЧИЙН   АЖЛЫН    АЛБАНЫ                                                                               ДАРГА                                             Т.ГАНТӨМӨР                          ХЯНАСАН: АУДИТ, ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН                                                                                ДАРГА                                Ц.РЭГЗЭДМАА