Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын ажлын явцтай танилцлаа

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгийн байгууллагуудын гадна зам талбайг иж бүрэн тохижуулах ажлыг 2016 оны намраас эхлүүлж, 2016 онд Шастины нэрэмжит Улсын 3 дугаар эмнэлэг, 2017 онд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Хавдар судлалын үндэсний төвийн гадна зам талбайг иж бүрэн тохижуулан ашиглалтад хүлээлгэн өгсөн бол 2018 онд Нийслэлийн Өргөө амаржих газар, Амгалан амаржих газар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүргийн 1 дүгээр амбулатори, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт судлалын үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын ажлыг иж бүрэн хийж ашиглалтад хүлээлгэн өгсөн.

2019 онд Налайх, Багануур, Багахангай дүүргийн нэгдсэн эмнэлэг, Улсын төв 1 дүгээр эмнэлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам талбайг тохижилтын ажлыг хийхээр төлөвлөж, эмнэлгийн гадна зам талбайн тохижилтын ажлуудыг 2019.05.24-ний өдрөөс эхлүүлсэн.

Эмнэлгийн байгууллагын гадна зам зам талбайг иж бүрэн тохижуулж, авто зогсоол, гэрэлтүүлэг, явган зам, ногоон байгууламж, ойн төгөл бүхий амралтын орчин, яаралтай түргэн тусламжийн автомашин, эмнэлгийн орчмын хөдөлгөөний зохион байгуулалтыг шийдвэрлэн орц гарцыг нэмэгдүүлж, иргэд түгжрэлгүй, аюулгүй, эрүүл орчинд эмнэлгийн үйлчилгээ авах, үйлчлүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь нийт 7.27 га талбайтай бөгөөд гадна зам, талбайн тохижилтын ажлын хүрээнд: 
• 7247м2 талбайг асфальт бетонон хучилт
• 1363.11м2 явган зам
• 1256.58 у/м явган замын хашлага
• 12 тусгай зориулалтын авто зогсоол 
• 50 энгийн авто зогсоол 
• 8ш сүүдрэвч
• 92ш авто зам болон явган зам дагасан гэрэлтүүлэг
• 46ш сандал
• 26ш хогийн сав
• 167м2 авто замын хэвтээ тэмдэглэгээ
• 15ш авто замын босоо тэмдэглэгээ
• 1ш харуулын байр
• 2ш автомат гадна хаалга
• 1ш буудаг хаалга
• 277 у/м төмөр хайс, хашлага
• 1ш жижиг хаалга
• 15ш чийрэгжүүлэх тоног төхөөрөмж зэрэг ажлууд хийгдэх юм.