Бичил цэцэрлэгүүдийн төлөвлөлт, зураг төсөлтэй газар дээр нь танилцаж ажиллаа.

Хаврын тохижилт, ногоон байгууламжийн ажлын хүрээнд орон сууцны хорооллууд дундах тохижилт, ногоон байгууламжгүй, сул шороон хөрстэй, хүний хөлд тахлагдсан, борооны ус ихээр тогтдог 9 дүүргийн 157 байршилд ойн төгөл бүхий бичил тохижилт хийх судалгааг хийж, хот төлөвлөлт, инженерийн шугам сүлжээ, газар олголт зэргийг харгалзан үзэж 32 байршилд ойн төгөл бүхий бичил тохижилтыг хийхээр төлөвлөөд байна. Сонгогдсон байршлууд дээр ажлын хэсэг ажиллаж, тооцоо судалгааг нарийвчлан хийх ажил үргэлжилж зарим байршилд мод тарих ажлыг эхлүүлээд байна.