АХМАД НАСТАН-ХЭРЭГЛЭГЧ өдөрлөг зохион байгуулав

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн худалдаа, үйлчилгээний салбарын үе үеийн ахмадуудад зориулж “Ахмад настан-хэрэглэгч” өдөрлөгийг өнөөдөр И-март хайпермаркетэд зохион байгууллаа.

“Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс зохион байгуулж буй ”Ахмад настан-хэрэглэгч” аяны хүрээнд Нийслэлээс ахмад настанд зориулсан эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр олон ажил төлөвлөн хэрэгжүүлж байгаа юм.       Өдөрлөгт 45 ахмад настан оролцож худалдааны салбарт дэвшилтэт технологи, шинэлэг үйлчилгээ нэвтрүүлж буй И-март хайпермаркетийн ахмад настан, хүүхэд, гэр бүлд ээлтэй шинэлэг үйлчилгээ, үйл ажиллагаатай танилцлаа.