ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ – ШИЙДЭЛ” ТӨСӨЛ, БҮТЭЭЛИЙН уралдаан зарлагдсан байна

♻️ Зорилго:
“Хөрсний бохирдлыг бууруулах, хөрс хамгаалал”-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, олон нийт, эрдэмтэн судлаачид, аж ахуйн нэгж байгууллагуудыг дэмжих, тэдний шилдэг санал, санаачлагыг тусгасан “Хөрсний бохирдлыг буруулах, хамгаалах” бодлогын баримт бичиг, хөтөлбөр боловсруулан шат шатны холбогдох төрийн байгууллагад хүргүүлэхэд оршино.

✅Хэн оролцох вэ?
Хөрсний бохирдлын асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг эрдэмтэн, судлаачид, оюутан залуус, иргэн, иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллагууд НЭЭЛТТЭЙ оролцох боломжтой.

▶️Чиглэл, үйл ажиллагаа:
“Хөрсний бохирдлыг бууруулах – Шийдэл” төсөл, бүтээлийн уралдаан нь дараах 2 төрлөөр явагдана. Үүнд:
1. Нийслэлийн “Хөрсний бохирдлыг бууруулах” бодлогын баримт бичигт тусгаж болохуйц шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаатай хамгийн оновчтой шийдэл санаачлагыг тусгасан төсөл шалгаруулна.
2. Нийслэлийн “Хөрсний бохирдлыг бууруулах”-д ээлтэй үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг шингээсэн биет бүтээл, бүтээгдэхүүнийг тус тус шалгаруулна.

🏆Шагналын сан:
Шилдэг БҮТЭЭЛИЙН уралдаан
1-р байр Нэг, Өргөмжлөл, Мөнгөн шагнал 1,500,000 төгрөг
2-р байр Нэг, Өргөмжлөл, Мөнгөн шагнал 1,000,000 төгрөг
3-р байр Нэг, Өргөмжлөл, Мөнгөн шагнал 500,000 төгрөг

Шилдэг ТӨСЛИЙН уралдаан
1-р байр Нэг, Өргөмжлөл, Мөнгөн шагнал 3,000,000 төгрөг
2-р байр Нэг, Өргөмжлөл, Мөнгөн шагнал 2,000,000 төгрөг
3-р байр Нэг, Өргөмжлөл, Мөнгөн шагнал 1,000,000 төгрөг

☎️Дэлгэрэнгүй мэдээллийг:
“Хангарди орд”-ны 4 давхарт 406 тоот, Нийслэлийн Байгаль Орчны газар, 88105910, 88117728 дугаараас авна уу.