Богд Хан-Уул чиглэлд ууланд алхагч иргэддээ зориулсан нийтийн бие засах газрыг энэ сард багтаан ашиглалтад оруулна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ууланд алхагч иргэддээ зориулан Богд Хан-Уулын Зайсан-Зүүн ширээт, Баруун ширээт, Дугуй цагааны чиглэлд байгаль орчинд сөрөг нөлөөгүй бохир цэвэрлэх байгууламж бүхий 4 улирал ашиглах боломжтой нийтийн бие засах газрыг энэ сард багтаан барьж ашиглалтад оруулна.