Эмнэлэгүүдийн гадна тохижилт, Зайсан толгойн хөшөө, дурсгалын засвар, Богд хааны өвлийн ордон музейн гадна орчинд байгуулах цэцэрлэгт хүрээлэн, Орон сууцны дунд байгуулж буй бичил ойн төгөлийн ажлын явцтай танилцлаа

•Эмнэлэгүүдийн гадна тохижилтын ажлын явцтай 5 дахь удаагаа танилцаж хяналт хийхэд Шүүх эмнэлэг, Сэтгэцийн эмнэлэг, 1-р эмнэлэгийн ажлууд хэвийн явагдаж байгаа боловч БХД-ийн эрүүл мэндийн төвийн гаднах ногоон байгууламжийн ажлын талаар зургийн зохиогч, гүйцэтгэгч, ашиглагч байгууллагуудтай уулзаж дахин зөвшилцөхөөр боллоо.
Харин НД-ийн эрүүл мэндийн төвийн гадна тохижилтын ажил удаашралтай 2019.07.08-нд танилцсанаас хойш явц муу дөнгөж хөрс хуулалтын ажил хийгдэж байна. Иймд ажлыг эрчимжүүлж яаравчлах талаар үүрэг өглөө.


•Зайсан толгойн хөшөө дурсгалын ажлын явц хэвийн байх бөгөөд шатны гэрэлтүүлгийг асаах, орой хэсгийн гадна хормойн өнгийг бараан саарал болгон өөрчлөх, бие засах газрын үлдэгдлийг яаралтай буулгаж цэвэрлэх үүрэг өглөө. Мөн 2019.08.05-аас эхлэх Шарилжгүй УБ-4 аяны 2-р үе шатны үеэр Зайсан толгой орчмын шарилжийг 100 хүний бүрэлдэхүүнтэйгээр цэвэрлүүлнэ. 
• Богд хааны ордон музейн хажууд байгуулах цэцэрлэгт хүрээлэнгийн ажил удаашралтай, өнөөдөр гэхэд ажиллаж байгаа хүнгүй, амралтын байдалтай байсан тул гүйцэтгэгч байгууллагын удирдлагатай ирэх даваа гаригт уулзаж ажлаа яаралтай хийж гүйцэтгэх үүрэг өгөхөөр боллоо. 


•Ойн төгөл байгуулах ажилтай танилцахад ногоон байгууламжийн ажил хэвийн явагдаж байна. Харин 16-р хорооллын орон сууцны дунд явган зам тавих ажлын гэрээ хийгдээгүйгээс ажил эхлээгүй байв. УБЗАА-аас холбогдох хууль, тогтоомжийн дагуу гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах зөвлөмжийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт 2019.07.01-нд өгсөн боловч өнөөдрийг болтол гэрээ байгуулаагүй байгаа асуудлыг тодорхой түвшинд ярилцаж шийдвэрлэхээр боллоо.