Мах бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан мах бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Хотын Ерөнхий менежерийн 2019 оны 09 сарын 11-ний өдрийн А/261 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар байгуулж ажлын хэсгийн анхдугаар хурлыг зохион байгууллаа.
Тус хурлаар мах бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн агуулах, зоорийн асуудлыг хэлэлцэж удирдамж боловсруулан махны зоорь, агуулахын үйл ажиллагааг газар дээр нь үзэж танилцахаар шийдвэрлэв.
Мөн Сангийн дэд сайд Х.Булгантуяатай уулзалт зохион байгуулж мах бэлтгэн нийлүүлэх санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцлээ.