УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

2019 оны 05 дугаар сарын 17                                                                                                                                                                    Улаанбаатар хот                                                               

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага   Шалгуур үзүүлэлт  
ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
  ГУББГ-ын ашиглалтыг хариуцаж буй борооны болон хөрсний ус, үерийн далан сувгуудын шугам хоолойд холбоо, цахилгаан кабель зэрэг бусад төрлийн шугам хоолойнууд тавьснаас инженерийн шугам сүлжээний хэвийн болон авулгүй ажиллагаа алдагдаж байгаатай холбогдуулан Мэдээлэл холбоо сүлжээ ТӨК, УБЦТС ТӨХК, ГУББГ хамтарсан ажлын хэсэг байгуулж, үзлэг шалгалт явуулж, хэвийн ажиллагаа хангах, ХЕМ-ийн 06-р сарын 07-ны өдрийн Шуурхай зөвлөгөөнд танилцуулах. МХС УБЦТС ТӨХК ГУББГ   Авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан
  НЗД-ын 2019 оны А/09 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Дүүргүүд тээврийн хэрэгслийн албан татвар төлөлтийн хамрагдалтыг сайжруулах, албан татварын төлөлтийн төлөвлөгөөг хуулийн хугацаанд биелүүлэх, /05.31/ албан татвар төлөлтийн талаархи суртчилгааг олон нийтэд хүртээмжтэй хүргэх.    Дүүргүүдийн ЗДТГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланТөлөвлөгөөний хэрэгжилтийн хувь, орлого бүрдүүлэлтийн хэмжээ
  НҮБ-ийн Хабитат төслийн 4,5 сая.долларын санхүүжилтээр хэрэгжиж буй үерийн хамгаалалтын барилга байгууламжийн төслийн ажлыг эрчимжүүлэх, уг төсөлтэй холбогдуулан БЗД, СХД, СБД-д төсөл хэрэгжүүлэх Дэд ажлын хэсгүүд байгуулж ажиллах, иргэдийн оролцоог хангах, нийслэл дэх ажлын хэсгээс өгсөн үүрэг чиглэлийг шуурхай хэрэгжүүлж, ажлаа сурталчилж ажиллах. ИБХ, БЗД, СХД, СБД   Авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан
  Нийслэлийн төсвөөс хэрэгжих “Хөрсний усны ундарга зогсоох 1,0 тэрбум төгрөгийн ажил”-ын эрх шилжүүлэх захирамжийг гаргуулж, худалдан авах ажиллагааны бэлтгэл зохион байгуулалтыг хангаж, ажлыг эрчимжүүлэх. ИБХ Үнэлгээний хороо байгуулсан шийдвэрийн дугаар, худалдан авах ажиллагааны явц, хувиар тооцож ирүүлэх.
  Дулааны шугам сүлжээний батлагдсан графикийн дагуу инженерийн шугам сүлжээний их, урсгал засварын ажлыг хугацаанд хийх, хэрэглээний халуун усны ачаалалтай байгаа шугам сүлжээний горим тохируулгыг хийж, хэрэглэгчдийг хэрэглээний халуун усаар тасралтгүй  хангаж ажиллах. УБДС” ТӨХК, “ОСНААУГ” ОНӨААТҮГ, “ОСНААМХ” ТББ, “ХОСНААХТ” ТББ-уудад Авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан
  Нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтөд хүндрэл учруулж болзошгүй эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн халаалтын зуух, инженерийн хангамжийн шугам сүлжээнд үзлэг шалгалт хийж  шаардлагатай хөрөнгийн судалгааг ИБХ-т ирүүлэх. НБГ, НЭМГ, ХИХУГ, Дүүргүүдийн ЗДТГ   Үзлэг шалгалт явуулсан эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн халаалтын зуух, инженерийн шугам сүлжээний тоо.
  Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн орон сууцны дундын эзэмшлийн эд хөрөнгө болох инженерийн шугам сүлжээг шахаж шалган, ээлжит засвар үйлчилгээг хийж, хаалга, цонхны дулаан алдагдлыг багасгах, тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажил зохион байгуулах. Монголын сууц өмчлөгчдийн холбоо Инженерийн шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийсэн тоо.Дулаан алдагдлыг багасан орон сууцны тоо. Тохижилт ногоон байгууламжийг нэгтгэсэн тоо.
  Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрсний хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын дагуу Нийслэлийн эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрөл эзэмшигч 15 аж ахуйн нэгжийн нүүрсний судалгааг үндэслэн түүхий нүүрс оруулж ирэх хувь хэмжээ, хугацааг тооцож батлуулах. Нийслэл дэх Эрчим хүчний зохицуулах зөвлөл, НАБТГ, тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд   Оруулж ирэх нүүрсний хувь хэмжээ.Батлагдсан хуваарь
  Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хэрэгжүүлж байгаа 1110 ширхэг халаалтын зууханд утааны шүүлтүүр суурилуулах, 17 цэцэрлэгийг цахилгаан халаагуураар халаах ажлыг эрчимжүүлэх. Мөн 2397 нам даралтын халаалтын зуухнуудыг дулаан, цахилгаан бусад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр халаах судалгаа тооцоо хийж санал боловсруулах ажлыг эрчимжүүлэх, техникийн нөхцөл гаргуулах, техникийн тодорхойлолт боловсруулах.  ИБХ, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, НБГ, НМХГ, Дүүргүүдийн ЗДТГ ХИХУГ ОНӨААТҮГ       Батлагдсан техникийн тодорхойлолтын тоо.  
  Баянзүрх дүүргийн 10, 12 дугаар Хорооны нутаг дэвсгэрт байрлах 41 халаалтын зуухны 91 барилга байгууламжийг төвлөрсөн дулааны хангамжид холбох ажлын хүрээнд аж ахуйн нэгжүүдтэй уулзалт зохион байгуулах, дулааны техникийн нөхцөл, зургийн даалгаврыг үндэслэн ажлын зургийг хийж гүйцэтгэх ажлыг эрчимжүүлэх.  ИБХ, НАБТГ, УБТЗ ХНН, НХТХГ   Батлагдсан ажлын зураг
  Эрчим хүчний яамны харьяа “Дэд бүтэц-эрчим хүч” төслийн нэгжээс Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 118, 2014 оны 263 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийн хүрээнд Улаанбаатар хотын орон сууцны хотхон, хороолол болон гэр хорооллын инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын ажилд хяналт тавьж хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээтэй танилцаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох үүрэг бүхий НЗД-ын 2019 оны /А803 дугаар захирамжаар батлагдсан ажлыг эрчимжүүлэх. Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, НМХГ, Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газар,  Ниыслэлийн орон сууц дэд бүтцийн газар,  УСУГ, ХИХУГ   Авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан
  Зуны засварын графикт зогсолтоос бусад хугацаанд хэрэгцээний халуун ус хангамжийг тасалдуудахгүй байх, тохируулгыг шуурхай хийх, температурыг нормативт хэмжээнд барих. УБДС ТӨХК, ОСНААУГ, Орон сууц, нийтийн аж ахуйн Мэргэжлийн холбоо, ХОСНААХТ Хөгжлийн төв, бусад орон сууцны конторууд Хэрэгцээний халуун ус хангамжтай холбоотой гомдлын тоотемпературын нормативтай холбоотой гомдолын тоо
  Орон сууцны байруудын дээврийн засвар гүйцэтгэх явцад гал гарч байгаа талаархи дуудлага 101 дугаар буюу МШУТ-д нэлээд ирэх болсон тул СӨХ-д анхаарах, зайлшгүй барилгын дээвэр дээр нал гаргах, утаа гаргах тохиолдолд 101 дугаарт урьдчилан мэдэгдэх. /Хуурамч дуудлага иргэдээс ирүүлэхгүй байх талаар НОБГ, МШУТ-тэй хамтарч ажиллах./ Орон сууц, нийтийн аж ахуйн Мэргэжлийн холбоо, СӨХ-д   Авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан
ТОХИЖИЛТ, ХОТ НИЙТИЙН АЖ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР:
13. Хашаа хайс буулгах журмын хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, явган замыг таглаж барьсан хашаа хайсыг буулгаж, явган замыг чөлөөлөх ажлыг зохион байгуулж байгаатай холбогдуулан чөлөөлөгдсөн байршлуудад явган замыг нэмэгдүүлэх, тохижилт хийх байршлуудын судалгаа тооцооллыг гаргаж, шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлүүлэх, ажлаа уялдуулах.  Дүүргүүдэд хийгдэж буй явган замын тохижилтын ажлуудтай  уялдуулах. ТХХУХ, НХТЕТГ, НГА   Буулгасан хашаа хайс,Тохижилт хийх байршлиын тоо,Хэмжээ, шаардлагатай төсөв хөрөнгө
        14. ХЕМ-ийн 2018 оны А/289-р тушаалын хэрэгжилтийг хангуулж, хяналтыг сайжруулах. Үүнд: Ажлын хэсгүүд Дүүрэгт эрх шилжүүлсэн  3,1 тэрбум төгрөгийн төсөв бүхий явган замын тохижилтын ажлын явцад тавих хяналтыг сайжруулж, Дүүрэгт ажиллах. Дүүргүүд худалдан авах ажиллагааг хууль журмын дагуу зохион байгуулж, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажлыг эхлүүлэх, УБЗАА-аас өгсөн зөвлөмж, чиглэлийн дагуу стандарт, тавигдах шаардлагыг хангуулах.Захиалагчийн хяналтыг чанартай хэрэгжүүлэх. УБЗАА /ажлын хэсгүүд/, Дүүргүүдийн ЗДТГ, НАЗХГ, Үнэлгээний хороо байгуулагдаж дууссан эсэх,Худалдан авах ажиллагааг зохион байгуулж дууссан байдал,Гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан, Төсөл өргө хэмжээний тоо, төсөв,Гэрээ байгуулагдаагүй байршил, шалтгаан.
