Авто зам, талбай, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц, гарц гаргах болон нөхөн сэргээх хүсэлт хэлэлцэх хурал боллоо

Нийслэлийн инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалт, их засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан авто зам, талбай, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц, гарц гаргах болон нөхөн сэргээх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгож, гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийн хурал 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 10 цагаас хуралдаж авто зам сэтлэх, сүвлэх хүсэлт гаргасан 25, орц, гарц гаргах хүсэлт гаргасан 5, нийт 30-н иргэн, аж ахуй нэгж байгууллагын асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэв.