Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Шуурхай зөвлөгөөнөөр өгч буй үүрэг даалгавар

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2019 ОНЫ 06 ДУГААР САРЫН 07-НЫ ӨДРИЙН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

2019 оны 06 дугаар сарын 05.                                                                                                                                                                   Улаанбаатар хот                                                               

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага   Шалгуур үзүүлэлт  
ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
  ХЕМ-ийн 2019 оны А/147 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг, Дүүрэг дэх дэд ажлын хэсгүүд ажлаа эрчимжүүлж ажиллах, нам даралтын уурын зуухтай холбоотой судалгааг 2019.06.10-ны дотор Инженерийн байгууламжийн хэлтэст ирүүлэх.  НМХГ, Дүүргийн ЗДТГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
  Нийслэлийн төсвийн 7,5 тэрбум төгрөгийн зардлаас 2019 онд худалдан авах 3,3 тэрбум төгрөгийн машин механизмын жагсаалтыг нийслэлийн Засаг даргын 2019 оны А/527-А/536, А/546 дугаар захирамжаар тус тус баталж, худалдан авах ажиллагааны эрхийг Дүүргүүдийн Засаг дарга нарт болон ХТГ, УБЗЗАГ-т шилжүүлсэнтэй холбогдуулан худалдан авах ажиллагааг зохион байгуулах. ХЕМ-ийн албан бичгээр хүргүүлсэн техникийн хүчин чадал, үзүүлэлтүүдийн жагсаалтыг удирдлага болгох. Дүүргүүдийн ЗДТГ Үнэлгээний хороог байгуулсан байдал, худалдан авах ажиллагааг зохион байгуулсан байдал.
  Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслэлийн албан татвар,  агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураалтын хяналтын үзлэг шалгалтыг батлагдсан удирдамж хуваарийн дагуу зохион байгуулах, гүйцэтгэл үр дүнг тайлагнах, дүүргүүд идвэхитэй оролцох. Болзолт уралдааны удирдамж чиглэлийг сурталчлах таниулах, иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах. Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн татварын газар Дүүргүүдийн ЗДТГ Удирдамж, хуваарийн дагуу зохион байгуулсан,Татвар төлөгчийг өргөнөөр хамруулсан байх.
  НЗД-ын 2019 оны А/505-р  захирамжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 11 байршилд авто замын эгнээ тусгаарлах хайс хашлагыг байршуулж дуусгах, хуучин хайс хашлагануудыг нүүлгэн байршуулах газрыг төлөвлөж танилцуулах. ТХХУХ, ИБХ, АДХХ УБЗЗАГ ОНӨААТҮГ Батлагдсан байршилд бүрэн, зөв байршуулж, хөдөлгөөн зохион бйагуулалтыг сайжруулсан байх.
  Байгууллагын сарын үйл ажиллагааны болон цаг үеийн байдлаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан мэдээг дараа сарын 05-ны дотор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэст албан бичгээр, цахим хувийг b.enhuush0411@gamil.com  хаягаар ирүүлж байх.  Харьяа газрууд, Инженер хангамжийн байгууллагууд Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
  Хур бороо орсон үеүдэд гэрэлтүүлэг хариуцсан компаниуд бэлэн байдлыг хангахад анхаарч, гарсан зөрчлийг шуурхай арилгах. Гэрэлтүүлгийн компаниуд Бэлэн байдлыг хангаж ажилласан байдал
  ЧД-ийн 2-р хороо, Бөмбөгөр худалдааны төв, Баянзүрх дүүрэг 1-р хороо Сансрын колонк, Хан-Уул дүүрэг 1-р хороо Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын гүүрэн гарцны цахилгаан шатуудыг ажиллуулахад шаардагдах төсвийн асуудлыг шийдвэрлүүлж, хэвийн ажиллагааг хангах арга хэмжээ авах.   УБЗЗАГ ОНӨААТҮГ Төсвийн асуудлыг шийдвэрлэх захирамж гаргуулах, Цахилгаан шатны хэвийн, найдвартай ажиллагааг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан
  Нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн үед хүндрэл учирч болзошгүй эмнэлэг, сургууль, цэцэрлэг, нийгмийн халамжийн байгууллагуудын инженерийн шугам сүлжээ, цахилгаан, халаалтын зууханд хийх шаардлагатай засвар, шинэчлэлийн ажлын судалгаа, төсвийн тооцоог гаргаж, 2019 оны 06 дугаар сарын 10-ны дотор Инженерийн байгууламжийн хэлтэст ирүүлэх. Дүүргийн ЗДТГ, НБГ, НЭМГ, ХИХУГ ОНӨААТҮГ Ирүүлсэн судалгааны дүн, төсвийн тооцоо
  Дулаан хангамжийн шугам тоноглолд хийх зуны их, урсгал засварын ажлыг батлагдсан графикт хугацаанд багтаан хийж гүйцэтгэх, Улс, Нийслэлийн хөрөнгө оруулалтаар дулааны төв шугамд хийгдэж байга өргөтгөл шинэчлэлтийн ажлаас бусад инженерийн шугам сүлжээнээс холбогдсон хэрэглэгчдийн хэрэглээний халуун усыг таслахгүй байх. ИБХ, “УБДС” ТӨХК,  “ОСНААУГ” ОНӨААТҮГ, “ОСНААМХ” ТББ, “ХОСНААХТ” ТББ-уудад Засварын ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, хувьЗогсолт хийсэн хоног
  Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороотой хийсэн уулзалтаас  гаргасан санал шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулж, дулаан түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа 13  хувийн орон сууцны конторуудыг нэгтгэж 10 Гкал/ц хүчин чадалтай болгох,  өр төлбөрийн асуудлыг шийдвэрлүүлэх уулзалт зохион байгуулж ажиллах. ИБХ, УБДС ТӨХК, НМХГ, ХБХГ,  Нийслэлийн Зохицуулах зөвлөл /Эрчим хүчний/ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
ТОХИЖИЛТ, ХОТ НИЙТИЙН АЖ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР:
11. НЗД-ын 2019 оны 03 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах хүрээнд Дүүргийн Засаг даргын захирамжаар байнгын ажиллагаатай ажлын хэсгийг байгуулах, байгуулсан бол гудамж зам талбай дээрээ гарч ажиллах, гудамж зам талбайн аюулгүй байдлыг хангуулах, ААНБ, иргэдээр орчны 50 метрийн тохижилт, ногоон байгууламж, цэвэрлэгээг хийлгэх. 7 хоног бүр хийсэн ажлын үр дүн, тоон үзүүлэлтийг ХЕМ-ийн 2019 оны А/112 дугаар тушаалаар байгуулагдсан дүүрэг хариуцан ажиллах үүрэг бүхий Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга нарт ирүүлж байх.           Дүүргүүдийн ЗДТГ Батлагдсан захирамжийн  огноо, дугаарХийгдсэн ажлын тоо, хэмжээАжлын хэсэг бүрийн дүгнэлт, цаашид авах арга хэмжээ
  12. 2019 оны “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарлах тухай Нийслэлийн Засаг даргын А/01 дүгээр захирамж, “Манай хороо-Миний гудамж” аян зохион байгуулах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны А/132 дугаар тушаал гарч “Манай хороо-Миний гудамж” аяныг 2019 оны 05 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зохион байгуулагдана. Дүүргүүд дараах ажлыг хийж хэрэгжүүлэн ирүүлэх: “Манай хороо-Миний гудамж” аяныг зохион байгуулах дэд ажлын хэсгийг байгуулсан тухай захирамж,Дүүргийн нутаг дэвсгэрт хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны график нарийвчилсан төлөвлөгөө,“Манай хороо-Миний гудамж” аяныг зохион байгуулах үйл ажиллагааны танилцуулга /дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэх онцлог ажлыг тусгаж ирүүлэх/ Дүүргүүдийн ЗДТГ Батлагдсан захирамжийн огноо, дугаарҮйл ажиллагааны график нарийвчилсан төлөвлөгөөҮйл ажиллагааны танилцуулга ирүүлэх
13. “Өгөөмөр өдөр” арга хэмжээг зохион байгуулж үйл ажиллагааны тайланг шалгуур үзүүлэлтийн дагуу боловсруулж ТХХУХ-т 2019.06.10-ны дотор ирүүлэх. Дүүргүүдийн ЗДТГ Арга хэмжээнд оролцсон иргэд, аж ахуйн нэгжийн тоо,Худалдаж, солилцсон эд зүйлсийн төрөл, тоон хэмжээ
14. “Эрүүл хөрс-Эрүүл орчин” өдөрлөгийг батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулах.
