Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Шуурхай зөвлөгөөнөөр өгч буй үүрэг даалгавар

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага Шалгуур үзүүлэлт
НЭГ. ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
  1. НЗД-ын  2019 оны 03 тоот “Албан даалгавар”-ыг хэрэгжүүлэх хүрээнд орчныхоо 50м газрын тохижилт, цэвэрлэгээг хариуцаж хийх үүргээ хангалтгүй биелүүлж байгаа ААНБ-уудад хариуцлага тооцуулах саналыг зураг холбогдох баримтаар нотолж НМХГ, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд  09-р сарын 20-ны дотор хүргүүлэх.
2. УБЗАА-аас болон Дүүргээс хүргүүлж буй санал, мэдээллийн дагуу хяналт шалгалт явуулж, хууль тогтоомжийн дагуу   хариуцлага хүлээлгэх, Албан даалгаврын 12-р заалтаар өгсөн үүргийг хэрэгжүүлэх. 
9 Дүүргийн ЗДТГ, НГЗБА, НМХГ  
  Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 9 дүүрэгт хэрэгжүүлж буй явган замын тохижилтын ажлын явцад 09-р сарын 15-ны дотор газар дээр нь үзлэг шалгалт явуулж, илэрсэн зөрчил дутагдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаархи санал дүгнэлтийг танилцуулах хурал уулзалтыг НЗДТГ-ын удирдлагуудыг оролцуулан 09-р сарын 13-ны өдөр зохион байгуулах. Ажлын явц, чанар, үр дүнг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ авах. Нийслэл дэх ажлын хэсэг, НАЗХГ, 9 Дүүргийн ЗДТГ
  Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хийгдэж буй тохижилт, эмнэлгүүдийн  тохижилтын ажлуудыг чанартай хийж, 9-р сарын 30-ны дотор дуусгах ажлыг зохион байгуулах, ажлыг эрчимжүүлэх, үе шатны хуваарийг улсын комисст хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулах, ажлуудын явцад тавих хяналтыг сайжруулах. ХТЦХ, 9 Дүүргийн ЗДТГ,  НХОГ, НАЗХГ,
ХОЁР.  ХОГ ХАЯГДАЛ, МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР.
  НЗД-ын зөвлөлийн 2019.09.06-ны өдрийн 20-р хуралдаанаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журам”, “Нийтийн байрны үйл ажиллагааг зохицуулах журам”-ын төсөл танилцуулж дэмжигдсэнтэй холбогдуулан зөвлөлийн хурлын гишүүдээс өгсөн саналыг тусган, НИТХ-д өргөн барих ажлыг яаралтай зохион байгуулах.  ХХУЗБХ, ХИБХ, Нийслэлийн Цагдаагийн газар Зохион байгуулсан арга хэмжээ
  НЗД-ын 2019.09.10-ны өдрийн “Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай”  А/920 дүгээр захирамжийн хүрээнд 2019 оны 09-р сарын 14, 15-ны өдөр болох “Хот цэвэрлэж угаах өдөр” арга хэмжээг ХЕМ-ийн баталсан удирдамжийн дагуу зохион байгуулах. Дүүргүүд: Төрийн болон хувийн хэвшлийн ААНБ-ууд, иргэдийг бүрэн хамруулах, бүртгэлжүүлэх, оролцоогүй байгууллага, Хороо, СӨХ-үүдэд хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцуулах. /Нийслэл, дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагаар/Харьяа газар, гэрээт байгууллагууд: Өөрийн хариуцсан нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, тохижилтын бүх төрлийн элементүүдийг угааж, цэвэрлэх, албан хаагчдыг бүрэн, идэвхитэй хамруулах, цэвэрлэгээ, угаалгыг чанартай хийлгэх, шаардлагатай багаж хэрэгсэл, цэвэрлэгээний материалын хангалтыг хийх. /Нүхэн болон гүүрэн гарц, гэрэлтүүлгийн болон гэрлэн дохион шон, хайс хашлага, замын тэмдэг, тэмдэглэгээ, хөшөө, баримал, сандал, хогийн сав, бусад/ Дүүргүүдийн ЗДТГ, НМХГ, Нийт харьяа газрууд, Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,Цэвэрлэсэн хогны хэмжээ /тн/, ажилласан хүний тооАжлын фото зураг
