УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага   Шалгуур үзүүлэлт  
ТОХИЖИЛТ, ХОТ НИЙТИЙН АЖ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР:
  Нийслэлийн төсвөөр хэрэгжүүлж буй Явган замын тохижилтын ажлын хүрээнд худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх, хуулийн дагуу үнэлэх ажлыг яаравчлах, хүчингүй болсон багцуудыг яаралтай дахин зарлах. /СБД, БГД, БЗД, ХУД,  БнД, НД/,НЗД-ын 2019 оны А/383-р захирамжаар УБЗАА-нд эрх шилжсэн ажлын хүрээнд 21 багц ажлын худалдан авалт хийгдэж, НАЗХГ-т зөвлөмж хүргүүлсэнтэй холбогдуулан ХЕМ-ийн 2018 оны А/289-р тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг хариуцсан Дүүрэгт явцын хяналтыг хэрэгжүүлэх,Захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж, гүйцэтгэгч байгууллагуудтай 2019.07.03-ны өдөр хийсэн уулзалтаар өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлж ажиллах. ТХХУХ, Дүүргүүдийн ЗДТГ, НАЗХГ, Ажлын хэсэг   Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,Ажлын тоо хэмжээ, харьцуулсан үзүүлэлт,Фото зураг.
  НЗД-ын 2019 оны 03 тоот “Албан даалгавар”-ын хэрэгжилтийг хангуулах хүрээнд НЗД-аас 2019.07.01-нд хийсэн уулзалтаар өгсөн үүргийг хэрэгжүүлж ажиллах. СӨХ, байрны дунд тохижилтын ажлыг хийлгэх хугацаатай үүрэг даалгавар өгөх, стандартын дагуу хайс хашлага байршуулах, нийт буулгасан хашаа хайсны тоо, хэрхэн тохижуулсан талаар тогтмол мэдээлж ажиллах,Гэр хорооллын гудамж, замын тохижилтыг хийлгэх, гэрэлтүүлгийн хэвийн үйл ажиллагааг хангуулж ажиллах,Дүүргүүд нутаг дэвсгэртээ байгаа нийт гэрэлтүүлгийн шон, худаг, зар сурталчилгааны самбар, барилгын дээрх мэдээллийн байгууламжийг тоолох, өнгө үзэмж, аюулгүй байдлын үнэлгээг нэг бүрчлэн хийх. Дүүргүүдийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,Ажлын тоо хэмжээ, харьцуулсан үзүүлэлт,Фото зураг.
  НЗД-ын 2019 оны 03 тоот “Албан даалгавар”-ын хэрэгжилтийг хангуулж ажлын явцад хяналт тавих хүрээнд үүрэг авсан газруудаар /НЭМГ, НБГ, НАЗХГ, ХТГ, ТҮК-үүд/ ХЕМ-ийн шуурхайд мэдээлэл хийлгэх хуваарь гаргаж батлуулах, ажлын явцыг эрчимжүүлэх. ТХХУХ, ИБХ,   Аьч хэрэгжүүлсэн арга хэмжээ.
  Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх. Дүүргүүдийн ТҮК, Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ хариуцаж буй байгууллагууд баяр наадмын өдрүүдээр ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваарийг УБШУЗТөвд хүргүүлж, баярын өдрүүдэд ажиллах машин техникийн бэлэн байдлыг хангах, зам талбайд жижүүрийн бригад гаргаж ажиллуулах, ил задгай хогийн цэг, бункеруудыг шуурхай ачиж тээвэрлэх. Зам талбайн усалгаа хариуцаж буй гэрээт байгууллагууд 07 дугаар сарын 10, 11, 12, 14-ны өдөр хариуцсан замуудаа хуваарийн дагуу услах, 11, 12-нд өглөө, өдрийн цагаар усалгааг хийх,Дүүргүүд шарилж тайралтын ажлыг идэвхижүүлэн ажиллах, мөн тохижилт үйлчилгээний байгууллагууд хуваарийн дагуу Үндэсний их баяр наадмаас өмнө дуусгах, ХТГ ОНӨААТҮГ, Дүүргүүдийн ТҮК, Хог тээврийн компаниуд Баярын өдрүүдэд ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваарь Бэлэн байдлыг хангуулсан ажилтан, машин текникийн тоо  
  НЗД-ын 2019 оны А/290-р захирамжийн хүрээнд 2,9 тэрбум төгрөгөөр худалдан авалт хийгдсэн 20ш “Зам цэвэрлэгээний тусгай зориулалтын автомашин”-ыг цэвэрлэгээ үйлчилгээнд гаргах, үйл ажиллагаанд тогтмолжуулах, өмч хөрөнгийг бүртгэлжүүлж, эзэнжүүлэх асуудлаа зохион байгуулах ХТГ ОНӨААТҮГ Өмчид бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулсан, шийдвэр гаргуулсан байдал,Зам талбайн цэвэрлэгээнд бүрэн гаргасан байдал.
