УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2019 ОНЫ 06 ДУГААР САРЫН 21-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2019 ОНЫ 06 ДУГААР САРЫН 21-НЫ ӨДРИЙН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР.

2019 оны 06 дугаар сарын 19.                                                                                                                                                                   Улаанбаатар хот                                                               

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага   Шалгуур үзүүлэлт  
ТОХИЖИЛТ, ХОТ НИЙТИЙН АЖ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР:
1   Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажлыг эрчимжүүлж, захиалагчийн хяналт, өдөр тутмын явцыг хяналтыг сайжруулах, үүсч буй нөхцөл байдал, тулгарч буй асуудлыг тухай бүр захиалагч талд болон зургийн авторт мэдэгдэж, шуурхай арга хэмжээ авч байх. Бараа материал, барилга угсралтын ажлыг стандарт, технологи горимын дагуу хийлгэх.  НАЗХГ, ТХХУХ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,Ажлын тоо хэмжээ, харьцуулсан үзүүлэлтФото зураг
 2 НЗД-ын 2019 оны 03 тоот “Албан даалгавар”-ын хэрэгжилтийг хангуулах хүрээнд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх. Дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан байнгын ажиллагаатай ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлж, гудамж зам талбайгаар явж үзлэг шалгалт хийх, Гудамж зам талбайн аюулгүй байдлыг хангуулах,ААНБ, иргэдээр орчны 50 метрийн тохижилт, ногоон байгууламж, цэвэрлэгээг хийлгэх, ААНБ-уудыг үүрэгжүүлж бүртгэлжүүлэх, хэрэгжилтийг тооцох.7 хоног бүр хийсэн ажлын үр дүн, тоон үзүүлэлтийг ХЕМ-ийн 2019 оны А/112 дугаар тушаалаар байгуулагдсан дүүрэг хариуцан ажиллах үүрэг бүхий Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга нарт ирүүлж байх. Дүүргүүдийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,Ажлын тоо хэмжээ, харьцуулсан үзүүлэлтФото зураг
 3 Явган замын тохижилтын ажлын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх. худалдан авах ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулж дуусгах, зөвлөмжийг НАЗХГ-т хүргүүлж, ажлыг эрчимжүүлэх хүрээнд холбогдох арга хэмжээ авч ажиллах. СХД, ЧД худалдан авах ажиллагааг зохион байгуулах,Багахангай, Налайх Дүүргийн худалдан авах ажиллагаа дуусч, гэрээ байгуулах хугацаанд явагдаж байгаатай холбогдуулан барилга угсралтын ажилд өдөр тутмын хяналтыг сайтар тавьж ажиллах. Ажлын хэсэг, Дүүргүүдийн ЗДТГ Үнэлвэл зохих тендерийн тоо,Үнэлсэн тендерийн тоо,Зөвлөмж хүргүүлсэн тоо,Хяналт тавьж ажилласан байдал
4   “Шарилжгүй Улаанбаатар-4” аяныг батлагдсан удирдамжийн дагуу зохион байгуулж, Дүүргийн ТҮК-ийн зам талбайн үйлчлэгч, иргэдийн бүлгийн шарилж, лууль цэвэрлэх талбайн хуваарийн дагуу өдөр бүр цэвэрлэгээ хийлгэж явцыг цахим группт тогтмол мэдээлж, 07.03-ны дотор аяны 1 дүгээр үе шатны тайланг цахим болон албан бичгээр ТХХУХ-т ирүүлэх. 2019.06.29-ний Бямба гараг “Шарилжгүй Улаанбаатар-4” бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах. 9 Дүүргийн ЗДТГ, ТҮК, хог тээвэрлэлтийн байгууллагууд, Хяналтын ТББ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,Ажлын тоо хэмжээФото зураг
  5 Шарилж ихээр ургасан газруудад тусгай төрлийн багаж тоног төхөөрөмж бүхий бэлтгэгдсэн иргэдийн бүлгийн 100 хүнийг хуваарийн дагуу ажиллуулах, шарилжийн ургалтыг зогсоох био бэлдмэлийг туршиж хэрэглэх ажлыг зохион байгуулах, цэвэрлэгээний ажлыг олон нийтэд сурталчлах, 2019.07.05-ны өдрийн “Шуурхай зөвлөгөөн”-д “Шарилжгүй Улаанбаатар” аяны 1 дүгээр үе шатны үр дүнг танилцуулах.  ТХХУХ Хуваарьт орсон хүн хүч, тоо,Ажилласан тоо,Туршиж хэрэглэсэн бэлдмэл, хэмжээ,Ажлаа сурталчилсан хэлбэр, тоо,Тайланг хугацаанд нь  ирүүлсэн эсэх.