15. Нийслэлийн төсвөөс он дамжин хэрэгжиж буй Багатойруугийн 2,6км “Дугуйн зам”-ын ажлыг чанартай хийж дуусгах, орчны тохижилт, явган зам, ногоон байгууламж, бусад нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эвдэж сүйтгэхгүйгээр хийх, захиалагчийн хяналтыг сайжруулах. /Дүүрэг, ногоон байгууламжийг хариуцаж буй байгууллагуудаас удаа дараа гомдол ирж байна/ ТХХУХ, УБЗЗАГ ОНӨААТҮГ, Баянзүрх залуучуудын давалгаа ТББ   Үлдсэн зам талбайн хэмжээ,Нэмж хийсэн зам талбайн хэмжээ.
      16. 2019 онд хэрэгжүүлэх тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудыг гэрээний хугацаанд, чанартай гүйцэтгүүлж, захиалагчийн болон явцын хяналтыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх. Үүнд:   6 эмнэлгийн тохижилтын ажил, 2 цэцэрлэгт хүрээлэн,  гудамжны  тохижилтын ажлууд, хөл бөмбөгийн талбайн болон дугуйн замын тохижилт, хот тохижилтын машин механизмуудын худалдан авалтад захиалагчийн хяналт хэрэгжүүлэх. ТХХУХ, НХТЕТГ, НАЗХГ, Баянзүрх залуучуудын давалгаа ТББ     Авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан
    17. Яармагийн гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэл Туул голын эрэг дагуу 22 км урттай дугуйн зам болон явган зам бүхий нийтийн эзэмшлийн цогцолбор байгуулах болж байгаатай холбогдуулан тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгаврыг гаргуулж, зураг төсвийн ажлыг эхлүүлэх. Хийгдэх ажлын тоо хэмжээ, танилцуулгыг гаргаж, БОАЖЯ болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх талаар уулзалт хурал зохион байгуулах.   ТХХУХ, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар,     Авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан
    ХҮНС,ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР:
18. Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамжинд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын орчны 50 м талбайн тохижилт, гадна фасадны гэрэлтүүлэг, хаяг, ногоон байгууламжийн зураглал гаргаж, ААНБ-тэй тохижилтын гэрээ байгуулан, биелэлтэд хяналт тавин ажиллаж, тохижилтын ажлын тайланг 2019.06.15-ны дотор ХХҮХ-т ирүүлэх. Сүхбаатар дүүргийн Засаг даргын  орлогч бөгөөд  Худалдаа, үйлчилгээг зохицуулах “Зөвлөл”-ийн дарга Ажлын тайлан, аттестатчиллын дүн.Аж ахуйн нэгжүүдийн орчны 50 м талбайн тохижилт, цэвэрлэгээ хийлгэсэн талаарх фото зураг, жагсаалт, хавсралт хүснэгт
19. “Мах сүүний анхдугаар аян”-ы хүрээнд бэлтгэсэн махны өргөтгөсөн худалдааг товлосон байршлуудад зохион байгуулж,  илтгэх хуудсыг 05-р сарын 26-нд ХХҮХ-т ирүүлэх. ХХҮХ, Дүүргүүдийн ЗДТГ,   Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн.
20. Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх, иргэдэд суурьших газрын байршлыг зааж өгөх, иргэдийг ХХААХҮЯ-ны ЖДҮХС-ын зээлд хамруулах ажилд дэмжлэг үзүүлэх. ХУД-ийн ЗДТГ, СХД-ийн ЗДТГ, БЗД-ийн ЗДТГ, НХХААГ, НМХГ, НМЭГ,  Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн.
ЗАХИРАГЧИЙН ХАРЬЯА ГАЗРУУДАД
21.   Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөний эхний хагас жилийн биелэлтийг Аудит дотоод хяналтын хэлтэст, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн эхний хагас жилийн биелэлтийг хамаарах заалтын дагуу ТХХУХ, ИБХ-т тус тус гаргаж 05-р сарын 30-ны дотор ирүүлнэ үү.   Захирагчийн харьяа газрууд Ирүүлсэн тайлан
                      ТАНИЛЦСАН: УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР                                                                             БӨГӨӨД  ЗАХИРАГЧИЙН   АЖЛЫН    АЛБАНЫ                                                                               ДАРГА                                             Т.ГАНТӨМӨР                          ХЯНАСАН: АУДИТ, ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН                                                                                ДАРГА                                Ц.РЭГЗЭДМАА