
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ногоон байгууламжийн бохирдсон хөрсийг ариутгах, мод, бут сөөгний үндэсний тэжээлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой хөрс ариутгах ажил хийгдэж байна.
Ариутгалын ажил 6 дугаар сарын 6-наас эхэлсэн бөгөөд нийт 14 гудамжны 152000м.кв талбайд 15-ныг дуустал хийгдэнэ. Хөрсийг ариутгахдаа химийн бус био бэлдмэлээр ариутгаж байгаа бөгөөд гүйцэтгэгч байгууллагаар Гарааны технологийн инкубатор ХХК ажиллаж байна.

