Хотын гэрэлтүүлгийн ашиглалт, засвар, үйлчилгээг хариуцан ажилладаг байгууллагуудад хугацаатай үүрэг даалгавар өглөө

Тээврийн цагдаагийн албанаас өнгөрөгч 9 дүгээр сард авто зам, гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалтад үзлэг шалгалт явуулсан байна. Үүний дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежер Тээврийн цагдаагийн алба, Шуурхай удирдлага зохицуулалтын төв, нийслэл, дүүргийн гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцан ажилладаг 13 байгууллагын удирдлагуудыг дуудаж хуралдлаа.

Хурлаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, зам тээврийн ослоос үүдэн эвдэрч сүйдсэн гэрлийн шонг нөхөн төлөх ажлыг эрчимжүүлэх, асахгүй байгаа байршлуудын учир шалтгааныг нарийвчлан тогтоох зэрэг асуудлыг хэлэлцлээ. Хотын Ерөнхий менежер ирэх Даваа гараг хүртэл хийсэн шалгалтын мөрөөр зөрчил дутагдлыг арилгаж, асалтын хувийг нарийвчлан гаргаж авсан хэмжээний талаар эргэн танилцуулахыг дүүрэг хариуцсан байгууллагуудын удирдлагуудад үүрэг болголоо.