Маргааш 07:00 цагаас эхлэн Чингэлтэй, Баянгол дүүргийн айл өрх, ААН-үүдэд 8 цагийн турш цахилгааны хязгаарлалт хийнэ

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-аас 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын дамжуулагч утас солих ажил хийгдэхтэй холбогдуулан 110 кВ-ын Умард дэд станцыг маргааш /2019.08.28/ өглөөний 07.00-15.00 цагийн хооронд хүчдэлээс бүрэн чөлөөлнө. Тиймээс доорх байршлууд дахь хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ түр зохицуулна уу.

           Чингэлтэй дүүрэг:

  • 2, 3, 4, 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Итгэлт орших худалдааны төв, Тэди төв, Урт цагаан, 1, 2 дугаар Дөчин мянгат, Бага тойруу 6 дугаар хороолол, Үйлчилгээний төв, Нисдэг машин, 5, 50 дугаар сургуулиуд, Баянбүрд, Баянбүрдийн тойргийн уулзварын гэрлэн дохио, Хүрд ХХК орчим

Баянгол дүүрэг:

  • 10, 11, 12, 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 6 дугаар бичил хороолол, Горькийн 1-20, 26, Зүүн Нарангийн 1-10 дугаар гудамжууд,  12 дугаар хороо, Хүрээ дээд сургууль, 28-р сургууль, Билэг их дэлгүүр, 3 дугаар хорооллын зарим орон сууцны байрууд, Мянган нэрийн бараа, Тумбааш, Түмэн плаза, Москва комплекс орчмоор, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн баруун урд талын уулзварын гэрлэн дохио орчимд тус тус хийгдэнэ.

К