НЗД-ын зөвлөлийн 2019.05.20-ны өдрийн хуралдаанаас хотын Ерөнхий менежерт МУ-ын ЗГ-ын 2018 оны “Түүхий нүүрсний хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг эрчимжүүлэх ажлыг хариуцуулсны дагуу дараах 8 ажлыг хийж хэрэгжүүллээ

1. Халаалтын зуухны судалгааг эцэслэн гаргалаа.
Халаалтын зуухны судалгааг нягтлан үзэж 166 аж ахуйн нэгжийн 290 халаалтын зууханд утаа шүүгч суурилуулах судалгааг эцэслэн гаргаж Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд хүргүүлэв.

2. Зөрчил гаргасан халаалтын зуухны газрын үйл ажиллагааг зогсоолоо.
Захирагчийн ажлын албаны 5 хэлтсийн дарга нарын ахалсан ажлын хэсэг төвийн зургаан дүүрэгт ажиллаж түүхий нүүрс хэрэглэн үйлдвэрлэл явуулж байсан 12 байршил, түүхий нүүрс нөөцөлсөн 20 байршилд зөрчил илрүүлж хариуцлага тооцуулахаар холбогдох байгууллагад хандан арга хэмжээ авахуулав.

3. Нүүрсний дамжин тээвэрлэлтийг зогсоов.
МУ-ын ЗГ-ын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн түүхий нүүрс дамжин тээвэрлэлтийг зогсоож, Улаанбаатар хотоос гадагш төмөр замын өртөө, зогсоолоор тээвэрлэлт хийх шийдвэрийг Нийслэлийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс гаргав.

4. Халаалтын зуухыг цахилгаан халаалтанд шилжүүлэв.
“УБЦТС” ТӨХК-тай хамтран цахилгаан халаалтад шилжүүлэх 17-н цэцэрлэгт техникийн нөхцөл гарган, ажлын даалгавар боловсруулан Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд хүргүүлж, 16-100 квт бага хүчин чадалтай халаалтын зуухыг цахилгаан ханамжид холбох гидравлик тооцоо судалгаа хийж, техникийн нөхцөл гаргуулан 6 өрх, 44 аж ахуйн нэгж, нийт 50 аж ахуйн нэгж, иргэнийг цахилгаан халаалтад шилжүүлсэн.
Мөн спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл хүссэн Нийслэлийн агаарын чанарын бүсэд байрлаж байгаа аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг олгохдоо халаалтын зуухыг цахилгаан хангамжид холбох шаардлага тавьсны дүнд 56 аж ахуйн нэгжийн халаалтын зуухыг цахилгаан халаалтад шилжүүлэв.

5. Халаалтын зуухыг төвлөрсөн дулаан хангамжид холбов.
100 кВт-аас дээш хүчин чадалтай тусгай зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй дулааны эх үүсвэрт холбогдох боломжтой халаалтын зуухны судалгааг гарган төвлөрсөн дулаан хангамжид холбогдох боломжтой 18 байршлын 33 байршилд барилга угсралтын ажил эхлүүлэх нөхцөл бүрдүүлэв.
БЗД-4 хороо,Маахуур толгой Цайз захын орчмын 7-н зуухны газрын 9-н барилгыг дулааны шугамын трассыг өөрчлөн, ажлын зургийг батлуулав.

6. Агаарын чанарын бүсэд мөрдөх журмын төсөл санал өгөв.
“Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд сайжруулсан хатуу түлшний нөөцлөлт, түгээлт, борлуулалт, түүхий нүүрсний тээвэрлэлтийг зохицуулах журам”, “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн аж ахуйн нэгж байгууллага, иргэний дагаж мөрдөх журам”, “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хяналт тавьж ажиллах журам”-ын төсөл тус тус санал өгөв.

7. Уураны зуух ашиглаж, улирлын чанартай үйлдвэрлэл эрхэлж байгаа ААН, байгууллагын нүүрсний тээвэрлэлтийн талаар зохион байгуулалтын арга хэмжээ авлаа.
Зуны улиралд уурын зуух ашиглаж, улирлын чанартай үйлдвэрлэл эрхэлж байгаа Мах боловсруулах үйлдвэр, Тоосгоны үйлдвэр, Ноос боловсруулах үйлдвэр, Хөөсөнцрийн үйлдвэр, Барилгын материалын үйлдвэр, Бетон блокны үйлдвэр зэрэг 40 гаруй аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзалт зохион байгуулж утаа шүүгч суурилуулах судалгаанд хамруулж, шүүлтүүр тавихаар байгаль орчны үнэлгээ хийлгэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллав.

8. Халаалтын зуухны дэвшилтэд техник, технологийн шийдлийг хэрэгжүүлэх ажлыг хэлүүлэв.
Дулааны халаагууртай “Теплон” төслийг Улаанбаатар хотын аслагдсан дүүрэгт шинээр ашиглалтад орох 2 сургууль, уурын зууханд хэрэгжүүлэхээр Украйн улсын “Энергоэксперт” ХХК-ийн төлөөлөл, Нийслэлийн Засаг дарга нарын уулзалтыг зохион байгуулж төвлөрсөн дулаан хангамжинд холбогдоогүй сургууль, цэцэрлэг, нийгмийн барилга байгууламжинд цахилгаан эх үүсгэвэрт түшиглэсэн хуримтлууртай орчин үеийн технологийн шийдэлтэй дулааны шийдлийг нэвтрүүлж, шинээр ашиглалтад орох 2 сургууль, уурын зуух хэрэглэж байгаа 2 барилгад энэ төхөөрөмжийг тавихаар ажиллаж байна.