Мянганы сорилтын сангийн 2 дахь компактаар хэрэгжих төсөл хөтөлбөрүүд, Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөлтэй холбоотой асуудлуудаар хуралдлаа

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 сарын 30-ны А/761 дугаар захирамжаар Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы Сорилтын Корпораци хооронд байгуулсан Мянганы Сорилтын Компакт гэрээний дагуу хэрэгжих “Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл”-ийн барилга байгууламж, шугам сүлжээний ажлын зураг төсөлд санал зөвлөмж өгөх, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч магадлалаар батлуулах ажлыг Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрөөр ахлуулан байгуулсан.

Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж Мянганы сорилтын сангийн 2 дахь компактаар хэрэгжих төсөл хөтөлбөрүүд, Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн техникийн зураг төслийн шийдлүүд, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцсэн юм.

АНУ-ын AECOM ХХК болон Престиж ХХК-ны хамтарсан боловсруулж буй Биокомбинат, Шувуун фабрик орчмын ус хангамжийн шинэ эх үүсвэрийн шугам трасс, Сонгинохайрхан уулын бэлд баригдах усыг гүн цэвэршүүлэх үйлдвэр, усан сан барих газрын байршил нь НИТХ-аас 2017 онд баталсан орон сууцны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх газартай давхцсныг шийдвэрлэх зорилгоор холбогдох газар, агентлагийн удирдлагыг оролцуулсан бөгөөд
8 дугаар сарын 30-ны дотор газрын давхцлыг арилгах, байршлыг оновчтой сонгож танилцуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, гүйцэтгэгч AECOM ХХК болон Престиж ХХК-ний түншлэлд үүрэг болголоо.