УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

2019 оны 07 дугаар сарын 17                                                                                                                                                                  Улаанбаатар хот                                                               

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага   Шалгуур үзүүлэлт  
ТОХИЖИЛТ, ХОТ НИЙТИЙН АЖ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР:
  Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын хог хаягдалтай холбоотой гомдол буурахгүй байгаа болон амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор зуслангийн ногоон бүс болон Туул голын эрэг дагуу үүсмэл хогийн цэг ихээр үүсч байгаа тул тээвэрлэлтийг сайжруулах, тээврийн хэрэгслийн техник засвар үйлчилгээг хийх, ашиглалтын хэвийн ажиллагааг хангуулах. ТХХУХ Дүүргүүдийн ЗДТГ -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, -Ажлын тоо хэмжээ, харьцуулсан үзүүлэлт
  Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажлыг эрчимжүүлж, захиалагчийн хяналт, өдөр тутмын явцыг хяналтыг сайжруулах, үүсч буй нөхцөл байдал, тулгарч буй асуудлыг тухай бүр захиалагч талд болон зургийн авторт мэдэгдэж, шуурхай арга хэмжээ авч ажиллах. Нэгдүгээр эмнэлгийн өндөржилтийн зөрүүтэй асуудлыг зургийн автор, захиалагчийн хяналт болон захиалагч байгууллагатай зөвшилцөж яаралтай шийдвэрлэх, тодорхой болгох,Шүүх эмнэлэг, шархадны болон бусад эмнэлгүүдийн ажлыг эрчимжүүлэх,Үе шатны хуваарийн дагуу явцыг үнэлж, гэрээний нөхцлийн дагуу санхүүжилтийг гүйцэтгэгчид олгох. НАЗХГ -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, -Шийдвэрлэсэн асуудал, -Олгосон санхүүжилт, хувь хэмжээ,
  БГД-ийн СӨХ, оршин суугчдаас хог тээвэрлэлтийн асуудлаар гомдол ирж байгаатай холбогдуулан хуваарийн дагуу ачилтыг бүрэн хийх. БГД-ийн ЗДТГ, Баянгол шинэ-Өргөө ОНӨААТҮГ -Машин механизмын тоо, -Бүрэн ашиглаж буй машин механизмын тоо.
  Манай хороо-Миний гудамж аяны үйл ажиллагааг эрчимжүүлж, хэрэгжүүлсэн ажлаа сурталчлах, иргэд, ААНБ-уудыг идэвхитэй оролцуулах. Ялангуяа Хороодыг сайтар үүрэгжүүлж ажиллах.  Идэвхи хандлагыг өрнүүлэх “Сайн”, “муу” наалтыг зориулалтын дагуу зөв хэрэгдэх, бүртгэлжүүлэх.         Дүүргүүдийн ЗДТГ -Удирдамжийн дагуу ажилласан байх, -Хэрэгжүүлсэн ажлаа сурталчилсан байх,  
ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
5. Хур борооны улмаас хөрсний ус ихсэж, хоногийн цэвэрлэсэн усны хэмжээ нэмэгдэж байгаатай холбогдуулан үерийн далан сувгийн үзлэг шалгалтыг эрчимжүүлэх, ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ, бөглөө гаргах ажилд онцгой анхаарах.   Геодези, усны барилга байгууламжийн газар -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, -Цэвэрлэсэн шугам хоолойн хэмжээ, хогны хэмжээ.
6. ЗГ-ын 2018 оны 62-р тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дулаан үйлдвэрлэх, түгээх зохицуулалтаар хангах тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа 100кв-аас дээш хүчин чадалтай халаалтын  340 зууханд явуулсан үзлэг шалгалт болон техникийн шийдэл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлтийг эцэслэж, НЗД-ын зөвлөлийн хуралд танилцуулж, шийдвэр гаргуулах.  ИБХ, УБДС ТӨХК, ХИХУГ, -Бэлэн байдлыг хангасан байдал, -НЗД-ын зөвлөлд танилцуулсан байдал.
7. Засгийн газрын 2018 оны  62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төвлөрсөн дулаан хангамжид холбохоор хөрөнгийн асуудал шийдэгдсэн Баянзүрх дүүргийн 10, 12 дугаар хороо, Амгалан дулааны станцаас холбогдох хэрэглэгчдийн техникийн нөхцлийн  холболтын цэгийг заахдаа “Захиалагч байгууллага Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай зөвшилцөх” гэж заалт оруулан техникийн нөхцлийг гаргах. УБЗАА ИБХ “УБДС” ТӨХК -Техникийн нөхцлийг гаргасан ААНБ, зуухны тоо
8. Баянзүрх дүүргийн 8, 17-р Хороо, Эрдэнэ-Уул ТББ-ын 19 аж ахуйн нэгжийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлын хүрээнд төв шугамын трассад гарсан маргааныг шийдвэрлэх, техникийн шийдэл хэрэгжүүлэх. ИБХ, НХОГ, НХБХГ НАЗХГ -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, шийдсэн асуудал.
9. 100 квт дээш хүчин чадалтай халаалтын зуухны судалгааг газарзүйн мэдээллийн систем ArcGis програмд  оруулан дундын мэдээллийн системийн баяжилт хийх. УБЗАА НМТГазар -Мэдээллийн санд баяжилт хийсэн тоо, хувь
10. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын 2019.07.25 байдлаар тайланг боловсруулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэст ирүүлэх 2019.07.26-ны дотор batmunkh@ubservice.mn хаягаар болон албан тоотоор ирүүлэх. “УБДС” ТӨХК, “УБЦТС” ТӨХК, МХС ТӨК, Дүүргүүд, Агентлагууд, Харьяа газрууд Хугацаанд нь ирүүлсэн байдал.
11. Нийтийн эзэмшлийн гудамж зам, талбайн гэрэлтүүлгийн ашиглагч байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хийгдэх их болон урсгал засварын төлөвлөгөөг 07-р сарын 28-ны дотор ИБХ-т ирүүлэх. Нийтийн эзэмшлийн гудамж, зам тайлбайн Гэрэлтүүлгийн ашиглагч байгууллагууд Хугацаанд нь ирүүлсэн байдал.
12. МУ-ын ЗГ болон АНУ-ын Мянганы сорилын корпораци хооронд 2018 онд  байгуулсан 350,0сая.ам долларын Компакт гэрээнийн хүрээнд хөрөнгө оруулалтаар хэрэгжих “Газрын доорх усны баруун эх үүсвэрийн шинээр байгуулах төсөл”-ийн барилга байгууламж, шугам сүлжээний зураг өслийг боловсруулан батлуулах, төслийн ажлыг хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг НЗД-ын захирамжаар яаралтай байгуулах, Мөн ажлыг эрчимжүүлэх хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх: Төслийн ажлын хүрээнд ус цэвэршүүлэх байгууламжийн зураг төсөл боловсруулж, байршил гаргаж байгаатай холбогдуулан  Шувуун фабрик болон Биокомбинатаас ус цэвэршүүлэх үйлдвэр хүртэлх ус дамжуулах гол шугамын трассын дагуу 50м-ийн нөлөөллийн бүсэд өртөж буй иргэн ААНБ-уудын нэгж талбарын тоон мэдээллийг НГЗБА-аас гаргуулах.Хэрэгжүүлэх төслийн барилга байгууламжийн болон хамгаалалтын зурваст газрын захирамж гаргуулах,Газар эзэмшил, чөлөөлөх холбоотой мэдээллүүд, эзэмшигчийн нэр, газрын зориулалт, хэмжээний талаархи мэдээллүүдийг гаргуулах.Төсөл хэрэгжүүлэхэд шаардалгатай зөвшөөрлүүдийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаас авах ажлыг зохион байгуулах. Хот байгуулалт, хөгжлийн газар,   Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба -Захирамж гаргуулж, ажлын хэсэг байгуулсан байх, -Айл өрх, ААНБ-ын тоон мэдээллийг болон холбогдох зөвшөөрлүүдийг гаргуулсан, гаргуулах талаар хандсан байх, үр дүн
13. Нийтийн зориулалтай түрээсийн орон сууцны журмыг эцэслэн боловсруулж, НЗД-ын зөвлөлийн хуралд хэлэлцүүлэх. ИБХ АДХХ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, шийдсэн асуудал.
14. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК хамтран гэр хорооллын айл өрхийн цахилгаан хангамжийн ашиглалт, аюулгүй байдалд ээлжит бус үзлэг зохион байгуулж, хэрэглэгчдэд зөвөлгөө өгч, гарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг арилгах өдөрлөгийг үлдсэн дүүргүүдэд зохион байгуулж нэгдсэн мэдээ, тайланг НЗД-ын зөвлөлийн хуралд танилцуулах. ИБХ УБЦТС ТӨХК Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, шийдсэн асуудал.
15. Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа гүүрэн гарцуудын цахилгаан шатны цэвэрлэгээ үйлчилгээ, цахилгаан шатны ашиглалт, Гүүрэн гарцуудын цахилгаан шатны цэвэрлэгээ үйлчилгээг хийж, цахилгаан шатны аюулгүй найдвартай ажиллагаа, шаардлагатай сэлбэг материалын нөөцийг тогтмол хангаж ажиллах. Гүүрэн гарцууд, нүхэн гарцуудын цэвэрлэгээ үйлчилгээ, ашиглалт, засвар арчлалтыг тогтмол хийж гүйцэтгэх. Замын нолын хайс, хашлагыг байршуулах, нүүлгэх засвар үйлчилгээг тогтмол хийж байхыг Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Ногоон байгууламжийн хайс хашлагыг байршуулах, нүүлгэх засвар үйлчилгээг Хот тохижилтын газар тус тус харицуан ажиллах.   “Улаанбаатар лифт”  НӨҮГ “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ  “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, шийдсэн асуудал.
ӨМНӨХ ШУУРХАЙГААР ӨГӨГДСӨН, ДУТУУ БОЛОН УДААШРАЛТАЙ  ХЭРЭГЖИЖ БУЙ  АЖЛУУД:
16. Нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтөд хүндэрч болзошгүй сургууль, цэцэрлэгүүдийн судалгааны дагуу холбогдох байгууллагууд газар дээр нь явж танилцан төсөв, судалгаа тооцооллыг эцэслэж, НЗД-ын зөвлөлийн хуралд танилцуулах, хөрөнгө төсвийг шийдвэрлүүлж ажлыг эхлүүлэх, эрчимжүүлэх. ИБХ, Нийслэлийн Боловсролын газар, Дүүргүүдийн ЗДТГ -Судалгааг нэгтгэж дууссан байх, -НЗД-ын зөвлөлд танилцуулах бэлэн байдлыг хангах.
17. Нийслэл, Дата карт консерциумтай 2014 онд байгуулсан “Нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлагын болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх гэрээ”-ний явцыг дүгнэх ажлын хэсгийн ажлын явц, НЗД-ын 2019 оны 01 тоот “Албан даалгавар”, ХЕМ-ийн 2019 оны “Нийтийн тээврийн үйлчилгээний соёл, чанар хүртээмжийг сайжруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай “ 03 тоот албан даалгаврын явцыг НЗД-ын зөвлөлийн хуралд нэгтгэн танилцуулах бэлтгэл зохион байгуулалтыг сайтар хангах. Нийтийн Тээврийн үйлчилгээний газар.   Танилцуулга мэдээлэл, ажлын хэсгийн гишүүдийн саналыг нэгтгэж, бэлэн байдлыг хангах.
18. Нийслэлийн төсвөөр хэрэгжүүлж буй Явган замын тохижилтын ажлын хүрээнд худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх, хуулийн дагуу үнэлэх ажлыг яаравчлах, хүчингүй болсон багцуудыг яаралтай дахин зарлах. /СБД/   НЗД-ын 2019 оны А/383-р захирамжаар УБЗАА-нд эрх шилжсэн ажлын хүрээнд 21 багц ажлын худалдан авалт хийгдэж, НАЗХГ-т зөвлөмж хүргүүлсэнтэй холбогдуулан ААНБ-уудтай гэрээ байгуулж дуусгах, ажлыг яаралтай эхлүүлэх, нийслэл, Дүүрэг дэх ажлын хэсгүүдтэй хамтарч явцын хяналтыг сайтар хэрэгжүүлэх. НАЗХГ, ТХХУХ, Нийслэл, Дүүргийн Ажлын хэсэг -Худалдан авах ажиллагааг бүрэн дуусгасан байх, -Гэрээ хийгдэж, ажлыг эхлүүлсэн байх, -Явцын хяналтыг чанартай, үр дүнтэй явуулах, стандарт, горимыг сахиулах.