Наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаа

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнд Төрийн есөн хөлт цагаан туг болон нээлтийн арга хэмжээнд оролцох ан амьтдын орж ирэх орц, гарц замуудын талаар Төрийн ёслол үйлчилгээний салбар хорооны нарийн бичгийн дарга, Баяр наадмыг зохион байгуулах ерөнхий менежер, Төрийн тусгай алба, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн удирдлагуудтай харилцан тохиролцож шийдэлд хүрлээ. Мөн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга, НМХГ-ийн дарга болон бусад албан тушаалтнуудын хамт наадмын өдрүүдээр худалдаа үйлчилгээ хийх байршлуудыг газар дээр нь үзэж танилцлаа.