Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 10 сарын 25-ны өдрийн шуурхай зөвөлгөөнөөр өгч буй үүрэг даалгавар

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2019 ОНЫ 10 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

2019 оны 10 дугаар сарын 25                                                                                                                                                                 Улаанбаатар хот                                                               

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага Шалгуур үзүүлэлт
НЭГ. ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
1 Ногоон байгууламжийн намрын тарилт хийгдэж байгаатай холбогдуулан ажлыг  , технологи, горимын дагуу чанартай гүйцэтгүүлэх, гэрээний хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, холбогдох арга хэмжээ авч ажиллах. ХТЦХ, Ногоон байгууламжийн хяналтын ТББ-ууд. Хяналт тавих, холбогдох арга хэмжээ авч ажиллах.
2 2019 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 6 эмнэлгийн гадна талбайн тохижилтын ажлыг дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өгөх, авах ажлыг зохион байгуулах, Богдын музейн цэцэрлэгт хүрээлэн, Дугуйн замын тохижилтын ажилд тогтмол хяналт тавьж ажиллах. НАЗХГ, НХОГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээКомисс ажилласан байдал
3 2020 онд явган замыг засварлах, чөлөөлөх, шинээр барих ажлын судалгааг гаргах. Ажлын хэсэг, НГЗБА, 9 Дүүргийн ЗДТГ Засварлах, шинэчлэх явган замын хэмжээ /урт метр, м.кв/ гэрэл зураг
4 Явган замын тохижилтын ажлыг дуусгах чиглэлээр арга хэмжээ авах, хийгдсэн ажлуудад газар дээр нь үзлэг шалгалт явуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, байнгын ашиглалтад оруулах комисст Дүүргийн төлөөллийг оролцуулж, хүлээлцэн өгөх ажлыг зохион байгуулах. НАЗХГ,  6 Дүүргийн ЗДТГ, Ажлын хэсэг, Ажлын явц, үр дүнКомисс ажлуулж хүлээлцсэн байдал
ХОЁР.  ХОГ ХАЯГДАЛ, МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР.
5 Давс, бодис цацах төхөөрөмжүүдийн аюулгүй ажиллагааг хангаж, туршилт тохируулгыг хийж баталгаажуулсан талаарх илтгэх хуудсыг видео бичлэгийн хамт Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтэст 11 дүгээр сарын 01-ний дотор ирүүлэх. 9 Дүүргийн ЗДТГ Тоноглосон тусгай зориулалтын төхөөрөмжийн ажиллагааны байдал
6 Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд үүссэн хур хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэх ажилд хяналт тавьж, дүүргийн нутаг дэвсгэрийн цэвэрлэсэн талбайд дахин хог хаяуулахгүй байх, анхааруулах, хөрсийг ариутгаж халдваргүйжүүлэх арга хэмжээ авах. ХХУЗХ, СХД, БЗД, БГД ЗДТГ Цэвэрлэж, тээвэрлэсэн хог хаягдлын хэмжээ /кг/Дахин хог хаягдал дахин хаяуулахгүй байх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
7 Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөрийн биелэлтийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны дотор Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтэст ирүүлэх. 9 Дүүргийн ЗДТГ, ХТГ Биелэлтийн хэрэгжилтТогтоосон хугацаанд ирүүлэх
8 Цас орсон үеүдэд гудамж зам талбайд үүссэн халтиргаа гулгааны байдалд үзлэг шалгалт явуулах, давс бодис цацах ажилд хяналт тавьж ажиллах албан хаагчдын хуваарийг баталж Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтэст ирүүлэх. 9 Дүүргийн ТҮК, ХТГ Батлагдсан хуваарь
ИНЖЕНЕР ХАНГАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:
9 2019-2020 оны өвөлжилтийн хугацаанд 3 тн хүртэлх сайжруулсан түлшний хэрэглээтэй аж ахуйн нэгж, байгууллагуудад  иргэдэд олгож байгаа сайжруулсан түлшний “Хяналтын карт” олгогдох тул аж ахуйн нэгжүүдийн судалгааг хороо тус бүрээр гаргаж, захиалгын тоог “Тавантолгой түлш” ХХК-д албан бичгээр хүргүүлэх. Төвийн 6 Дүүргийн ЗДТГ Судалгаанд хамрагдсан  ААНБ-ын тоо
10 Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд НЗД-ын Нөөц хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн сургууль, цэцэрлэгийн дулааны шугам, уурын зуухын засвар, тоног төхөөрөмж суурилуулах ажлыг шуурхай зохион байгуулах. ХИБХ Зохион байгуулсан худалдан авах ажиллагааны явц
11 Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы Сорилтын Корпораци хооронд байгуулсан Мянганы Сорилтын Компакт гэрээний дагуу хэрэгжих Биокомбинат, Шувуун фабрик орчмын ус хангамжийн шинэ эх үүсвэрийн шугам трасс, Сонгинохайрхан уулын бэлд баригдах усыг гүн цэвэршүүлэх үйлдвэр, усан сан барих газарт СХД-ийн Засаг даргаас давхцуулан олгосон 3 га газрын асуудлыг шийдвэрлэх. НГЗБА, СХД-ийн ЗДТГ Газрын давхцалыг арилгуулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
12 Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц гарц гаргах зөвшөөрөл өгсөн газруудын ажлын явц, ялангуяа нөхөн сэргээлтийн байдалд явуулсан үзлэг шалгалтын үр дүнг танилцуулах. Ажлын хэсэг Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тоо хэмжээФото зураг
13 Цахилгаан халаагуур ашиглаж буй гэр хорооллын хэрэглэгчдийг найдвартай цахилгаан, эрчим хүчээр хангаж ажиллахад онцгой анхаарах. УБЦТС ТӨХК Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоо хэмжээ, фото зураг.
14 Халаалтаа аваагүй орон сууцны байруудын асуудлыг шийдвэрлэх, халаалт доголдож буй байруудын зүгшрүүлэг тохируулгыг хийж, хувийн орон сууцны конторууд дулааны тохируулгаа сайтар хийлгүүлэх, техникийн доголдол саатлыг арилгах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах. Халаалт аваагүй: БЗД 4-р хороо Глобын байрууд 31, 32, 34, 36 –р байрууд, Халаалт доголдож байгаа: ХУД 11-р хороо “Баатар дулаан хан” хувийн ОСК-ийн Астра виллаж, Женерал таун, “Тэргүүн Өргөө” хувийн ОСК-ийн Номун  виллаж, “Арияалогшир” хувийн ОСК-ийн Энхжин хотхон, БЗД-ийн 5-р хороо “Эрч хишиг” хувийн ОСК-ийн хариуцдаг Тарвалин хотхон. УБДС ТӨХК, ОСНААУГ, ОСНААМХолбоо, ХОСНААХТөв Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
15 ЧД 7-р хороо Хувьсгалчдын 11-15-р гудамжинд НХОГ-ын захиалгаар  “Термо мастер” ХХК-ны гүйцэтгэж буй шугам сүлжээний угсралтын ажил технологийн дагуу хийгдээгүйн улмаас ирэх өвөл хүндрэл үүсгэж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул Захиалагчийн хяналт хэрэгжүүлж буй байгууллага хяналтын ажлаа сайжруулж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах. НХОГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээЗөрчлийг засварлуулсан байдал
16 “Таван толгой түлш” ХХК-ийн “Call center”-н үйлчилгээг сайжруулж, ажлын цагийг уртасгах мөн нөөцийн бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. “Таван толгой түлш” ХХК Үйлчилгээг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
17 Авто засварын төвүүдийн үйл ажиллагааг “Худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-д нийцүүлэн нэгдсэн зохион байгуулалтад оруулах, дүүргүүдээс олгож буй ажил эрхлэх зөвшөөрлүүдийг дүүрэг бүрт ялгаатай байгааг нэгдсэн нэг стандартад оруулах. Нийтийн тээврийн үйлчилгээний газар, 9 Дүүргийн ЗДТГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
18 Дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй 100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухтай аж ахуй нэгж байгууллагад нүүрс тээвэрлэх зөвшөөрөл олгох, тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулах журмын төслийг боловсруулж танилцуулах. ХИБХ, Ажлын хэсэг Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
19 Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөр хураамжийн орлого төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авах. БЗД, СБД, БХД, НД Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоо хэмжээ, фото зураг.
20 Орон сууцны тухай хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуульд, түүнтэй холбоотой дүрэм, журамд өөрчлөлт оруулах саналаа боловсруулж Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. ХИБХ Боловсруулсан танилцуулга
ХҮНС ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР
21 Улсын Онцгой комиссын 2019.08.19-ний өдрийн өргөтгөсөн хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүргийн дагуу Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийн хөөрөгдлийг багасгах зорилгоор дүүрэг бүрт махны өргөтгөсөн худалдааг 2019 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 03-ныг дуустал зохион байгуулах. 9 Дүүргийн ЗДТГ Зохион байгуулсан арга хэмжээний тухай
22 Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах Зөвлөлөөс Худалдаа, үйлчилгээ эрхлэх  гэрээг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/326 дугаар тушаалаар баталсан жишиг загварын дагуу байгуулж, “Батламж” олгох ажлыг зохион байгуулах. ЧД, СБД ЗДТГУУД Баталсан жишиг загварын дагуу байгуулсан гэрээний тоо
Захирагчийн харьяа газрууд:
23 “Монгол Наадам цогцолбор”-ын газрын давхцалын асуудлыг шийдвэрлэх, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулах ажлыг эрчимжүүлж, улсын тусгай хэрэгцээнд авах газрын хэмжээг мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, НЗД-ын зөвлөлийн хуралд танилцуулж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлуулах ажлыг зохион байгуулах. ДХХ, ХБХГ, НГЗБА, СХД-ийн ЗДТГ, Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ Газрын давхцалыг арилгах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