НИЙСЛЭЛИЙН ХҮН АМЫН 2020 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН УЛИРЛЫН МАХНЫ ХЭРЭГЦЭЭНД ЗОРИУЛАН МАХ БЭЛТГЭХ АЖИЛД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ МАХНЫ ҮЙЛДВЭРҮҮДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА, БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

Арилжааны банкны эх үүсвэрээр малчдаас мал эмнэлгийн гэрчилгээтэй,  стандартын шаардлага хангасан мал, махыг бэлтгэн, нийслэлийн хүн амын 2020 оны өвөл, хаврын улиралд тогтвортой үнээр худалдан борлуулах ажилд оролцох хүсэлтэй махны үйлдвэрүүд доор дурдсан баримт бичгийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг хүртэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд /Хангарди ордны 6 давхрын 611 тоот өрөө, утас 11315349/  БИТҮҮМЖЛЭН ирүүлэхийг хүсье.

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

  1. Аж ахуйн нэгжийн хүсэлт /бэлтгэх махны хэмжээг тусгах/;
  2. Аж ахуйн нэгжийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  3. Стандартын шаардлага хангасан агуулахтай мах боловсруулах үйлдвэр нь мал төхөөрөх үйлдвэртэй хамтран ажиллах гэрээ байгуулсан байж болно;
  4. Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр нь стандартын шаардлага хангасан агуулахтай аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан байж болно;
  5. Үйлдвэрийн танилцуулга /үйл ажиллагааны чиглэл, үйлдвэрийн болон хөргөх төхөөрөмжийн хүчин чадал, агуулахын багтаамж, хөргөлтийн агентын төрлийн талаарх мэдээлэл, фото зураг/;
  6. Мал эмнэлгийн хяналтын чиглэлээр:
    • Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр үйл ажиллагаанд хяналтын байгууллагаас гаргасан улсын байцаагчийн дүгнэлт, эрсдэлийн үнэлгээ, хяналтын хуудас /1.33 кодтой Мал төхөөрөх үйл ажиллагааг шалгах, 1.2.1 кодтой Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийг шалгах, 1.35 кодтой Махны хадгалалтын нөхцөлийг шалгах хяналтын хуудас
    • Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6.1 дэх заалтын дагуу харъяалах нутаг дэвсгэр дэх хяналтын байгууллагад бүртгүүлж, бүртгэлийн код авсан байх;
    • “Хүнсний түргэн муудах эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд тавих ерөнхий шаардлага” 5343:2011 стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэлтэй байх
    • Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 7.2 дах заалт, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын дагуу дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлсэн талаарх холбогдох баримт бичиг
    • Мах хадгалах хөргөлт бүхий агуулах, тээврийн хэрэгслийн чингэлгээс арчдасны дээж авч  хөгц, мөөгөнцрийн шинжилгээнд хамруулсан тухай итгэмжлэгдсэн лабораторийн сорилын дүгнэлттэй байх /хүчинтэй хугацаа 3 сар/
    • Мах хадгалах хөргөлт бүхий агуулахад халдваргүйтгэлийн арга хэмжээг авсан тухай харьяа дүүргийн мэргэжлийн байгууллагын халдваргүйтгэл хийсэн тухай акттай байх /2019 онд авсан байх/;
  7. Харьяа дүүрэг, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын галын аюулгүй байдлын дүгнэлт /хүчинтэй хугацаа 3 сараас доошгүй байна/;
  8. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага MNS -4969:2000-д заасныг хангаж, гэрчилгээ авсан байх;
  9. Малын гаралтай болон энгийн хог хаягдлыг ангилан ялгаж хадгалах зориулалтын талбай, байр, сав, бункертэй байх; /Фото зураг хавсаргах/
  10. Малын гаралтай болон энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, төвлөрсөн цэгт дарж булшлах үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулсан байх;