Нийслэлийн 2019 оны шилдэг дүүргээр Багануур дүүрэг тодорлоо

Нийслэлийн 380 жилийн ойн баярын хүрээнд 2019 оны “Манай хороо-Миний гудамж”, “Шилдэг хороо” хэсгийн ахлагч нарын “Шилдэг баг” шалгаруулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ш.Анхмаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон нийслэлийн есөн дүүргийн албан хаагчид оролцлоо.

Уг аяныг шилдэг дүүрэг, шилдэг орон сууцны болон гэр хорооллын хороо, шилдэг орон сууцны болон гэр хорооллын аж ахуйн нэгж, байгууллага, шилдэг өрх, шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллага гэсэн таван чиглэлээр нийт 138 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн байна.

“Энэхүү аянд нийслэлийн есөн дүүргийн 152 хороо, 1200 гаруй СӨХ, 500 гаруй аж ахуйн нэгж байгууллага болон 17000 орчим иргэнийг хамруулсан. Аяны хүрээнд хийгдсэн гудамж тохижилт, бүтээн байгуулалтын ажилд төрийн байгууллагуудын идэвхи оролцооноос гадна хувийн хэвшил, иргэд олон нийтийн оролцоо маш сайн байсан” хэмээн Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр онцолж хэлсэн юм.

2019 оны шилдэг дүүргээр Багануур дүүрэг тодорсон бол удаах байрт Хан-Уул, Налайх дүүрэг шалгарлаа.

Харин шилдэг байгууллагаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны “Зөгий үүр” СӨХ шалгарч, дэд байрт Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, гутгаар байрт Сүхбаатар дүүрэг 5 дугаар хорооны “Дэвшил 39” СӨХ тус тус шалгарав.

Аяны дүн:

1. Шилдэг дүүрэг:
I дүгээр байр –   1. Өргөмжлөл, 8.000.000 төгрөг + аялах эрх 3 Багануур дүүрэг
II дугаар байр –  1. Өргөмжлөл, 6.000.000 төгрөг + аялах эрх 2 Хан-Уул дүүрэг  
III дугаар байр – 1. Өргөмжлөл, 4.000.000 төгрөг + аялах эрх 1 Налайх дүүрэг
2. Шилдэг тохижилттой хороо /орон сууцны хороо/:
I дүгээр байр –   1. Өргөмжлөл, 5.000.000 төгрөг + аялах эрх 2 Багануур дүүрэг -1-р хороо  
II дугаар байр –  1. Өргөмжлөл, 3.000.000 төгрөг + аялах эрх 1 Налайх дүүрэг – 2-р хороо  
III дугаар байр – 1. Өргөмжлөл, 2.000.000 төгрөг + аялах эрх 1 Хан-Уул дүүрэг – 1-р хороо  
Тусгай байр – 3.                   Өргөмжлөл   4. Сонгинохайрхан дүүрэг -15-р хороо, 5. Баянзүрх дүүрэг 26-р хороо, 6. Багахангай дүүрэг 1-р хороо
3. Шилдэг тохижилттой хороо /гэр хороо/:
I дүгээр байр –   1. Өргөмжлөл, 5.000.000 төгрөг + аялах эрх 2 Багануур дүүрэг – 5-р хороо
II дугаар байр –  1. Өргөмжлөл, 3.000.000 төгрөг + аялах эрх 1 Хан-Уул дүүрэг – 13-р хороо  
III дугаар байр – 1. Өргөмжлөл, 2.000.000 төгрөг + аялах эрх 1   Сонгинохайрхан дүүрэг – 28-р хороо
Тусгай байр – 3.                                 Өргөмжлөл 4. Налайх дүүрэг – 7-р хороо, 5. Сонгинохайрхан дүүрэг 10-р хороо, 6. Чингэлтэй дүүрэг 19-р хороо
4. Шилдэг байгууллага, аж ахуйн нэгж /орон сууцны хороо/:
I дүгээр байр –   1. Өргөмжлөл, 5.000.000 төгрөг   Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, “Зөгий үүр” СӨХ
II дугаар байр –  1. Өргөмжлөл, 3.000.000 төгрөг   Налайх дүүрэг, 2-р хороо, Онцгой байдлын хэлтэс
III дугаар байр – 1. Өргөмжлөл, 2.000.000 төгрөг   Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, “Дэвшил 39” СӨХ
Тусгай байр – 5.   Өргөмжлөл, 1,000,000 төгрөг   4. Хан-Уул дүүрэг, 1-р хороо,  “Мандах” СӨХ, 5. Багахангай дүүрэг, 1-р хороо, Ус суваг ашиглалтын товчоо, 6. Багануур   дүүрэг, 3-р хороо, “Авто дрем” ХХК, 7. Баянгол дүүрэг, 17-р хороо, “Сод СӨХ”, 8. Баянзүрх дүүрэг, 1-р хороо, “Гэгээ 15” СӨХ
5. Шилдэг байгууллага, аж ахуйн нэгж /гэр хороо/:
I дүгээр байр –   1. Өргөмжлөл, 5.000.000 төгрөг Багануур дүүрэг, 5-р хороо, 194-р цэцэрлэг  
II дугаар байр –  1. Өргөмжлөл, 3.000.000 төгрөг Налайх дүүрэг, 7-р хороо, “Сайн” СӨХ
III дугаар байр – 1. Өргөмжлөл, 2.000.000 төгрөг Сүхбаатар дүүрэг, 20-р хороо, “Намдумандал” сувилал
Тусгай байр – 5.   Өргөмжлөл, 1,000,000 төгрөг   4. Хан-Уул дүүрэг, 13-р хороо, “Түмэн шувуут” ХХК, 5.Багахангай дүүрэг, 2-р хороо, 207-р цэцэрлэг 6. Сонгинохайрхан дүүрэг, 10-р хороо, Намдогчилон хийд 7. Баянзүрх дүүрэг, 27-р хороо, “Вест” худалдааны төв
6. Шилдэг тохижилттой гэр хорооллын өрх:
I дүгээр байр –   1. Өргөмжлөл, 3.000.000 төгрө Баянзүрх дүүрэг, 20-р хорооны иргэн Ч.Дамиран
II дугаар байр –  1. Өргөмжлөл, 2.000.000 төгрөг Хан-Уул дүүрэг, 13-р хорооны иргэн М.Жаргалсайхан
III дугаар байр – 1. Өргөмжлөл, 1.000.000 төгрөг Сонгинохайрхан дүүрэг, 32-р хорооны иргэн С.Самдандовжид
Тусгай байр – 100. Өрх бүрт жимсний мод-10
7. Шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллага:
I дүгээр байр –   1. Өргөмжлөл, 5,000,000 төгрөг + аялах эрх 3 “Улаанбаатар шинэчлэл” ХХК  
II дугаар байр –  1.                 Өргөмжлөл, 3,000,000 төгрөг + аялах эрх 2 “Охь мандал” ХХК  
III дугаар байр – 1. Өргөмжлөл, 2,000,000 төгрөг + аялах эрх 1 “Хан-Уул агро” ОНӨААТҮГ