100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зууханд утааны шүүлтүүр суурилуулах ажлын явцтай танилцлаа

Монгол улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургуулийн багш, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын холбогдох инженер техникийн ажилтнууд хамтран “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо”-ны захиалгаар хийгдэж байгаа 100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зууханд утааны шүүлтүүр суурилуулах ажлын явцтай танилцаж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.