  6 НЗД-ын 2019 оны А/505 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, 11 байршилд хайс хашлагны суурилуулалтыг замын хийц бүтэц, нөхцөл байдалтай уялдуулан чанартай хийж дуусгах, цаашид засвар үйлчилгээг бүрэн хариуцах, тэмдэг тэмдэглэлийг хийлгэж байршуулах, тэдгээрт захиалагчийн хяналтыг бүрэн, чанартай хэрэгжүүлэх. НАЗХГ, УБЗЗАГ ОНӨААТҮГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ.
ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
7. Улаанбаатар төмөр замтай хамтран хэрэгжүүлж байгаа 0,8 км, ф400 мм диаметртэй дулааны шугам, 0,4 км ф250 мм диаметртэй дулааны шугам, 10 гкал/цаг-н дулаан дамжуулах төвийн ажлын зураг төслийг яаралтай баталгаажуулах, магадлал хийлгэх. НХБХГ Магадлал хийгдсэн, батлагдсан байх.
8. Цаг уурийн урьдчилсан мэдээгээр энэ онд хур бороо их орох төлөвтэй байгаа тул үер, усны болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах баг, бүрэлдэхүүний бэлэн байдлыг хангуулах арга хэмжээг авах. Нийт байгууллагууд Бэлтгэл хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,Авран туслах ажлын төлөвлөгөө,
9. 1.Сэлбэ, Туул голын ай сав дагуух газар олголт, барилга байгууламжийн мэдээ мэдээлэл, судалгаа тооцоог нарийвчилж гаргах, 2.Үер усны үед ажиллах ус соруулах машин тоног төхөөрөмж, хүн хүчний бэлэн байдлыг хангах, шуурхай ажиллагааны схем, төлөвлөгөөг шинэчилж,  байнгын бэлэн байдалд ажиллах. 3. Үерийн хамгаалалтын барилга байгууламж, шугам сүлжээний цэвэрлэгээ үйлчилгээ шуурхай хийж, шугам хоолойнуудын гаргалгаа, нэвтрэх чадварыг сайжруулах. 1.ИБХ, НОБГ, НГЗБА, ХТЕТГ, Стандарт   2. Харьяа газрууд, УБДС, УБЦТС, СӨХ дээд зөвлөл, Хувийн орон сууцны 2 мэргэжлийн холбоод,   3. ГУББГ ОНӨААТҮГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,Шинэчилсэн төлөвлөгөө, Үзлэг шалгалт явуулах,Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,
10. Их хэмжээний бороо орсны улмаас авто зам дагуу ус ихээр тогтдог байршлуудад онцгой анхаарч, хөрөнгө оруулалтын худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх. НАЗХГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,
11. Их тойруу, 100 айлын уулзвар, Бөмбөгөр, Чингисийн өргөн чөлөө, 120-ын, 19-р хорооллын явган хүний гүүрэн гарцуудын  лифтнүүдийн засвар үйлчилгээг хийж, 07-р сарын 05-ны дотор дуусгаж, байнгын хэвийн ажиллагаатай болгох.Хотын хэмжээнд байгаа 5 гүүрэн байгууламжийн тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ, гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээг хийж, 07-р сарын 10-ны дотор дуусгах, өнгө үзэмж, аюулгүй байдлыг хангаж ажиллах.Гүүрэн байгууламжуудын засвар арчлалт, лифтний засвар арчлалтын зардлын жил бүрийн арчлалтын зардлыг ашиглалт хариуцсан байгууллагуудын урсгал зардалд тусгуулах талаар холбогдох шатны байгууллагуудад асуудлыг уламжилж шийдвэрлүүлэх талаар арга хэмжээ авах. УБ лифт НӨҮГ         ИБХ, АДХХ, НАЗХГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,Хөрөнгө төсөв шийдвэрлүүлсэн байдал,Засвар үйлчилгээ хийлгэсэн байдал,
12. Чанарын шаардлага хангахгүй байгаа, хөрсний ус нэвчиж буй нийтийн зориулалттай орон сууц, барилга байгууламжийн суурийн давхрын хийц бүтээц, чанар стандартын үнэлгээ хийлгэж, мэргэжлийн лабораториор шинжлүүлэх ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулах. МСӨХДЗ, Хувийн орон сууцны 2 мэргэжлийн холбоод Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, 
13. СБД 4-р Хороо, Сөүлийн гудамжны 45-р сургуулийн өмнө хийгдэж байгаа дулааны шугамын засварын ажлыг эрчимжүүлж, дуусгах, нөхөн сэргээлтийг хийлгэж, орчны тохижилтыг хэвийн байдалд оруулах. УБДС ТӨХК, НАЗХГ, Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, 
14. Наадамчдын замын том модны гэрэлтүүлгийн ажлыг яаралтай дуусгах,    Новельнэтворк ХХК,     Модны тоо,Гэрэлтүүлсэн модны тоо, хувь
15. Нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтөд хүндэрч болзошгүй сургууль, цэцэрлэгүүдийн судалгаагны дагуу холбогдох байгууллагууд газар дээр нь явж танилцан төсөв, судалгаа тооцооллыг бүрэн зөв гаргаж, нэгтгэж танилцуулах. ИБХ, Нийслэлийн Боловсролын газар, Дүүргүүдийн ЗДТГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,  
    ХҮНС,ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР:
16. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Цагийн хязгаар тогтоох тухай” А/504 дүгээр захирамжийг согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй ААН-үүдэд сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангуулах. Дүүргийн ЗДТГ-ын ХХҮХ   Захирамжийг сурталчилж танилцуулсан ААН-ийн тоо
17. ХЕМ-ийн А/251-р тушаалаар баталсан “Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт худалдаа, үйлчилгээ зохион байгуулах, хяналт тавих удирдамж”-ийн дагуу бэлтгэл ажлыг хангуулах. Дүүргийн ЗДТГ-ын ХХҮХ, Мэргэжлийн хяналтын хэлтэс   Бэлтгэл ажлын явц, хувь
18. Засгийн газрын 2016 оны 287 дугаар тогтоол, “Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ-2020” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хотын Ерөнхий менежерийн 2019 оны  А/169 дүгээр тушаалаар баталсан удирдамжийн дагуу “Хүнсний зориулалтын бус хуванцар савны хэрэглээг бууруулах аян”-ыг  эхлүүлэх, сурталчилж ажиллах. Дүүргийн ЗДТГ-ын ХХҮХ, Мэргэжлийн хяналтын хэлтэс Хороод   Зохион байгуулсан ажлын явц, хувь
19. Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны 13-р хурлын тэмдэглэлийн дагуу нийслэлийн мал эрхлэхийг хориглосон бүсэд байгаа мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх.  Мал бүхий Дүүргүүдийн ЗДТГ Нүүлгэн шилжүүлсэн арга мал, өрхийн тоо,Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,
ЗАХИРАГЧИЙН ХАРЬЯА ГАЗРУУДАД
20. НЗД-ын 2019 оны “Нийслэлийн хэмжээнд төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг зохион байгуулах тухай” А/518 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж улсын үзлэгт бэлтгэх комисс байгуулж, улсын үзлэгт бэлтгэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, дотооддоо урьдчилсан үзлэг, хяналт зохион байгуулах. Захирагчийн харьяа нийт байгууллагууд Комисс  байгуулсан тушаалКомиссын үйл ажиллагааны төлөвлөгөө