Хөрсний бохирдлыг ариутгах ажил хийгдэж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай гэрээтэй ажилладаг ариутгалын байгууллагууд бохирдол ихтэй газрууд болон айл өрхийн нүхэн жорлонгоос хөрсний бохирдлын дээж аван ажиллаж байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас СХД-ийн 25-р хороо, ЧД-ийн 19-р хорооны зуслангийн бүсийн айл өрхийн жорлон бохирын цооног, нийтийн эзэмшлийн гудамж талбайн ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажилд өдөр тутам хяналт тавьж байгаа бөгөөд
бороо их орсноос бохир хальсан айл өрхийн хашааг бүрэн ариутгаж байна.