  УБЗАА-тай гэрээтэй ногоон байгууламжийн арчилгаа усалгаа, хариуцаж буй байгууллагууд гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийг чанартай хангаж, баяр наадмаас өмнө хэлбэржүүлэлт, цэвэрлэгээ, арчилгааг сайжруулах, хүн хүчээ бүрэн ажиллуулах, усалгааг технологи горимын дагуу явуулах. Арчилгаанд оролцож буй байгууллагууд ажлаа уялдуулах, цахим хуудаст ажлын явц, гүйцэтгэлийг тухай бүр зураг, бичлэгтэй нь оруулж байх. Хяналтын ТББ-ууд хяналтаа сайжруулж, технологийн картыг хөтлүүлэх.   АДХХ, хяналтын ТББ-аас явуулсан хяналт шалгалтын мөрөөр ХЕМ-ийн 2019.07.04-ний өдрийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу гэрээний санхүүжилт хасаж тооцох, гэрээ цуцлагдсан 3 ААНБ-ын хариуцсан газрыг “Бүрэн хангалттай” дүгнэгдсэн байгууллагаар гэрээний хүрээнд хариуцуулах асуудлыг хууль журмын хүрээнд зохион байгуулах.   Ногоон байгууламжийн усалгааг 2019.07 сарын 6,7-ны өдөр Яармаг, Наадамчдын замын урд талын 1080ш модыг азофосын бордоотой усаар, 14-нд бордоогүй усаар услах. Мөн 8,9-ний өдрүүдэд ЭТӨЧ, Их бага тойруу, Наадамчдын замын хойд талын 1249ш болон бусад байршлууд дахь ногоон байгууламжийг услах. Баярын өдрүүдийн дараа буюу 17, 18-ны өдрүүдэд усалгааны хуваарийн дагуу бүх байршлуудыг услах. Ногоон байгууламжийн арчлалт, усалгаа хариуцсан гэрээт байгууллагууд,   ТХХУХ,   Хяналтын ТББ-ууд Гэрээний хүрээнд ажилласан байдал, тоо хэмжээ,Ажилласан хүн хүч,Гэрээг цуцлах, шинэчлэх ажлыг зохион байгуулсан байдал.
ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
7. Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажилд онцгой чиг үүрэг гүйцэтгэж ажиллах байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудын ээлжийн амралтыг түр хугацаагаар хойшлуулах, өгсөн үүргийн биелэлтэд хяналт тавьж ажиллах.   ХИХУГ ОНӨААТҮГ, ЗСХ, ИБХ, АДХХ Ээлжийн амралтын хуваарьт өөрчлөлт оруулсан шийдвэр.
8. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн “Шуурхай зөвлөгөөний журам”-ын хэрэгжилтэд 2019 оны эхний хагас жилийн байдлаар хийсэн мониторингийн дүнг НЗД-ын Зөвлөлийн хуралд танилцуулах ажлын бэлтгэл ажлыг хангаж, хурлын тэмдэглэл, захирамжийн төслийг бэлтгэх. АДХХ Боловсруулсан хурлын тэмдэглэл, НЗД-ын захирамжийн төсөл
9. ЗГ-ын 2018 оны 62-р тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дулаан үйлдвэрлэх, түгээх зохицуулалтаар хангах тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа 100кв-аас дээш хүчин чадалтай халаалтын  340 зууханд 2019.07.05-07-ны өдрүүдэдд газар дээр нь явж аж ахуйн нэгж байгууллагуудтай нэг бүрчлэн уулзаж судалгааг эцэслэх, техникийн шийдлийг гаргах, тооцоо судалгааг нэгтгэн 2019.07.09-ний дотор танилцуулах. Дүүргүүд үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах. УБЗАА-ны хэлтсийн дарга нар, Дүүргүүдийн ЗДТГ, ХИХУГ ОНӨААТҮГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,Тооцоо судалгааг гаргасан, хугацаанд нь гаргасан байдал,
10. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК хамтран гэр хорооллын айл өрхийн цахилгаан хангамжийн ашиглалт, аюулгүй байдалд ээлжит бус үзлэг зохион байгуулж, хэрэглэгчдэд зөвөлгөө өгч, гарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг арилгах өдөрлөгийг 2019 оны 07 дугаар сарыэн 05-ны өдөр буюу өнөөдөр зохион байгуулж байгаатай холбогдуулан  УБЦТС ТӨХК-ний Хороодод ажиллах мэргэжлийн ажилчидтай хамтран хороодын хэсгийн ахлагч нарыг бүрэн дайчилж ажиллуулах ИБХ, УБЦТС ТӨХК Дүүргүүдийн ЗДТГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,Хэсгийн ахлагчдын тоон ажилласан тоо, илрүүлсэн зөрчил
11. НЗД-ын 2018 оны А/998-р захирамжаар батлагдсан журмын дагуу Үндэсний их баяр наадмын үеэр “Хариуцлагатай жижүүрээр ажиллах хуваарь”-ийг холбогдох байгууллагуудад мэдээлэх, үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хариуцлагатай жижүүрээр ажилласан тайланг 07.15-нд ШУЗТ-т ирүүлэх, тус төвөөс нэгтгэж тайлагнах.   Үндэсний их баяр наадмын үеэр байгууллагад хариуцлагатай жижүүрээр ажиллах, байнгын бэлэн байдлыг хангах арга хэмжээ авч, ШУЗТ-тэй холбогдон ажиллах. 1.УБ хотын ШУЗТ,   2.Дүүргүүд, харьяа газрууд, ХОСНААМХ, ОСНААХТ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ.
12 Нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтөд хүндэрч болзошгүй сургууль, цэцэрлэгүүдийн судалгааны дагуу холбогдох байгууллагууд газар дээр нь явж танилцан төсөв, судалгаа тооцооллыг эцэслэж, 2019.07.16-ны НЗД-ын зөвлөлийн хуралд танилцуулах, хөрөнгө төсвийг шийдвэрлүүлж ажлыг эхлүүлэх, эрчимжүүлэх. ИБХ, Нийслэлийн Боловсролын газар, Дүүргүүдийн ЗДТГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, 
13 Нийслэлийн онцгой комиссын үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авах Ажлын хэсгээс өгсөн үүргийн дагуу Улсын их баяр наадмын үеэр машин техник, бензин шатахуун, ажиллах хүн хүчний бэлэн байдлыг хангуулах, шуурхай арга хэмжээ авч, ШУЗТ-тэй холбогдож ажиллах. Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн хэлтэс, ГУББГ ОНӨААТҮГ Хуваарьт орсон хүн хүч, тоо,Ажилласан тоо,Туршиж хэрэглэсэн бэлдмэл, хэмжээ,Ажлаа сурталчилсан хэлбэр, тоо,Тайланг хугацаанд нь  ирүүлсэн эсэх.