  ААНБ-уудын хог хаягдлыг зориулалтын уутанд хийлгэж, хуваарийн дагуу ачиж хэвшүүлэх, хүн мал амьтаны ялгадас, хүнсний шингэн хог хаягдлаар бохирдсон нийтийн эзэмшлийн гудамж талбайг цэвэрлэн ариутгаж, халдваргүйжүүлэх “Цэвэр хот” аяныг 09-р сарын 15-аас 1 сарын хугацаатай зохион байгуулах. Дүүргүүдийн ЗДТГ, ХТГ Зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон тухай мэдээ
  2019 оны 09-рр сарын 20-ны өдөр зохион байгуулагдах хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын дунд зохион байгуулах “Үзүүлэх сургалт”-д батлагдсан удирдамж, чиглэлийн дагуу идэвхитэй оролцох. ХТГ, Дүүргүүдийн ЗДТГ, Хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд Зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон тухай мэдээ
  НЗД-ын 2019.05.30-ны өдрийн А/532-р захирамжаар нийслэлийн төсвөөс БЗД-т 1ш хог тээврийн машин худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг шилжүүлсэн. Батлагдсан 150,0сая.төгрөгөөр 2ш хогны машин худалдан авч, БЗД НҮГ 4 ОНӨААТҮГ-ын өмчид бүртгүүлэхээр албан хүсэлт хүргүүлсэн боловч, машинуудад дугаар авч, ашиглагч байгууллагын өмчид хүлээлгэн өгөх ажил маш удаашралтай, хог тээвэрлэлтэд гаргах иргэдийн гомдол буурахгүй байна. Байгууллагын өмчид  бүртгүүлэх, ашиглагчид хүлээлгэн асуудлыг 09-р сарын 20-ны дотор эцэслэн шийдвэрлэж дуусгах. Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газар БЗД НҮГ-4 ОНӨААТҮГ-ын өмчид 2 машин хүлээлгэж өгсөн, хог тээвэрт гаргах нөхцлийг бүрдүүлэх.
ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
9. НЗД-ын зөвлөлийн 2019.09.06-ны өдрийн 20-р хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүргийн хэрэгжилтийг хангаж, ажлуудыг эрчимжүүлэх. Үүнд:   16-100 квт/цаг хүртэлх хүчин чадалтай нам даралтын халаалтын 2209 зуухнаас нэмэлт өргөтгөл шинэчлэл хийхгүйгээр цахилгаанд шууд холбогдох боломжтой 315 ширхэг халаалтын зууханд техникийн нөхцөл олгож, батлагдсан тарифын дагуу 2019 оны 09 дүгээр сарын 15-ны дотор холбох ажлыг зохион байгуулах, тайлагнах. /УБЦТС/100 квт/цаг-аас дээш хүчин чадалтай нам даралтын 58 халаалтын зуухыг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлыг эрчимжүүлж, явцын мэдээг 7 хоногийн Даваа гараг бүр УБЗАА-нд ирүүлж байх.  /УБДС ТӨХК/ ХИБХ, УБЦТС ТӨХК,  УБДС ТӨХК Хэрэгжүүлэх тоо хэмжээ,Хэрэгжүүлсэн тоо хэмжээ,Бусад тоон үзүүлэлт, авч хэрэгжүүлсэн бусад зохион байгуулалтын арга хэмжээ,Танилцуулсан санал
10. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сайжруулсан түлшний дундын болон бөөний цэг, агуулахын гадна, доторх гэрэлтүүлгийг хийж бүрэн гэрэлтүүлж дуусна. ХИБХ, Гэрэлтүүлгийн компаниуд Гэрэлтүүлэг хийгдсэн агуулхын тооҮлдсэн байгууламж байгаа эсэх?
11. Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы Сорилтын Корпораци хооронд байгуулсан Мянганы Сорилтын Компакт гэрээний дагуу хэрэгжих Биокомбинат, Шувуун фабрик орчмын ус хангамжийн шинэ эх үүсвэрийн шугам трасс, Сонгинохайрхан уулын бэлд баригдах усыг гүн цэвэршүүлэх үйлдвэр, усан сан барих газрын давхцлыг арилгах,НЗД-ын захирамж гаргуулах. НГЗБА Авч хэрэгжүүлсэн арга хэмжээБатлагдсан захирамжийн дугаар
12 “Улаанбаатар Төмөр Зам” ХХН-ийн суудлын 233 галт тэргэнд утаа шүүгч шүүлтүүр суурилуулах техникийн нөхцөл, судалгааг хийж  2019.09.20-ны дотор танилцуулах. ХИБХ, Агаарын бохирдолтой тэмцэх газарУлаанбаатар төмөр зам” ХХН Зохион байгуулсан арга хэмжээ
13. Инженер хангамжийн газрууд нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дутуу хэрэгжилттэй байгаа ажлуудын эрчимжүүлж, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн улиралд иргэдийг дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарч, тохируулга, зүгшрүүлгийг бүрэн дуусгаж, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах. Дүүргийн ЗДТГ, УБДС ТӨХК, УБЦТС ТӨХК ОСНААУГ, ХИХУГ, ОСНААМХолбоо, ХОСНААХТөв Зохион байгуулсан арга хэмжээ
14. Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг  сэтлэх, сүвлэх, орц гарц гаргах зөвшөөрөл  өгсөн газруудын ажлын явц, ялангуяа нөхөн сэргээлтийн байдалд газар дээр нь үр дүнг газар дээр нь шалгаж, зам талбайг бохирдуулсан, хог, шороог цэвэрлүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн, чанартай дуусгуулах.  НАЗХГ, Хог хаягдлын хяналтын ТББ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, Зөрчлийг арилгуулсан байдал
15. Авто замын хайс хашлаганы эвдрэл гэмтлийг  засвар, арчлалт засвар үйлчилгээ хийгдэхгүй байгаатай холбогдуулан Хотын гол болон туслах гудамж замуудын тэмдэг, хайс, тоноглолын засвар, арчлалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлаа шуурхай зохион байгуулж, хариуцах байгууллагыг тодорхой болгох, засварын ажлыг батлагдсан төсвийн дагуу гүйцэтгүүлэх. НАЗХГ Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажлыг эхлүүлсэн байх
16. Батлагдсан эрхийн бичгийн дагуу 100кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухнуудад түүхий нүүрс олгох хяналт тавьж ажиллах. ХИХУГ Зохион байгуулсан арга хэмжээ
ХҮНС ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР
17. Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа мал бүхий иргэд, гахай, шувууны аж ахуйг хөдөө орон нутагт нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх.  СХД -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ -Нийт нүүлгэсэн малын төрөл, тоо
ЗАХИРАГЧИЙН ХАРЬЯА ГАЗРУУДАД:
18. ХИХУГ ОНӨААТҮГ-ын бүтцийг батлах тухай НЗД-ын 2019 оны А/933-р захирамжаар бүтэц орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан байгууллагын  дүрэм, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны дотор  ирүүлэх. ХИХУГ Зохион байгуулсан арга хэмжээ
19. “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төсөлд тусгуулсан саналаа 09-р сарын 16-ны дотор тулгаж эцэслэх. Нийт харьяа газрууд Зохион байгуулсан арга хэмжээ
20. “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-т шалгуулах бэлтгэл зохион байгуулалтыг сайтар хангах. Архивын цахим системийг нэвтрүүлж ажиллах. Нийт харьяа газрууд Зохион байгуулсан арга хэмжээ
21. 2019 оны “Хот, нийтийн аж ахуйн онцлох ажлын ном”-д орох ажлын мэдээллийг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны дотор Дотоод хяналтын хэлтэст ирүүлэх. Нийт харьяа газрууд Тогтоосон хугацаанд ирүүлсэн мэдээлэл