БИД ШИНЭ ҮЕИЙНХЭН уран илтгэлийн уралдаан

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн боловсролын газар, Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн нь хамтран зохион байгуулсан тус уран илтгэлийн уралдааны зорилго нь сурагчдын хог хаягдлын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, хог хаягдлыг ангилан ялгах ач холбогдлыг таниулах, хог хаях зөв дадал зуршлыг үеийн найз нөхөд, дүү нартаа түгээн дэлгэрүүлэх, сурагчдын илтгэх болон илтгэл боловсруулах ур чадварыг сайжруулах юм. Илтгэлийн уралдааныг 2 үе шаттай зохион байгуулсан бөгөөд 2 дугаар шатанд 28 илтгэл шалгарч, илтгэлээ нээлттэй хэлэлцүүлэн шилдэг 4 байрыг шалгаруулсан ба НЭГДҮГЭЭР байранд 20-р сургуулийн сурагч Т.Тэргэл, ХОЁРДУГААР байранд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын цогцолбор сургуулийн сурагч З.Мөнхгэрэлт, ГУРАВДУГААР байранд Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн сурагч А.Янжинлхам, Э.Лхагвадулам, ТУСГАЙ байранд Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн сурагч О.Үйлстөгөлдөр нар шалгарч Өргөмжлөл, Мөнгөн шагнал, Найрамдал зусланд амрах эрхийн бичиг, гарын бэлэг олгосон бол сүүлийн шатанд илтгэлээ амжилттай хэлэлцүүлсэн бүх оролцогчдод Батламж, гарын бэлэг гардуулан сурагчдыг урамшууллаа.