Хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Улаанбаатар хотын нийтийн орон сууцны 150 цахилгаан шатыг шинэчилж, засвар үйлчилгээний төв байгуулна

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 09 сарын 12-ны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн хүрээнд 50 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийг Улсын Их Хурлаар соёрхон батлуулах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Энэхүү зээлийн ерөнхий нөхцөл жилийн 0,17%, эргэн төлөгдөх хугацаа 7 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 2 жил байх юм.

50 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Улаанбаатар хотын барилга, орон сууцны лифт, лифтний тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл хэрэгжих бөгөөд эхний ээлжинд нийтийн орон сууцны 150 цахилгаан шатыг шинэчлэх, засвар үйлчилгээний төв байгуулах юм. Төслийн санхүүжилтийн хувьд Зээлийн хөрөнгөөр 85%-ийг, нийслэлийн төсвийн эх үүсвэрээр 15%-ийг шийдвэрлэх юм.

Ийнхүү Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл дэмжигдлээ