14 Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц гэр хорооллын гэрэлтүүлэгт Үндэсний их баяр наадмаас өмнө үзлэг шалгалт хийж, ил задгай кабель шугам цэгцлэх, асалтын хувийг сайжруулах.    Ногоон модны гэрэлтүүлгийг угааж цэвэрлэх, тусгал тааруулах ажлыг 2019.07.09-ний дотор зохион байгуулж дуусгах. Гэрэлтүүлэг хариуцсан байгууллагууд Асалтын хувьНогоон гэрэлтүүлэг угааж цэвэрлэсэн тоо
15 Үндэсний их баяр наадмын хүрээнд гүүрэн болон нүхэн гарцны ашиглалт, үйлчилгээг сайжруулах хүрээнд дараах арга хэмжээг авах. ХУД-ийн 1 дүгээр хороо, 120 мянгатын явган хүний гүүрэн гарцыг 2019.07.09-нөөс 07.14-ний хооронд хааж, хөдөлгөөнийг 120 мянгатын автобусны буудлын хойд талаар нэвтрүүлэхээр болсонтой холбогдуулан  холбогдох арга хэмжээг авч ажиллах. /УБЗЗАГ, ТЦА/100 айлын  болон ХУД 19-р хорооллын явган хүний гүүрэн гарцны цахилгаан шатны хэвийн найдвартай ажиллагааг хангах, баярын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллуулах, иргэдэд мэдээлэх сурталчилах /УБ лифт ОНӨААТҮГ/,Гүүрэн болон нүхэн гарцнуудын тохижилт, цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж, хэвийн найдвартай байдал, аюулгүй ажиллагааг хангах. /НАЗХГ, УБЗЗАГ/ ИБХ, НАЗХГ, УБЗЗАГ, Тээврийн цагдаагийн алба, УБ лифт ОНӨААТҮГ. Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,Үр дүн, фото зураг
16 Гүүрэн болон нүхэн гарцуудын ашиглалт, тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулж, баяр наадмын үеэр хэвийн найдвартай ажиллагааг хангах, уг байгууламжуудын ашиглалтыг мэргэжлийн байгууллагуудад хариуцуулахтай холбогдуулан урсгал зардлыг шийдвэрлэх асуудлаар НЗД-ын зөвлөлийн хуралд танилцуулах бэлтгэл хангах. ИБХ, Улаанбаатар лифт ОНӨААТҮГ Цэвэрлэгээ, тохижилт хийсэн байдал,Цахилгаан шатыг бүрэн ажиллагаатай байлгасан байдал,НЗД-ын зөвлөлийн хуралд асуудлыг танилцуулсан байдал.
17 Тээврийн цагдаагийн албанаас тавьсан санал, хүсэлтийн дагуу баяр наадмын өдрүүдэд Хурд хорооллын урд,  Наадам центрийн урд талаар авто замын болон явган зорчигчийн хөдөлгөөн тусгаарлах хайс хашлагыг шилжүүлэн байршуулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах. ИБХ, НАЗХГ, Тээврийн Цагдаагийн алба,  УБЗЗАГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,Шилжүүлэн байршуулсан, буцаан байршуулсан хайсны хэмжээ /ум/Үр дүн, фото зураг
18 Нийслэл, Дата карт консерциумтай 2014 онд байгуулсан “Нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлагын болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх гэрээ”-ний явцыг дүгнэх ажлын хэсгийн ажлын явц, НЗД-ын 2019 оны 01 тоот “Албан даалгавар”, ХЕМ-ийн 2019 оны “Нийтийн тээврийн үйлчилгээний соёл, чанар хүртээмжийг сайжруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай “ 03 тоот албан даалгаврын явцыг НЗД-ын зөвлөлийн хуралд нэгтгэн танилцуулах бэлтгэл зохион байгуулалтыг хангах. Нийтийн Тээврийн үйлчилгээний газар.   Танилцуулга мэдээлэл, ажлын хэсгийн гишүүдийн саналыг нэгтгэж, бэлэн байдлыг хангах.
  ХҮНС,ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР:
19 Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт наадамчин олонд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан зохион байгуулж, ажлын илтгэх хуудсыг  2019.07.14-ний дотор  baigalmaa@ubservice.mn  хаягаар ирүүлэх.Баяр наадмын өдрүүдэд Хүй 7 худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд  ашиглах нийтийн бие засах газруудын найдвартай хэвийн ажиллагааг хангах, шинээр худалдан авч буй 40ш био ОО-ыг ашиглалтад хүлээж авч байршуулах, хүн хүч, цэвэр бохир ус, бохирын зөөврийн асуудлын бэлэн байдлыг хангаж, бусад засвар, тохижилт, цэвэрлэгээг 07-р сарын 09-нд бүрэн дуусгасан байх, НМХГ, Дүүргүүдийн ХХҮХ,     Монгол наадам цогцолбор ОНӨААТҮГ, ХТГ, УБЗЗАГ. Захирамжийг сурталчилж танилцуулсан ААН-ийн тоо
20  “Хүн амын ахуйн үйлчилгээ-2020” дэд хөтөлбөрийг 2018-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд Хотын Ерөнхий менежерийн 2019 оны  А/198 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу “Нийслэлийн иргэд, олон нийтийн дунд ахуйн үйлчилгээний шинэлэг технологийг суталчилах аян”-ыг эхлүүлэх, удирдамжийн дагуу зохион байгуулах. Дүүргийн ЗДТГ-ын ХХҮХ, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хороод   Бэлтгэл ажлын явц, хувь