Удаашралтай байсан УБТЗ-ын Барилга ашиглалтын 2 дугаар ангийг /41 байгууллагын 91 халаалтын зуух/ төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлыг эрчимжүүлэв

Баянзүрх дүүргийн 10, 12 дугаар хороонд байрлах Улаанбаатар төмөр замын Барилга ашиглалтын 2 дугаар ангийг төвлөрсөн дулаан хангамжид холбох /Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс Гачууртын гудамж хүртэл нийт 41 байгууллагын 91 халаалтын зуухыг буулгах/ ажлыг Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаа, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нарын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд нийслэлийн засаг даргын А/730 тоот захирамжаар дулааны ф400мм диаметртэй 858 метр урт төв магистраль 1,8 нэг тэрбум найман зуун сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэсэн.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эрх шилжүүлэх захирамжийн төслийг боловсруулан НЗД-ын зөвлөлийн 6 сарын 13-ны хурлаар анх танилцуулсан. Нийслэлийн Засаг даргын 07 сарын 26-ны өдрийн А/730 дугаар бүхий эрх шилжүүлэх захирамжаар тус ажлыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт шилжүүлсэн бөгөөд 08-р сарын 15-нд Орон сууцны дэд бүтцийн газарт дахин шилжүүлсэн. Гэвч уг ажил өнөөдрийг хүртэл эхлээгүй, тендер зарлагдаагүй, зураг төслийн ажил удаашралтай байсан тул холбогдох байгууллагууд болох УБТЗ ХНН, НХБХГ, НАЗХГ, НОСДБГ, УБДС ТӨХК, УБЦТС ТӨХК, гүйцэтгэгч Дөрвөн гүн ХХК-ийн удирдлагуудыг дуудаж хуралдлаа.
Дулааны шугамын трассыг НАЗХГ, УБЦТС ТӨХК-тай зөвшилцөж чадахгүй байгаагаас шалтгаалан зураг төсөл боловсруулах ажил удааширч, улмаар барилга угсралтын ажлыг эхлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байсныг өнөөдрийн хурлаар зөвшилцөлд хүргэж зураг төслийг батлуулахаар Барилга хөгжлийн төвд хүргүүлэхээр боллоо.