Ахуйн үйлчилгээний салбарын шилдгүүдийг тодрууллаа

Нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 380 жилийн ойг угтаж  “Хүн амын ахуйн үйлчилгээ-2020” нийслэлийн дэд хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн иргэд, олон нийтийн дунд ахуйн үйлчилгээний шинэлэг технологийг сурталчилах аяныг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/198 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу амжилттай зохион байгууллаа.

Аяны хүрээнд эдийн засгийн өгөөж, шинэ технологи, хүний нөөцийн чадавхи, зах зээлийн эрэлт хэрэгцээ, үйлчилгээний соёлд гаргасан үр дүнг харгалзан үзэж ахуйн үйлчилгээний ангилал бүрээс хамруулан үсчин, гоо сайхан, хими цэвэрлэгээ, гутлын салон, гэрэл зургийн студийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг шалгарууллаа.

Нийслэлийн иргэд, олон нийтийн дунд ахуйн үйлчилгээний шинэлэг технологийг сурталчилах аяныг:

  • Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Хүнс худалдаа, үйлчилгээниий хэлтэс,
  • Монголын бүтээмжийн төв,
  • ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн их Сургууль,
  • Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар
  • Монголын Үйлдвэрлэлийн Хоршооллын Төв холбоо
  • Монголын Үсчин, Гоо засалчдын холбооны хамт олон тус тус хамтран ажилласан.

Нийслэлийн иргэд, олон нийтийн дунд ахуйн үйлчилгээний

шинэлэг технологийг сурталчилах аяны шагнал авсан аж ахуйн нэгж

           Өргөмжлөл Аж ахуйн нэгж
ТЭРГҮҮН БАЙР Грэйтматрикс ХХК-ийн  Матрикс салон   
ДЭД БАЙР         Си Эс Эл ХХК-ийн  Shoe’s love  салон
ГУТГААР БАЙР Эрчист гялбаа ХХК-ийн Студи фото хаус  

Нийслэлийн иргэд, олон нийтийн дунд ахуйн үйлчилгээний

шинэлэг технологийг сурталчилах аяны шагнал авсан дүүрэг

           Өргөмжлөл Дүүрэг  
ТЭРГҮҮН БАЙР Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын ХХҮХ 
ДЭД БАЙР         Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын ХХҮХ
ГУТГААР БАЙР Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын ХХҮХ  

Нийслэл хот байгуулагдсаны 380 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хамтран ажилласан дүүргүүдийн  Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга болон шалгарсан аж ахуйн нэгжүүдийг хүндэтгэлтэйгээр хүлээн авч шагнал гардуулав.