ХУД, СХД, СБД, БГД, БЗД, ЧД ЗДТГ  
Арга хэмжээнд оролцсон иргэд, аж ахуйн нэгжийн тоо
15. БЗД-ийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын хог хаягдалтай холбоотой гомдол буурахгүй байгаа тул тээвэрлэлтийг сайжруулах, тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарах. БЗД-ийн ЗДТГ Зохион байгуулсан арга хэмжээ
    ХҮНС,ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР:
16. Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журам НИТХ-ын 2019.06.06-ны өдрийн хурлаар шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан цаашид ХЗЯ-нд бүртгүүлэх ажилд хяналт тавьж, холбогдох арга хэмжээг авч ажиллах. ХХҮХ, Ажлын хэсэг Журмыг яаманд хүргүүлсэн байх
17. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны А/151 дүгээр тушаалаар батлагдсан “Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ зохион байгуулах, хяналт тавих ажлын удирдамж”-ийн хүрээнд бэлтгэл ажлыг хангаж ажиллах Дүүргүүдийн ЗДТГ-ын ХХҮХ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
18. Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийн тоглоомын аюулгүй байдлыг хангуулах талаар НМХГ-аас  2019.05.24-ний өдрийн 02-03/ 20183 тоот албан бичгээр хүргүүлсэн мэдэгдлийн дагуу дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, худалдан борлуулж буй болон үйлчилгээ үзүүлж буй хүүхдийн тоглоомын чанар, ашиглалт, техникийн болон үйлчилгээний аюулгүй байдалд хяналт тавих Дүүргүүдийн ЗДТГ-ын ХХҮХ Дүүрэг дэх МХХ Хяналт шалгалтад хамрагдсан худалдаа, үйлчилгээний газрын тоо, илэрсэн зөрчил, авсан арга хэмжээ, хүрсэн үр дүн
19. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019.03.27-ны өдрийн А/76 дугаар тушаалаар “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад аттестатчиллын шалгалт явуулсан тухай” тайланг ХЕМ-ийн Зөвлөлийн 8 дугаар хуралд танилцуулах. ХХҮХ, Дүүргүүдийн ЗДТГ, НМХГ, НОБГ Зохион байгуулсан арга хэмжээ
20. ХЕМ-ийн 2018 оны А/329 дүгээр тушаалын хэрэгжилтэд явуулсан шалгалтын дүнг ХЕМ-ийн зөвлөлийн хуралд танилцуулах АДХХ Үр дүнг танилцуулсан байх,Холбогдох арга хэмжээг авсан байх.
ЗАХИРАГЧИЙН ХАРЬЯА ГАЗРУУДАД
21   Нийслэлийн Эдийн Засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Хөрөнгө оруулалтын ажлын төсөлд тусгах ажлын санал, төсвийн тооцоогоо УБЗАА-ны холбогдох хэлтсүүдтэй уялдуулахад анхаарч, 2019.06.17-ны дотор батлагдсан хүснэгтийн дагуу боловсруулж ЗСХ-т ирүүлэх. Захирагчийн харьяа нийт байгууллагууд Хугацаандаа ирүүлсэн төслийн санал
                      ТАНИЛЦСАН: УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР                                                                             БӨГӨӨД  ЗАХИРАГЧИЙН   АЖЛЫН    АЛБАНЫ                                                                               ДАРГА                                             Т.ГАНТӨМӨР                          ХЯНАСАН: АУДИТ, ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН                                                                                ДАРГА                                Ц.РЭГЗЭДМАА