Ургамлын хортон шавьжны эсрэг устгал, халдваргүйжүүлэлтийн ажил тогтмол хийгдэж байна

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хортон шавьжнаас хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг УБЗАА-наас 2016 оноос хойш тогтмол хийж байна. Хавар, намрын улиралд хортон шавьж ихээр идэвхиждэг үеэр химийн найрлагагүй цэвэр био бэлдмэлээр хүр эрвээхэй, төөлүүр хорхой, навчны эрвээхэй, болон бусад хортон шавьжны эсрэг устгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулдаг.

Хэдийгээр ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг тогтмол хийж байгаа ч Засгийн газрын ордны баруун талаар энэ хавар тарьсан гоёлын “Голт бор”-ууд ургамлын өвчин туссанаас нэг талаараа үхэжсэн байна. Ногоон байгууламжийн чиглэлийн эрдэмтэн багш нараар шинжлүүлсний дагуу үндэс рүү унагахгүйгээр үхсэн навчыг түүж устгах, халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулаад байна. Хот тохижилтын газрын ногоон байгууламж хариуцсан мэргэжилтнүүд болон хортон шавьжны эсрэг био бэлдмэлийн байгууллагуудаар тус ажлыг гүйцэтгүүлж байна.

Шилмүүст ойд тархан хөнөөл учруулж буй Сибирийн хүр эрвээхэй, төөлүүр хорхой, навчны эрвээхэй зэрэг хайрсан далавчит хортон шавьжны эсрэг 1 600 000 га талбайд хэрэглэж техникийн үр дүн 75-95% үзүүлсэн ОХУ-ын “СИББИОФАРМ” компаний Лепидоцид СК микробиологийн бэлдмэл юм. Уг бүтээгдэхүүн нь ОХУ-ын ТУ 9191-028-1368916-2009 стандартыг хангасан, ОХУ-ын Пестицидийн улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд гол үндэс нь Талст хэлбэрийн “Bacillus thuringiensis var. kurstaki” бактери юм.