Хог хаягдлын менежментийг сайжруулах талаар санал солилцох, мэдээлэл авах уулзалтуудыг зохион байгууллаа

Швейцарийн хөгжлийг агентлаг, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, БОАЖЯ, Хог хаягдлын менежментийг сайжруулах төслийн нэгж хамтран СХД, ЧД-ийн хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудтай санал солилцож, мэдээлэл авах уулзалтуудыг зохион байгууллаа. Тус уулзалтаар төслийн зүгээс хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд ТҮК-үүдийн саналыг тусгах, хүндрэлтэй болон сайшаалтай ажлын мэдээлэл, судалгаатай танилцлаа.
Хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл нь 4 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд энэ хугацаанд хог тээвэрлэгч байгууллагуудын хүчин чадлыг нэмэгдүүлж урт хугацаанд тогтвортой, алдагдалгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэх, хог тээвэр, цэвэрлэгээний үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, иргэдийн ухамсар соёлыг дээшлүүлэх зэрэг ажлуудыг хийнэ.