Хотын Ерөнхий менежерийн дэргэдэх ногоон байгууламжийн чанарын менежментийн зөвлөл хуралдлаа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ногоон байгууламжийн бодлогын хүрээнд 2017 оноос ISO9001:2015 чанарын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх чиглэлээр 3 дахь жилдээ зөвлөх үйлчилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Хотын Ерөнхий менежерийн дэргэд чанарын менежментийн зөвлөлийг 2018 онд байгуулж салбарын эрдэмтэдтай хамтран ажиллаж байна. Тус зөвлөл ногоон байгууламжийн үйл ажиллагаанд ISO9001:2015 стандартын олон улсын баталгаажуулалтыг авахаар зорилго тавин ажиллаж байна.

Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн стандарт нь 2010-2019 оны нэр бүхий 21 стандарт мөрдөгдөж байгаа бөгөөд цаашид төлөвлөлт, гүйцэтгэл, хяналтыг сайжруулах чиглэлээр суурь судалгаа, цогц стандарт шаардлагатай байна. Стандартыг нэмэгдүүлж, мөрдөж, хэрэгжүүлснээр ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлтийн бодлого төлөвлөлт шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хийгдэх, өдөр тутмын үйл ажиллагааны үр дүн сайжирч, өнгө үзэмж нэмэгдэх, гүйцэтгэгч байгууллагуудад тавигдах шаардлагад нэгдсэн нэг ойлголт өгөх боломжтой болох юм.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн дэргэдэх “Чанарын менежментийн зөвлөл”-ийн хурлаар

1. Доктор /Ph.D/, дэд профессор Д.Чанцалням ”Мод үржүүлгийн газарт гоёл чимэглэлийн мод сөөгний суулгац ургуулах” техникийн шаардлага MNS…: 2019,

2. ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Э.Ариунбаяр “Голт борын төрлийн ургамлыг тарих, арчлах” техникийн шаардлага MNS…: 2019,

3. ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Э.Ариунбаяр “Сарнайн төрлийн ургамлыг тарих, арчлах” техникийн шаардлага MNS…: 2019,

4. ШУА-ийн Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн доктор профессор М.Отгонсүрэн, доктор О.Ариунаа, доктор Т.Аззаяа, доктор М.Ургамал нарын “Хог ургамлыг цуглуулах арга” техникийн шаардлага MNS…: 2019,

5. Доктор Б.Чимэд, ЗАА доктор Д.Сүхбат, Дат консалтинг ХХК гүйцэтгэх захирал Л.Тунгалаг “Хотын ногоон байгууламжийн нэр томъёо” MNS…: 2019,

6. ШУА-ийн Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн бэлчээр, тэжээлийн салбарын эрхлэгч доктор Ц.Дэжидмаа, “зүлэгжүүлэх талбай бэлтгэх, үр тарих, арчлах” техникийн шаардлага MNS…: 2019 /шинэчлэх/

7. ЗАА-ны ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн доктор Д.Сүхбат, доктор профессор Д.Энхсайхан, ХААИС багш Б.Мөнхбат нарын “Навчит модны суулгац” техникийн шаардлага MNS…: 2019 /шинэчлэх/ зэрэг төслүүдтэй танилцаж 2019.10.21-ний дотор 2 шатны хэлэлцүүлэгт бэлдэж, батлуулах шатанд шилжүүлэхийг зөвлөлийн гишүүд санал нэгтэй дэмжлээ.