Авто замын эгнээ тусгаарлах хайс хашлагыг байршуулах ажлыг эхлүүлээд байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас холбогдох байгуулагуудтай (Нийслэлийн автозамын хөгжлийн газар, ЦЕГ-ийн Тээврийн цагдаагийн алба, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Геодези усны барилга байгууламжийн газар) хамтран явган зорчигчийн болон авто тээврийн аваар осол ихээр гардаг, авто замын зохиомол түгжрэл үүсгэдэг байршлуудад авто замын эгнээ тусгаарлах хайс хашлагыг байршуулах ажлыг эхлүүлээд байна. Нийт 4820м урттай хайс хашлагыг Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Намянжүгийн гудамж, Нарны гүүр орчим, Их тойрууд зэрэг 5 гудамжид 2 бригад гүйцэтгэж байна. Эдгээр хайснууд нь 2 талын гэрэлтүүлэгч цацруулагчтай, явган хүний гарц уулзварын хэсэгт үзэгдэх орчны харагдацад зориулагдсан налуу уналттай. Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэхүү шинээр суурилуулж буй хайс хашлагын засвар, арчлалт үйлчилгээг УБЗЗАГ хариуцан ажиллана. Тээврийн хэрэгслийн жолооч нартаа замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.