Утаа шүүгч суурилуулах шаардлагатай байгаа 416 халаалтын зуухнуудад нэг бүрчлэн үзлэг хийнэ

2019 оны 07 дугаар сарын 03 өдрийн Засгийн газрын хуралдаанаар 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлыг хэлэлцүүлж ЗГ-н 62 дугаар тогтоолыг дагуу 100 квт/цагаас дээш хүчин чадалтай халаалтын зууханд утаа шүүгч суурилуулах, тусгай зөвшөөрөл олгох асуудлыг анхаарч ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албад үүрэг болгосон.

Үүний дагуу Ерөнхий сайдын ахлах зөвлөх, УБЗАА, ЭХЗХ, ОББҮХ, НМХГ, ЦЕГ, АБТГ, УБЦТС ТӨХК, УБДС ТӨХК-н төлөөлөлтөй уулзаж дараахи чиглэлээр ажиллаж байна. 
1.Утаа шүүгч суурилуулах шаардлагатай байгаа 416 халаалтын зууханд нэг бүрчлэн үзлэг зохион байгуулах
2. 2019.09.15 ны хүртлэх ажлын төлөвлөгөөг гаргаж мөрдөх
3. Долоо хоног бүрийн нэг өдөр тогтсон цагт хуралдаж байх
4. Улаанбаатар хотоор дамжин тээвэрлэх нүүрсний асуудал
5. Агаарын чанарын бүсэд мөрдөх журмыг яаралтай батлуулах
6. Нөхцөл шаардлагаа хангаж байгаа газруудад тусгай зөвшөөрөл олгох
7. 16-100 квт/цаг хүчин чадалтай 2209 жижиг нам даралтын зуухыг сайжруулсан түлшээр хангах асуудлыг АБТГзарт хариуцуулах зэргээр тохиролцолд хүрсэн.