Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, GIZ Германы хамтын ажиллагааны байгууллагуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, GIZ Германы хамтын ажиллагааны байгууллагатай хамтарч “Улаанбаатар хотын орон сууцны 362 блок барилгад дулаан техникийн шинэчлэл хийх төсөл”-ийг Үндэсний онцлогтой хүлэмжийн хийг бууруулах сан /NAMA/-аад 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүргүүлсэн. Тус сангаас 18 сая хүртэлх еврогийн буцалтгүй тусламж авахаар /NAMA/-ийн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн. Хоёрдугаар шатны шалгаруулалтын зөвлөлдөх уулзалтыг хийхээр тус сангийн төлөөлөгчид 2019 оны 07 дугаар сарын 22-24-ны өдрийн хооронд Улаанбаатар хотод ирж ажиллахаар болсон. 
Өнөөдөр уулзалтын бэлтгэл ажилтай холбоотойгоор Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, GIZ германы хамтын ажиллагааны байгууллагуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.